| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/03153/И |
| Дугаар | 191/ШШ2025/00589 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/00589
| 2025 01 24 | 191/ШШ2025/00589 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1 тоот хягт оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух, *******-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,527,322.40 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 6,597,522.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золжаргал, хариуцагч ******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Аюуш овогтой Нямцэрэн нь 2018.05.25-ны өдөр 380000071499 тоот Кредит картын гэрээ байгуулан, жилийн 24-36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 3,000,000 төгрөгийн картын зээл авсан.
Банк зээлийн гэрээний дагуу 2018.05.25-ны өдөр зээлдэгч *******д 380000071499 тоот картын данс үүсгэн 3,000,000 төгрөгийн зээлийн олголтын зарцуулалтыг хийх эрхийг бодитойгоор бүрэн олгосон.
2024.05.27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,867,101.29 төгрөг, зээлийн хүү 3,594,037.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,183.21 төгрөг нийт 6,527,322.40 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
380000071499 тоот зээлийн гэрээний дагуу 2.8 дахь хэсэгт заасан хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээнд хүлээн үүргээ зөрчиж эхэлсэн ба гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д хохирол учруулж байна.
Банкнаас зээл төлүүлэх нэхэмжлэл, шаардлагыг хүргүүлэхээр удаа дараа зээлдэгчтэй утсаар болон гэрийн хаягийн дагуу очиж уулзах ажиллагааг хийсэн боловч зээлдэгч ******* нь төлөлт хийхгүй, утсаа авахгүй, нөхөртэй холбоо барьж мэдэгдсэн боловч *******тэй холбоо бариулаагүй, оршин суугаа хаяг тодорхойгүй байсан тул 2023.11.15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, 2023.12.08-ны өдрийн дугаар ******* тоот шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт эрэн сурвалжлуулахаар даалгасан шийдвэрийг хүлээн авсан.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёр дугаар хэлтсийн 2024.01 25-ны өдөр *******г Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, ******* тоотод оршин суудаг тухай албан тоотоор баталгаажуулж ирсэн.
Иймд Монгол улсын Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, бусад холбогдох заалт, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэг, үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зүйл, заалт, Банк болон зээлдэгчийн хооронд байгуулсан 380000071499 тоот зээлийн гэрээг үндэслэн дараах зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүний өр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч *******гээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* нь Төрийн банкнаас авсан 3,000,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт 6,597,522.4 төгрөгийг 12 сарын хугацаанд тэнцүү дүнгээр хуваан төлөхөө баталж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Төрийн банк ХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,527,322.40 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 6,597,522.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 6,527,322.40 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 6,597,522.40 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 12 сарын хугацаанд хувааж төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золжаргал хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцжээ.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Төрийн банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 6,527,322.40 төгрөг, эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 6,597,522.40 төгрөгийг хариуцагч ******* төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 12 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 119,387.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 119,387.16 төгрөгийг гаргуулж, улсын төвсийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ