Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 126/ШШ2026/0036

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрын даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын даргын даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Биеийн тамир спортын газрын сургалт дасгалжуулалтын албаны даргын үүрэгт ажилд буцаан томилуулах шаардлага бүхий Г.Б**********-ын  нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага

Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын даргын даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Биеийн тамир спортын газрын сургалт дасгалжуулалтын албаны даргын үүрэгт ажилд буцаан томилуулах

2.Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тухай

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Б********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Г.Б********** миний бие Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрын даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын даргын даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Биеийн тамир спортын газрын сургалт дасгалжуулалтын албаны даргын үүрэгт ажилд буцаан томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд Биеийн тамир спортын газрын даргын 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот тушаалаар намайг спортын хэлтсийн даргаар эгүүлэн томилсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно гэдгийг шүүх нэхэмжлэгчид танилцуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Нэхэмжлэгч Г.Б********** нь Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрын даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын даргын даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Биеийн тамир спортын газрын сургалт дасгалжуулалтын албаны даргын үүрэгт ажилд буцаан томилуулах шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан тул нэхэмжлэгч Г.Б**********-ын  нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б**********-ын  Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрын даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын даргын даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Биеийн тамир спортын газрын сургалт дасгалжуулалтын албаны даргын үүрэгт ажилд буцаан томилуулах шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ