2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/00500

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 22

191/ШШ2025/00500

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалжтус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хүсэлттэй

  *******-г албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рэнцэнпил, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мэндбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... ******* нь өмнө архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан. Энэ удаад дахиад найзуудтайгаа ууж, бүлэг бөөгнөрөл үүсгэж байгаад цагдаагийн хэлтэст баригдсан. 12 сард эмчилгээнээс ирээд дахиж уусан. Дахиад явах хүсэлтэй байна гэсэн. Архидан согтуурч амгалан тайван байдал алдагдуулж, бөөгнөрөл үүсгэж байгаа тул архины албадан эмчилгээнд явуулах хүсэлттэй байна гэв.

 

2.Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дахин эмчилгээнд явахыг зөвшөөрч байна гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас шүүхэд: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны зохион байгуулагчийн тодорхойлолт, сууц өмчлгөчдийн холбооны хүсэлт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, зураг, торгуулийн хуудасны бүртгэл, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийг баримтаар гаргасан.

Шүүх хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар нь *******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргажээ.

2.******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дүгнэлт, мөн дүүрэг дэх Цагдаагийн газрын ирүүлсэн хүсэлт, тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, захиргааны зөрчлийн талаар Цагдаагийн мэдээллийн сангийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны зохион байгуулагчийн тодорхойлолт, өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

3.Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дүгнэлтээр *******ийг архинд донтох эмгэгтэй болохыг тогтоожээ.

 

4.Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар *******ийг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийг архины албадан эмчилгээнд явуулсугай.

 

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ