2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/00573

 

 

 

 

 

 

 

 

*******0************** 01 *******3 191/ШШ*******0**************/00*******73

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг би,

 

   Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, *******-д холбогдох

 

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан болохыг тогтоолгох, гутаагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь *******01******* онд гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад *******014 оны 11 сарын 10-ний өдрийн *******101 дугаартай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрээр салсан.

Нэг. Миний нэр төр. алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гүтаасан болох нь

Миний бие ээс *******014 оны 11 сарын 10-ний өдрийн *******101 дугаартай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрээр албан ёсоор салж хүүхдийн тэтгэлэг өгөх үүргээ өдийг хүртэл биелүүлж байсан.

нь надтай хамтран амьдрахаа больсноос хойш удаа дараа залгаж хэл амаар доромжилж нэр төрийг минь гутааж байсан. Олон удаагийн үйлдлийг тэвчиж сануулга өгч байсан.

Миний бие нь ХХК-нд нисгэгчийн албан тушаалд ажилладаг. *******0*******3 оны 06 дугаар сарын 1*******-нд 13-14 цагийн үед 8808*******91******* дугаараас гэх миний ажлын утас руу залгаж манай ажлын хүний нөөц утсаар холбогдон орсныг нь би сая мэдлээ, яагаад танайх шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эрүүл мэндийн маш том асуудалтай, өчнөөн сая төгрөгний өр төлбөртэй хүнийг ажилд авсан юм бэ, чи хүний нөөц юм байж ажилаа хийж чаддаггүй, өмнө жилийн 7,8 сард осолд орж харааныхаа 70%,80%-ийг алдсан юм харж чаддаггүй гэх зэргээр худал мэдээлэл тарааж миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан.

Миний бие хамтран амьдралаа цуцалснаас хойш шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлгээ хугацаанд нь төлж байсан. Эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэн ажилладаг.

Иймд миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан болохыг тогтоолгож гутаагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага:

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан болохыг тогтоолгох, гутаагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.Тэмүүжин миний бие т холбогдуулан нэр төр сэргээлэх тухай нэхэмжлэл гаргасан. Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Х.Тэмүүжин нь хариуцагч холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан болохыг тогтоолгох, гутаагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байх тул шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.  нэхэмжлэлтэй, хариуцагч т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******00 төгрөгөөс *******,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100*******00600941 тоот данснаас *******,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ   А.ЦЭЛМЭГ