Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 320/ШШ2025/01366

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 320/ШШ2025/01366

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  ТБ*** ХХК

Хариуцагч: Г.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,913,928.43 төгрөг, үндсэн хүү 173,748.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,999.46 төгрөг, нийт 2,089,676.48 (хоёр сая наян есөн мянга зургаан зуун далан зургаа) төгрөг (дөчин найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 320/2025/01503/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ТБ*** ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,089,676.48 төгрөг. ЗГ2024070726927 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл 1,913,928.43 төгрөг, үндсэн хүү 173,748.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,999.46 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.07.07-ны өдөр. Гэрээ дуусгавар болох огноо: 2026.09.17-ны өдөр. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 1,787,280.96 төгрөг. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.04.04-ний өдрөөс.

Хариуцагч Г Х нь ТБ*** ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 07 сарын 07-ны өдөр ЗГ2024070726927 тоот гэрээний дагуу Iphone13 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 2,888,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдөж эхэлсэн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нийт 2,089,676.48 төгрөгийг хариуцагч Г Х аас гаргуулах гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

2.  Хариуцагч Г.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Би ТБ*** ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,913,928.43 төгрөг, үндсэн хүү 173,748.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,999.46 төгрөг, нийт 2,089,676.48 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 24 дэхь тал) 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ТБ*** ХХК нь хариуцагч Г.Х д холбогдуулан үндсэн зээл 1,913,928.43 төгрөг, үндсэн хүү 173,748.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,999.46 төгрөг, нийт 2,089,676.48 (хоёр сая наян есөн мянга зургаан зуун далан зургаа) төгрөг (дөчин найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Х нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ...ТБ*** ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,913,928.43 төгрөг, үндсэн хүү 173,748.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,999.46 төгрөг, нийт 2,089,676.48 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Г.Х нэхэмжлэлийн шаардлага нийт 2,089,676.48 (хоёр сая наян есөн мянга зургаан зуун далан зургаа) төгрөг (дөчин найм) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,384.81 төгрөгийн тал хувь болох 24,192.4 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Х аас улсын тэмдэгтийн хураамж 24,192.4 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч ТБ*** ХХК-д олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ТБ*** ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,913,928.43 төгрөг, үндсэн хүү 173,748.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,999.46 төгрөг, нийт 2,089,676.48 (хоёр сая наян есөн мянга зургаан зуун далан зургаа) төгрөг (дөчин найм) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Г.Х хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,384.81 төгрөгөөс 24,192.4 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Х аас улсын тэмдэгтийн хураамж 24,192.4 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ТБ*** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА