2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/05771

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 30 191/ШШ2025/05771

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух С овогтой Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Ц.Дг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Иргэн Ц овогтой Даас өр төлбөрөө авахаар удаа дараа хөөцөлдөж хаяг тодорхойгүй тул эрэн сурвалжлуулах хүсэлт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/03067 тоот шүүгчийн шийдвэрийн дагуу Эрэн сурвалжлах, хаяг тогтоолгох ажиллагааг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар тогтоож УБ хот тоотод оршин суудаг гэсэн албан хаяг надад хүргүүлсэн. Уг тогтоогдсон хаягийн дагуу БГДүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж өгсөн боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүйг тодорхойлсон хорооны засаг даргын гарын үсэг, тамгатай тодорхойлолт ирсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан хариу өгсөн. Иргэн Цийн Д нь удаа дараа оршин суугаа хаягаа сольдог утас нь байнга нээлттэй байдаг ч юм бичээд хариу өгдөггүй.

Иймд Цийн Дг дахин эрэн сурвалжилж, албадан ирүүлж өгнө үү. Мөн 2023 оны 10-р сарын 27-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж тогтоосон хаяг дээр оршин суудаггүйг нотлон 2025 оны 4 сарын 14-ний өдөр тоотод бүр бүртгэлгүй гэсэн тодорхойлолт Хорооны засаг дарга гаргаж өгсөнийг хавсаргав гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д нь Ц.Дг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч С.Дээс Ц.Д нь 2021 оны 10-р сард 10,000,000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд 8,805,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлд Ц.Д нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

Ц овогтой Д нь  регистрийн дугаартай, тус хорооны тоот хаягт бүртгэлгүй нь үнэн болох нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №214 дугаартай Нийслэлийн  дүгээр хорооны тодорхойлолтоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн CVL2511990001019595 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн CVL2511990001019596 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ц.Д нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Д шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн  дугаар регистртэй, эмэгтэй, Х овогт Цйн Дг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Дг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч С.Д-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН