| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/07103/И |
| Дугаар | 191/ШШ2025/00593 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/00593
| 2025 01 24 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж 42, Ай си тауэр, 14 давхарт оршин байрлах, *******-ийн хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******,******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч *******,******* нар нь 2022 оны 03 дүгээр сарын 26-ны өдөр "Инвескор ББСБ" ХК-тай В16022032604 тоот Зээлийн гэрээ, F1602203260401 тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх (Фидуци) гэрээг байгуулж 27,000,000 /хорин долоон сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, авто машин худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг фидуцийн гэрээний барьцаанд 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол улсад орж ирсэн, ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай ******* маркын авто машин барьцаалсан. Зээлдэгч *******,******* нар нь уг зээлийн гэрээний хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй тул "Инвескор ББСБ" ХК-иас зээлдэгчийн иргэний бүртгэлтэй хаягийн харьяаллын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан, зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар "хариуцагч нь тус хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудангийн магадалгаагаар тогтоогдсон тул" хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Зээлдэгч *******,******* нар нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, "Инвескор ББСБ" ХК-ийн зүгээс зээлийн өр төлбөрийг төлүүлэх ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болоод байна. Иймд зээлдэгч *******,******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн баримт /хх-3-4/, М.Цэдэндамбад олгосон итгэмжлэл /хх-5/, Инвескор ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-7-9/, Инвескор ББСБ ХХК, *******,******* нарын 2022.03.28-ны өдөр байгуулсан №В16022032604 дугаартай Зээлийн гэрээний хуулбар /хх-10-13/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх-14/, Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх 2022.03.26-ны өдрийн №F16022003260401 дугаартай гэрээний хуулбар /хх-14-16/, *******,******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-17/, зээлийн дансны хуулга /хх-18/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.13-ны өдрийн 102/ШЗ2024/17444 дугаартай захирамжийн хуулбар /хх-19-20/ зэрэг баримтуудыг өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХХК нь 32,411,969.15 төгрөг гаргуулахаар *******,******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлагатай байх боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 20 дугаар байр, 91 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.13-ны өдрийн 102/ШЗ2024/17444 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, *******,******* нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэндамбын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******,******* нарыг эрэн сурвалжилсугай.
2. *******,******* нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******,******* нарын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч М.Цэдэндамба /утас:88023589, 88100737/-д мэдэгдсүгэй.
5.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ