| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0144/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/154 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд
Шүүгдэгч Г.Х- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х-т холбогдох эрүүгийн 20172200328 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Х-,
Шүүгдэгч Г.Х- нь 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 2017 оны 06 дугаар сарын 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт байрлах соёлын төвийн хажууд иргэн Т.Д-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Г.Х- нь 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 2017 оны 06 дугаар сарын 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт байрлах соёлын төвийн хажууд иргэн Т.Д-г зодож эрүүл мэндэд нь эрүү яснб далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Т.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 03 цагийн үед Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн төв Тээлийн бригадын төв дээр бүжиг болоод тэнд бүжигэнд орж байгаад клубын гадаа баруун талд зогсож байтал Хадбаатар /Хатанбаатар/ ирээд олон зүйл яриагүй, заамдаж аваад баруун гараараа зүүн талын шанаа шуу цохиод унахад эрүү орчим нэг удаа өшиглөсөн. Түүнээс хойш юу болсныг сайн мэдрээгүй. Ухаан алдсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 98-99-р тал/,
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 01-ний хүүхдийн баяр багийн төвд бүжиг болж байхад шөнө клубээс 2-3 цагийн үед байх бие засах гээд гарч ирэхэд манай нөхөр клубын баруун талд тонгойсон сууж байсан. Очиход нүүр ам нь цус болсон байсан. Тэгээд би Батбаяр ахыг дагуулж очоод унтах гэсэн ерөөсөө унтаж чадахгүй ам хамар өвдөөд байна гээд өглөө босоход эрүү, шанаа нь хавдар болсон ярьж чадахгүй байсан. Би дараа нь Доржсүрэнг Хадбаатар /Хатанбаатар/-т зодуулсан тухай Батбилэгээс сонссон...”гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед багийн төвд бүжиг болоод бүжгэнд эхнэрийн хамт орж байгаад Б очиж хэсэг сууж байгаад клуб руу орох гээд явж байхад Х нь Д-г энэ овоо муу банди байгаа юм гэж хэлээд нүүр орчим нь нэг удаа, өшиглөөд клуб руу яваад орсон. Тэнд Д суусан байдалтай үлдсэн. Намайг очоод гайгүй юу гэж асуухад дугарахгүй, хөдлөхгүй, нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ногоороо, Хадаа ах 2 гарч ирээд намайг явъя гэхээр нь би клуб ороод С дуудаад гарч ирээд дөрвүүлээ явсан. Тэгээд дөрвүүлээ зуны голын тархинд очиж 2.5 литрийн 1 ширхэг Брат нэртэй пиво ууж дууссан. Тэр үед тэд нар 1 хүн цохисон тухай яиад сүүдэрт орохоор харагддаггүй юм билээ гээд яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,
Гэрч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр орой Хадаа ахтай уулзаагүй. Орой бүжгэн дээр мэнд асуугаад өнгөрсөн Х ах нэг тод дээлтэй явсан. Улаан билүү, шар билүү сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 388 дугаартай:
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Г.Х- нь бусдын биед хүндэвтэр хохирол 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө учруулсан байх тул 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийг тус хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс доош хугацаагаар оногдуулан тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Х- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 106-р тал/-аар тогтоогдсон боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Д- нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нэхэмжилсэн боловч нотлох баримтаа ирүүлээгүй байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн 201722000328 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Х- хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Т.Д нь эмчилгээний зардал 2.000.000 төгрөгөө иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ