2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/06991

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         09          01                                    191/ШШ2025/07152

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, 2а хэсэг төмөр зам гудамж, 4 дүгээр байр, ******* тоотод оршин суух, *******-ын хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан  хүсэлтдээ: “Хариуцагч*******надтай холбогдож мөнгөний хэрэг гарсан тул 1.500.000 мянган төгрөгийг зээлдүүлээч гэж хүссэний дагуу нэхэмжлэгч би 2015 оны 04-р сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээ нь 1.00.000 мянган төгрөг бөгөөд 1 сарын хугацаатай ба 1 сарын хугацааны хүү хувь зээлийн гэрээний үүргээ тус хугацаанд гүйцэтгээгүй бол хоног тутамд 0.5 хувь байхаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаанд хариуцагч мөнгө төлөх байсан тул 889224*******1 тоот утасны дугаар луу залгахад өнөө маргаашгүй өгнө гэж хэлж байсан гэтэл өнөөдрийн хүртэл нэг ч төлбөр төлөгдөөгүй. Мөн тус утасны дугаарлуу залгахад утсаа авхаа больж ашиглалтанд байхгүй гэх болж, тус гэрээн дээрх хаяг дээрээ байгаа эсэх нь тодорхойгүй байна. Шүүхэд хандсан боловч хариуцаг хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгч ******* надад учирсан хохирол болох 1.000.000 мянган төгрөгийг хариуцагчаас гаргуулахын тулд хаяг тодорхойгүй байх тул Амьбөх овогтой Ганцацрал /РД:ХЙ8*******070800/-ыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2х/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 0*******-ны өдрийн 1/ШЗ2019/090*******4 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /хх-ийн *******,4х/, зээлийн гэрээ /хх-ийн 5х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар ******* шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2015 оны 04 сарын 20-ны өдрийн №2489 дугаар зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, гачуурмаа ******* гудамж, ******* тоот гэж тодорхойлсны дагуу ******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 0*******-ны өдрийн 1/ШЗ2019/090*******4 дугаартай шүүгчийн захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн *******,4 х/,

 

Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2025 оны 08 сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/*********************75 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суух хаягийн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Шүүгчийн захирамжийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлжээ. /хх-ийн 9х х/

 

 

 

Дээрх лавлагаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, мандал овоо *******1 гудамж, тоот хаягт оршин суудаг байсан тул уг хаягаар 2025 оны 08 сарын 19-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оноы 08 сарын 21-ний өдөр ******* өөрөө хүлээн авсан байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй. /хх-ийн х/

 

            Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ыг эрэн сурвалжлуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.*******, 1************** дугаар зүйлийн 1**************.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ыг эрэн сурвалжлахыг хүссэн *******ын хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЦЭЛМЭГ