Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 126/ШШ2026/0037

 

126/2026/0024/З

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ц***** Ц********* Ц********-гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Ц.Ц**************-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

1.Нэхэмжлэлийн шаардлага

1. Хөвсгөл Аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 504 дугаартай захирамжийг хууль бусад тооцуулж хүчингүй болгуулах тухай.

2.Хэргийн нөхцөл байдлын талаар товч

2.1. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн А/97 дугаар захирамжаар Мөрөн сумын **** дугаар баг, Жаст ойлын хажууд байршилтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар 367 м.кв газрыг Б.Х**********-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

2.2.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн А/439 дүгээр захирамжаар Мөрөн сумын *** дугаар баг, Жаст ойлын хажууд байршилтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар 367 м.кв газрын эзэмших эрхийг гэрчилгээг Б.Х**********-с Ц.Ц**********-д шилжүүлсэн.

2.3.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дүгээр захирамжаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** дугаар баг, Жаст ойлын хажууд байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай 367 м.кв газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар эзэмшүүлж, бусдад давуу байдал олгосон нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон хэмээн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/439 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор маргаан эхэлжээ.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар

3.1. Нэхэмжлэгч Ц.Ц********** нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар журмаар Хөвсгөл аймгийн Засаг даргад хандсаны хариуд 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/995 дугаартай албан бичгээр ...Маргаан бүхий аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгчээ.

4. Нэхэмжлэгч Ц.Ц********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

4.1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багт байрлах Жаст ойл шатахуун түгээх газрын хажууд байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, зориулалттай 367 м.кв газрыг иргэн Б.Х**********-д газар эзэмшүүлэх тухай 2023 оны 03дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай захирамж гаргаж олгосон нь хууль зөрчөөгүй гэх тухай эрх бүхий байгууллага буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

4.2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын өдрийн 02 дугаар тогтоол, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, үнэлэлт дүгнэлт өгөх, 2023 оны төлөвлөгөө батлах тухай тогтоол, хууль бус дураараа оршин суугчдад авах арга хэмжээний төлөвлөлтөд тусгагдсаны ажлын дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд Мөрөн хотын ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан Газрын тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 21.3.2-т заасны дагуу Мөрөн сумын нийт иргэдийн эрх ашгийн төлөө Х.Х**********-д дээрх газрыг олгосон нь хууль зөрчөөгүй байна гэж тухайн шүүхийн тогтоолд дурдагджээ.

4.3.Иймд иргэд хоорондын хэлцлийн дагуу уг газрыг Х.Х**********-с иргэн Ц******** овогтой Ц******* надад шилжүүлж би тухайн газар дээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажил хийж байтал Хөвсгөл аймгийн Засаг дарга Д.Лхагважав нь үндэслэлгүй захирамжаар иргэн миний эрх ашгийг ноцтой зөрчиж урьд ажиллаж байсан Засаг даргын гаргасан захирамжийг хууль бусаар хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул тухайн захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, аймгийн Засаг дарга Ш.И**********-н 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/439 захирамжийн дагуу захирамжид дурдсан газрыг надад олгуулах нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үр дагаврыг арилгана.

4.4.Энэ газар Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 03-р сарын 09-ний өдрийн 01/191 дугаартай Мөрөн сумын хэмжээнд Мөрөн хотын ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан сумын хэмжээнд дахивар түүхий эд авах цэгүүдийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Уст 5 дугаар багийн нутаг дэвсгэрт дахивар түүхий эд авах, ангилах агуулах барих иргэн аж ахуйн нэгжийг дэмжиж 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган баталж өгөхийг хүссэн Мөрөн сумын Засаг даргын албан бичгээр шийдвэрлэгдэж олгогдсон газар юм.

4.6.Бидний олон жилийн турш амьдарч ирсэн цаашид ч амьдрах Мөрөн сумын иргэдийн төлөө ажиллах гэсэн иргэн миний болон бусад Мөрөн сумын оршин суугчдын эрх ашигт халдсан захирамж гарч түүнийг нь бүх шатны шүүх шийдвэрлэж дуустал өдий хүрлээ.

4.7.Эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдэж дуустал уг захирамжтай холбоотой гомдол санал хүлээж авахгүй гэж Засаг даргын зүгээс мэдэгдэж байсан болно.

4.8.Одоо Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Л**********-н гаргасан уг захирамжийн 2 дугаар хэсэгт дурдагдсан Мөрөн сумын иргэн Ц.Ц**********-д давуу байдал олгосон гэдэг нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй тул үндэслэлгүй захирамжийг хүчингүй болгож уг газрыг буцаан иргэн надад олгож өгнө үү гэж Хөвсгөл аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч энэ асуудлыг захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу мэдэгдэх хуудас надад ирүүлсэн.

4.9.Иймд Хөвсгөл Аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 504 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1.Шүүхээс уншиж танилцуулсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжин оролцож байна.

5.2.Нэхэмжлэлийн шаардлагын гол утга нь Б.Х**********-д газар олгосон боловч уг газрын Ц.Ц********** гэх иргэн иргэд хоорондын хэлцлийн дагуу эзэмшиж шилжүүлэхээр Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Л********** нь захирамж гаргаж иргэн Ц.Ц**********-д шилжүүлэн эзэмшүүлсэн байсан.

5.3.Гэвч Авлигатай тэмцэх газрын мэдэгдэл ирсний дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон гэж тайлбар гаргасан болох нь хэрэгт авагдсан байсан. Авлигатай тэмцэх газрын мэдэгдэл гэдэг нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй, эсхүл үйлдэгдэж болзошгүй байна. Тиймээс гэмт хэрэг гарахаас сэргийлье гэдэг утгаар мэдэгдэл ирүүлдэг бөгөөд эцсийн шийдвэр биш юм. Ийм төрлийн гэмт хэрэг гараад байна гэх байдлаар урьдчилан сэргийлэх чиглэлээр бичигдсэн мэдэгдлийг үндэслэж уг захирамжийг хүчингүй болгосон байсан.

5.4.Эцсийн шийдвэр буюу Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь давж заалдах шатны магадлалаар батлагдаж, хяналтын шатны шүүх хэлэлцэхээс татгалзсан.

5.5.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багт байрлах Жаст-Ойл шатахуун түгээх газрын хажууд байрлах худалдаа үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай 367 м.кв газрыг иргэн Б.Х**********-д газар эзэмшүүлэх тухай 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай захирамж гаргаж олгосон нь хууль зөрчөөгүй байна. Энэ нь иргэд хооронд олгосон иргэдийн эрх ашгийн төлөө шийдвэрлэгдсэн газар байна гэж тодорхой дурдсан байсан.

5.6.Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна гэв.

6.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

6.1.Маргаан бүхий аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай захирамж нь Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн гаргасан хууль ёсны шийдвэр.

6.2.Дээрх маргаан бүхий газрыг Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 02 дугаар тогтоолын хавсралтад тусгагдахдаа Хууль бус дураараа оршин суугчдад авах арга хэмжээний төлөвлөлтөд тусгагдсан нь гарчгаасаа авахуулаад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал үүссэн.

6.3.Мөрөн сумын инженерийн шугам сүлжээний бүсэд хамаарах нийтийн ззэмшлийн газрыг Газрын тухай хуульд заасны дагуу газрын дуудлага худалдаа, эсвэл сонгон шалгаруулалтаар олгодог зохицуулалттай.

6.4.Хууль бус дураараа оршин суугчдад олгоно гэж төлөвлөөд олгож байгаа асуудал нь давуу байдал бий болгох асуудал юм.

6.5.Б.Хаш-Эрдэнээс иргэн Ц.Ц**********-д тухайн газрыг шилжүүлсний дараа Авлигатай тэмцэх газраас мөрдөгчийн мэдэгдэл ирсэн.

6.6.Авлигатай тэмцэх газраас маргаан бүхий асуудлыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хянан шалгаад бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон тул Авлигатай тэмцэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 107 дугаар хугацаатай мэдэгдлээр аймгийн Засаг даргын газар олгосон шийдвэрийг хүчингүй болгож хариу ирүүлэхийг даалгасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/439 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.

6.7.Авлигын эсрэг хуулийн *** дугаар зүйлийн 6.6-д Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй гэж заасны дагуу холбогдох шийдвэрийг гаргасан.

6.8.Маргаан бүхий газартай холбоотой асуудал нь дураар оршин суугчдын талаар авах арга хэмжээний тухай гэж тогтоолд тусгуулаад тухайн иргэн тэр газрын дуудлага худалдаагаар бус давуу байдал үүсгэн авсан нөхцөл байдал байна.

6.9.Энэ байдлаараа бусад иргэд байрлал сайтай нийтийн эзэмшлийн газар талбайг дураар оршин суугч гэж төлөвлөгөөнд тусгуулж авах юм бол Газрын тухай хууль зөрчигдөхөөр нөхцөл байдал үүсээд байна.

6.10.Нэг талаас төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн Ц.Ц********** хохирсон. Анх Б.Х**********-д давуу байдал бий болгосон, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж олгосон.

6.11.Б.Хаш-Эрдэнэ гэж хүнээс иргэн Ц.Ц********** тухай газрыг Газрын тухай хуульд заасны дагуу худалдан шилжүүлж авч байгаагаараа тухайн иргэн хохирогч байгаа юм.

6.12.Шийдвэр нь хууль бус байсан, түүнийгээ хүлээн зөвшөөрнө гэх асуудал яригдаагүй. Тийм зүйл байхгүй. Аймгийн Засаг даргын 2023 оны 50 дүгээр захирамж Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж гарсан эрх зүйн акт юм гэв.

             ҮНДЭСЛЭХ нь;

7.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Ц**************-ийн  Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дугаартай захирамжийг[1][1] хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар

8.Нэхэмжлэгч Ц.Ц********** Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймгийн Засаг даргад хандахад 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/995 дугаар албан бичгээр[2][2] ... захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгчээ.

9.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй гэж заасан тул маргаан бүхий захиргааны актын талаар аймгийн Засаг даргад өөрт хандсаныг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг хангасан гэж үзэв.

Хөөн хэлэлцэх хугацааны талаар

10.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дүгээр захирамжаар[3][3] Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, Жаст ойлын хажууд байрлах 367 м2 хэмжээтэй газрыг Б.Х**********-д эзэмшүүлсэнтэй холбогдуулан Мөрөн сумын Засаг дарга асан Д.И**************  , Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.И**************  , иргэн Д.Б**************  нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/114 дүгээр тогтоолоор[4][4] шүүгчдэгч Ш.И***************, Д.Б**************  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгчдэгч Их мэргэд овогт Доржхандын Идэрмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутай тооцжээ.

11.Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ДШМ/42 дугаар магадлалаар[5][5] Ш.И**************  , Д.И**************  , Д.Б**************  нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

12.Энэхүү шийтгэх тогтоол, магадлалд дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэнийг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 783 дугаар тогтоолоор[6][6] хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзжээ.

13.Улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дүгээр захирамжийг хүчингүй болгосон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан Ц.Ц**************-ийн  өргөдөлд аймгийн Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/995 дугаар албан бичгээр[7][7] ... захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн.

14.Иймд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн З3.15-д Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 33.16-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан тул Ц.Ц**************-ийн  Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дүгээр захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх тасалдсан байна гэж шүүх үзлээ.

15.Нэхэмжлэгч Ц.Ц********** шүүхэд хандаж 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэсэн хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан талаар

16.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дүгээр захирамжаар[8][8] Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, Жаст ойлын хажууд байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай 367 м.кв газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар эзэмшүүлж, бусдад давуу байдал олгосон нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон хэмээн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/439 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор маргаан эхэлжээ.

17.Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгчийн зүгээс анхнаасаа Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дүгээр захирамжаар Б.Х**********-д газар эзэмших эрх олгосон нь хууль бус учраас түүний газар эзэмших эрхийг Ц.Ц**********-д шилжүүлсэн захирамж ч мөн адил хууль бус болно. Авилгатай тэмцэх газраас бусдад хууль бус давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдэгдэл ирүүлсний дагуу Авилгын эсрэг хуулийн *** дугаар зүйлийн 6.6-д зааснаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дугаартай захирамжийг гаргасан нь үндэслэлтэй гэсэн агуулгаар, нэхэмжлэгч талаас аймгийн Засаг дарга Ш.И**************  г хууль зөрчөөгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас Ц.Ц**********-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй, Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл бол Авлигатай тэмцэх газрын мэдэгдэл гэдэг нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй, эсхүл үйлдэгдэж болзошгүй байна. Тиймээс гэмт хэрэг гарахаас сэргийлье гэдэг утгаар мэдэгдэл ирүүлдэг бөгөөд эцсийн шийдвэр биш гэсэн агуулгаар тус тус маргасан.

18.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 /60.1.Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 60.1.1.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах/, 6*** дугаар зүйлийн 66.1 /Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана/, 66.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно/, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/, Захиргааны ерөнхий хуулийн 2*** дугаар зүйлийн 26.1 /Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/, 26.2 /Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ/ 27 дугаар зүйл /Сонсох ажиллагааг явуулах/, 40 дүгээр зүйлийн 40.2 /Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:/, 43 дугаар зүйлийн 43.1 /Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна/, Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 107 тоот мэдэгдлийг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, Жаст ойлын хажууд байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай 367 м.кв газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар эзэмшүүлж, бусдад давуу байдал олгосон нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн А/439 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай гэжээ.

19.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6*** дугаар зүйлийн 66.3-д зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрхтэй.

20.Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дүгээр захирамжаар хүчингүй болгосон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн А/439 дүгээр захирамж[9][9] хууль зөрчсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

21.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх, 2023 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын хавсралтад Хууль бус дураараа оршин суугчдын талаар авах арга хэмжээний төлөвлөлт байршил хэсэгт 5 дугаар баг Жаст ойлын хажууд гэж заасан байна.

22.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/191 тоот[10][10] Мөрөн хотын ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан сумын хэмжээнд дахивар түүхий эд авах цэгүүдийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Уст 5 дугаар багийн нутаг дэвсгэрт дахивар түүхий эд цуглуулах ангилах агуулах барих иргэн, ААН-ийг дэмжиж 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган баталсан газрыг шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн албан бичиг, иргэн Б.Хаш-Эрдэнийн Миний бие Б.Хаш-Эрдэнийн Мөрөн сумын 5 дугаар багт хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн хүрээнд 367 м2 дахин ашиглагдах хог, хаягдлыг цуглуулах, ангилах агуулах барихаар төлөвлөж байгаа тул газрын гэрчилгээ олгож өгнө үү гэсэн өргөдлийг тус тус хүлээн авч Хөвсгөл аймгийн Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дүгээр захирамжаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, Жаст ойлын хажууд байрлах 367 м2 хэмжээтэй газрыг Б.Х**********-д эзэмшүүлжээ.

23.Хөвсгөл аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.3.2.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэсэн эрх хэмжээнийхээ хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дүгээр захирамжийг гаргасан байна.

24.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Х**********-д газар эзэмшүүлсэн захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан журмыг зөрчсөн тул анхнаасаа хууль бус гэсэн агуулгаар маргаж байгаа боловч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дүгээр захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус болох нөхцлүүдийн алинд ч хамаарахгүй байна.

25.Хууль бус захиргааны актыг хууль бус, илт хууль бус гэсэн хоёр түвшинд авч үздэг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг бол харин илт хууль бус шинжийг агуулаагүй захиргааны акт эрх зүйн зөрчилтэй байсан ч эрх зүйн үйлчлэлтэй байдаг онцлогтой.

26.Дээрх Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй болсон Б.Хаш-Эрдэнэ нь хүсэлт гаргаж, аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн А/439 дүгээр захирамжаар Мөрөн сумын *** дугаар баг, Жаст ойлын хажууд байршилтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар 367 м.кв газрын эзэмших эрхийг гэрчилгээг Ц.Ц**********-д шилжүүлжээ.

27.Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараахь эрхтэй: 35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 38.4-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна гэж заасанд нийцэж байна.

28.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/439 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц**********-д эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжтой эрх зүйн үр дагавар үүсгэсэн, эрх олгосон, эерэг үйлчлэл бүхий захиргааны акт юм.

29.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах. Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэж заасан.

30.Хэргийн үйл баримтад хуулийн дээрх заалтыг тохируулан хэрэглэвэл Ц.Ц**********-д газар эзэмших эрх олгосон эерэг үйлчлэл бүхий захиргааны актын хувьд түүний хууль ёсны итгэл хамгаалагдана.

31.Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.М**************-ийн  2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 107 тоот Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай мөрдөгчийн мэдэгдлийн[11][11] 2 дахь заалтаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.И**************   нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар иргэн Б.Х**********-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, Жаст ойлын хажууд байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай, 367 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж, төсөвт 2 752 200 төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу хууль бусаар газар олгосон дээрх захирамжийг хүчингүй болгож, газрыг нийтийн эзэмшилд буцаан авах гэж заагаад мэдэгдэлд дурдсан шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.*** дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор хариу ирүүлэхийг мэдэгдэж байна гэжээ.

31.Авилгын эсрэг хуулийн *** дугаар зүйлийн 6.6-д Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.*** дугаар зүйлийн 1-д Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана, 2-т Хуулийн этгээд нь мөрдөгч, прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, 1 сарын дотор тэр тухай мөрдөгч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байна.

32.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.*** дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл гэдэгт Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж хамаарахгүй.

33.Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.И**************   Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж бусдад хууль бусаар давуу байдал олгосон эсэхийг шүүхээр эцэслэн шийдээгүй байхад Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулахаар ирүүлсэн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 107 тоот мэдэгдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасныг зөрчиж байна.

34.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг; 3.1.2."төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, *** дугаар зүйлийн 6.1.Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.1.төрийн улс төрийн алба, 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна: 10.1.1.төрийн улс төрийн албан тушаал, 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна: 11.1.9.бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер гэж заасан тул Хөвсгөл аймгийн Засаг дарга нь төрийн улсын төрийн албан тушаалтан юм.

35.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:, 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.6.харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 39 дүгээр зүйлийн 39.1-д Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэж заасан тул аймгийн Засаг дарга төрийн улс төрийн албан хаагчийн хувьд зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд нийцээгүй шийдвэр гаргах эрхгүй юм.

36.Иймд аймгийн Засаг дарга асан Ш.И**************   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдоогүй байхад Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус байна.

37.Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/114 дүгээр тогтоолоор[12][12] шүүгчдэгч Ш.И************-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

38.Дээрх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын талаар

39.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгох талаар ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй.

40.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дүгээр захирамж хүчингүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10*** дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/504 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц**********-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Ж.ГАНЧИМЭГ