2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/07003

 

 

 

 

 

 

 

 

 

2025  08  25  *******9*******/ШШ2025/07003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Хилчин 97 гудамжны ******* тоотод оршин суух, Ухаадай овогт Дарамсүрэнгийн /РД:ФМ82**************2433/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Олимпийн гудамж, ******* оффис, ************** давхар **************0*******-**************02 тоотод байрлах, ******* ГХОХХК /РД:5990009/-д холбогдох

 

******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан барилга хянагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд тооцон нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононхангай,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал, Б.Раднаасүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шаарийбуу,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.    Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан барилга хянагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд тооцон нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Анх миний бие нь 20*******6 оны 09 дүгээр сарын *******2-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр "Уорли инжснеринг"' ХХК-д барилга хянагчийн албан тушаалд ажилд орж, тасралтгүй найман жил идэвхи зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласан.

Улмаар 20*******9 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хамт олны саналаар ******* ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдож, 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс дахин улиран сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллах хугацаандаа ажилчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалж ирсэн. Тэр дундаа 20******* оны *******0 дугаар сараас хамтын гэрээ байгуулах тухай хэлэлцээр эхлүүлсэн боловч хамтын хэлэлцээр сунжирч, ажил олгогчийн зүгээс гаргасан санал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан суурь зохицуулалтаас доогуур санал байсан тул ажилтнуудын зүгээс холбогдох хууль тоггоомжийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 3*******-ний өдрөөс ажил хаялт зарласан. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын *******3-ны өдөр талууд зөвшилцөлд хүрч, хамтын гэрээг байгуулан мөн өдрөөс ажил хаялтыг зогсоосон байдаг. Энэхүү бүхий л үйл явцад миний бие ажил олгогчийн өмнө үйлдвэрчний эвлэлийн даргын хувиар нийт ажилтнуудын эрх ашгийн тулд, тэдгээрийг төлөөлөн ажилласан.

Ер нь үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдон ажилласнаас хойш ажил олгогчийн зүгээс удаа дараа хяналт, дарамт, шаардлага, хавчлага ирэх болсон. Үүний эцсийн зогсоол нь ажлаас чөлөөлөх тушаал болж байна.

Ажил олгогч нь миний Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.*******.4 дэх заалтад заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" хэмээх үндэслэлээр цуцалж, дуусгавар болгосныг миний бие дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байгаа болно. Үүнд:

Миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй. Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарах үйлдэл гараагүй болох түхайд:

Нэгдүгээрт, Тус 2024 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдрийн ******* дугаар тушаалд намайг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гүн рүү орохдоо хувийн хамгаалах хэрэгсэл өмсөөгүй гэжээ. Бодит байдал дээр тэр өдөр би хувийн хамгаалах хэрэгсэл буюу дуулгыг тухайн түвшнээс аваад ажил үүргээ хэвийн үргэлжлүүлсэн байдаг. Гэтэл ажил олгогчоос 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №37/23 дугаар тушаал гарсныг огт танилцуулаагүй буюу сахилгын шийтгэл оногдуулсан тухай огт мэдэгдэж байгаагүй. Хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулсныг ажлаас чөлөөлөх тушаалаас мэдэж байна.

Хоёрдугаарт, уг тушаалд намайг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр компанийн ажилтныг айлган сүрдүүлсэн, дарамталсан гэжээ. Тухайн үед манай *******5 ажилтны цалин хөлс тодорхой шалтгаангүйгээр хасагдсан бөгөөд тус асуудлаар ажилчид гомдол гаргасан. Энэ талаар мэдээлэл авахаар хүний нөөцийн хэлтсийн ажилтан тай уулзаж, холбогдох мэдээллийг гаргаж өгөх шаардлагыг тавьсан. Ажилтан болон бидний хооронд болсон харилцан яриа, тавьсан шаардлага нь албан ажлын хүрээнд байсан бөгөөд тушаалд заасан шиг аливаа зүй бусаар дарамталж, айлган сүрдүүлсэн, ялгаварлан гадуурхсан, зүй бусаар харилцсан зүйл болоогүй. Иймд, миний бие үйлдвэрчний эвлэлийн даргын хувиар эрх ашиг нь хөндөгдсөн байж болзошгүй ажилтнуудаа төлөөлөн тэдгээрийн хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг гаргаж өгөх шаардлага тавьсан нь холбогдох дүрэм, журмын зохицуулалтыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргасанд тооцогдоно гэж үзэхгүй байна. Тухайн өдрийн хяналтын камерын бичлэг нь ажил олгогчид хадгалагдаж байх ёстой тул нотлох баримтаар гаргуулах хүсэлтэй байна.

Гуравдугаарт, тушаалд 2023 оны *******2 дугаар сарын **************-ний өдөр хамгаалалтын компанийн ажилтныг бүдүүлэг үг хэллэгээр доромжилж, сүрдүүлсэн гэжээ. Тухайн шөнийн *******2 цагийн үед миний байрласан өрөөнд нэг хүн ирээд 79А гэдэг өрөө асуусан. Би 79 гэсэн өрөөнд байрладаг тул өөр блокод байдаг байх гэж хэлээд явуулсан. Аливаа хамгаалалтын ажилтныг доромжилж сүрдүүлсэн зүйл болоогүй.

Эдгээрээс дүгнэвэл, миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй бөгөөд мөн тушаалд заасан дээрх үйлдлүүд нь Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчилд хамаарах аливаа үйлдлийг үйлдээгүй болно.

Өөрөөр хэлбэл компаниас элдэв худал шалтаг хайж намайг үйлдвэрчний эвлэлийн дарга, хууль ёсны ажил хаялтыг зохион байгуулсан, ажилчдын эрх ашгийг хамгаалсан гэж ажлаас халах зорилготой, зохион байгуулалттай дүр эсгэсэн тушаал гаргасан гэж үзэхээр байна.

Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь бодитойгоор тогтоогддоггүй. Шөнө дунд амралтын байрандаа амарч байхад нь хүн ирээд хаалга тогшвол хүн хувийн орон зайгаа хамгаална. Тэгэж л хандсанаас бус хэрүүл маргаан, зохисгүй үйлдэл гаргаагүй. Байгууллагын дотоод журамд ч гэсэн хүн нэг бүр түлхүүртэйгээ ирээд, орцгоох ёстой байтал шөнийн цагаар хаалга тогшоод байсан байдаг. Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь сахилгын ноцтой зөрчил болохгүй байна. Мөн хариуцагч компани нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаанд, илрүүлснээс хойш ******* сарын хугацаанд арга хэмжээ тооцох хугацааг хэтрүүлсэн. Мөн дотоод хяналт шалгалтыг хэдхэн хүн хийсэн нь үндэслэлгүй юм.

Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан барилга хянагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд тооцон нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

"*******" ХХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн *******58.2 дугаар хэсэгт "дараах тохаолдолд ажилтан энэ хуулийн 2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ" гээд *******58.2.2 дах заалтад "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон....ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан.

Иймд ажилтны зүгээс тус хууль бус шийдвэрийг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлж цаг хугацаа алдах, цалин хөлсгүй амьдрах боломжгүй гэж үзсэн тул хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй талаар гомдлыг шууд танай шүүхэд гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

 

2.    Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын иргэн Дарамсүрэн овогтой ()-ийн зүгээс Уорли Инженеринг ХХК (Компани)-д холбогдуулан 2024 оны 0******* сарын 3*******-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

нь 20*******6 оны 8 сарын *******9-ний өдөр Компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ (Хөдөлмөрийн гэрээ)-ний дагуу "Барилгын хянагч" албан тушаалд (Албан тушаал) ажилладаг байсан.

*******. нь Компанид ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан. Хамгийн сүүлд 2023 онд дараах зөрчлүүдийг гаргасан:

а) 2023 оны 2 сарын 9-ний өдөр нь төслийн гүний **************63-ын түвшинд очихдоо хувийн хамгаалах хэрэгслээ өмсөөгүй зөрчил гаргасан тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 2 сарын 24-ний өдрийн Nо.037/23 тоот тушаалаар бичгээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тус тушаалыг ийн шууд удирдлага 2023 оны 2 сарын 24-ний өдөр түүнтэй уулзалт хийж танилцуулсан байдаг.

b) 2023 оны 7 сарын 24-ний өдөр нь Компанийн хүний нөөцийн ажилтан А.тай зүй бус харьцаж, дарамт үзүүлж, айлган сүрдүүлсэн байдлаар харилцсан зөрчил гаргасан. Тухайн зөрчлийг Компаниас хөндлөнгийн хянан шалгагч томилж хяналт шалгалтын ажиллагаа хийж шалгуулсан бөгөөд тухайн зөрчлийг гаргасан нь холбогдох гэрчүүдийг мэдүүлэг, ийн өөрийнх нь өгсөн тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдсон байдаг.

c) 2023 оны *******2 сарын **************-ний өдөр нь ОТ-ийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтныг хуваарилагдсан амралтын өрөөнд нь оруулахаас татгалзаж, энэ талаар шаардлага тавьсан ОТ-ийн хамгаалалтын компанийн ажилтныг бүдүүлэг үг хэллэгээр доромжилж, зүй бус харьцаж, сүрдүүлсэн зөрчил гаргасныг Компаниас шалгаж, холбогдох этгээдүүдийн өгсөн мэдүүлэг болон ийн тайлбар зэрэгт үндэслэн зөрчлийг тус тус тогтоосон байдаг.

3. Дээрх гаргасан зөрчлүүд нь тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Компани болон ОТ-ийн дотоод хэм хэмжээг давтан зөрчсөн үйлдлүүд тул Компанийн зүгээс түүний Хөдөлмөрийн гэрээ, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль (202*******)-ийн 80 дугаар зүйлийн 80.*******.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэсэн үндэслэлээр 2024 оны ******* сарын *******2-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнийг Апбан тушаалаас чөлөөлсөн болно.

4. нь Компанийн ажилтны хувьд байгууллагын дотоод хэм хэмжээ, Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй атал тэдгээрийг байнга зөрчиж, хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсан. Иймээс Компани ийн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль болон Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан үндэслэлийн дагуу цуцалсан ба энэ нь түүний Компанийн Үйлдвэрчний эвлэлд хашдаг сонгуульт ажилтай холбоогүй юм.

Ажил олгогч нэхэмжлэгчид оногдуулсан арга хэмжээ авсан тушаалтай нэхэмжлэгчийг танилцуулсан боловч хүлээн авахаас татгалзаж, энэ тушаалтай холбоотойгоор аливаа санал, гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Талууд сүүлд гарсан ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд маргаж байгаа бөгөөд өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан тушаал энэ маргаанд хамааралгүй. Талууд нэхэмжлэгчийн зөрчилд тооцогдох үйлдэл гаргасантай холбоотой маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь ажлын байран дээр эмэгтэй ажилтнуудтай дээрэнгүй харилцдаг, аливаа шаардлага тавих бүрт үйлдвэрчний эвлэлийн дарга болохоор ингэж байна гэх хандлага гаргадаг.

Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.    Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч талаас: 202*******.0*******.3*******-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж /хх-ийн 4,5х/, Г.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэл /хх-ийн 6/, 2024.0*******.*******2-ны өдрийн 00******* дугаартай ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 7х/, Хөдөлмөрийн гэрээ байгуулах санал /хх-ийн 8-*******7х/, ******* ажилчдын үйдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн *******8х/, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /2хх-ийн *******35-*******36х/, зэрэг баримтууд,

 

Хариуцагч талаас: Итгэмжлэл /хх-ийн 24-27/, хариу тайлбар /хх-ийн 32х/, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 2024.0*******.*******2-ны өдрийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 40-45х/, Дотоод хяналт шалгалт явуулах тухай 2023.*******2.28-ны өдрийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 46-53х/, магадлан шалгалтын тайлан /хх-ийн 54-57х/, ХХК-ийн 202*******.02.05-ны өдрийн 7/2******* дугаар гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 58-65х/, 202*******.04.30-ны өдрийн ХХК-ийн *******5/2******* дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал болон Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм /хх-ийн 66-*******49х/, 2023.02.24-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, хавсралт /хх *******49-*******76х/, сахилгын шийтгэл ногдуулах тушаал /хх-ийн *******77х/, Хамтын гэрээ /хх-ийн *******78-*******90х/, Хөдөлмөрийн гэрээ байгуулах санал /хх-ийн *******9*******-233х/, 2023.*******2.*******8-ны өдрийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Дотоод хяналт шалгалтын хугацааг сунгах тухай тушаал түүний хавсралтууд /2хх-ийн 5-52х/, Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл олгох тухай гүйцэтгэх захирлын 2023.07.20-ны өдрийн *******49/23 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны *******0 сарын 25-ны өдрийн 0******* дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны *******2 сарын *******5-ны өдрийн *******3/3285 дугаар Хяналт шалгалт хийсэн тухай албан бичиг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 202*******.06.08-ны өдрийн 00*******/ХТ202*******/00672 дугаар тогтоол /2хх-ийн **************4-*******28х/, ******* ХХК-ийн дүрэм /2хх-ийн *******84-*******99/, Магадлан шалгалтын тайлан /2хх-ийн 202-234х/, Харилцан ойлголцлын санамж бичиг /2хх-ийн 236-24*******х/, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, ажлын байр, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын **************-ний 06*******/25 дугаар тушаал, Бөөнөөр халах тухай 2025 оны 04 сарын *******6-ны өдрийн мэдэгдэл, Бүтцийн өөрчлөлт хийх тухай гүйцэтгэх захирлын 2025 оны 07 сарын 09-ний өдрийн *******02/25 дугаар тушаал, Бөөнөөр халах тухай 2025 оны 04 сарын *******6-ны өдрийн болон 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл /3хх-ийн 37-69х/ зэрэг баримтууд,

 

Шүүхийн журмаар: Гэрчээр асуусан тэмдэглэл /2хх-ийн 54-57х/, 2024 оны ************** дүгээр сарын **************-ний өдрийн *******8*******/ШЗ2024/2*******983 дугаар захирамжийн дагуу Үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 95-*******06х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******.    Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие тус байгууллагад ажиллахдаа үйлдвэрчний эвлэлийн даргаар мөн ажилладаг бөгөөд энэ албыг хашсанаас хойш ажил олгогчоос дарамт шахалт үзүүлсээр ирсэн. Би сахилгын зөрчил гаргаагүй буюу хамгаалах хэрэгслийг өөрийн очсон түвшнээсээ өмсөж, ажил үүргээ хэвийн үргэлжлүүлсэн, энэ талаар надад авагдсан сахилгын зөрчлийг би мэдээгүй байж байгаад шүүхэд маргаан үүссэнээр мэдэж байна. Хүний нөөцийн ажилтантай ажил үүргийн хүрээнд, шаардлага тавьж харилцсан, ямар нэгэн хэрүүл маргаан, сүрдүүлсэн зан авир гаргаагүй. 2023 оны *******2 дугаар сарын **************-ний өдөр хамгаалалтын ажилтныг доромжилж, сүрдүүлсэн үйлдлийг мөн гаргаагүй бөгөөд ажлаас халах үндэслэл болсон эдгээр зөрчлүүд нь нотлогддоггүй, хяналт шалгалтыг хэдхэн хүн хийсэн нь үндэслэлгүй. Хариуцагчаас сахилгын арга хэмжээ авахдаа зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс хойш ******* сарын дотор арга хэмжээ авах хугацааг хэтрүүлж арга хэмжээ авсан. Миний гаргасан үйлдлүүд хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг ноцтой байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний харилцааг цуцлах үндэслэлд хамаарахгүй байгаа тул ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан барилга хянагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд тооцон нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлд түүний үйлдвэрчний эвлэлийн даргаар ажилладаг нь хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч нь тус байгууллагад ажиллах хугацаандаа сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хамгаалах хэрэгслийг өмсөлгүй уурхайн гүн рүү орсон, үүнд нь бичгээр сануулах сахилгын шийтгэл оногдуулж, тушаалыг өөрт нь танилцуулсан. 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтэнтэй зүй бус харьцаж, дарамталж, сүрдүүлсэн. Энэ талаар нь хөндлөнгийн хянагчаар шалгалтын ажиллагаа хийлгэж, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийг мэдүүлгээр зөрчил гаргасан нь тогтоогдсон. 2023 оны *******2 дугаар сарын **************-ний өдөр ХХК-ийн хамгаалалтын ажилтныг доромжилж, сүрдүүлсэн зөрчил гаргасныг мөн адил шалгаж, түүний тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоосон. Эдгээр зөрчлүүд нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компани болон ХХК-ийн дотоод хэм хэмжээг зөрчсөн үйлдлүүд учир ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Өмнө авсан сахилгын шийтгэл оногдуулсан тушаалтай нэхэмжлэгч танилцсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд маргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Талууд нэхэмжлэгч сахилгын зөрчилд хамаарах үйлдлийг гаргасан эсэхэд, түүний гаргасан үйлдэл нь сахилгын зөрчил мөн эсэхэд, сахилгын шийтгэлийг хуулийн дагуу оногдуулсан эсэхэд маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-        ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 20*******6 оны 09 дүгээр сарын *******2-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулах санал-ыг гаргаснаар нэхэмжлэгч тэй хөдөлмөрийн гэрээг байгуулж, Барилга хянагчийн ажил, албан тушаал дээр томилсон байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч нь хариуцагч ******* ГХОХХК-иас 2024 оны 0******* дүгээр сарыг дуустал цалин авч, шимтгэл төлөлт хийгдэж байсан болох нь тогтоогдож байна. Иймээс талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. ХХК нь нэрээ өөрчилж, ******* ГХОХХК болсон талаар талууд тайлбарладаг бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

-       Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ГХОХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

-       Хариуцагч ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны ************** дүгээр сарын 27-ны өдрийн 233/23 дугаартай тушаалаар нэхэмжлэгч өд холбогдох гомдолд шалгалт хийхээр Дотоод хяналт шалгалт явуулах тухай тушаал гарч, захирлын 2023 оны *******2 дугаар сарын *******8-ны өдрөөр тухайн дотоод хяналт шалгалтын хугацааг сунгаж, дүгнэлт, тайланг гаргах хугацааг 2024 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдрийг хүртэл сунгасан байна.

-       Дээрх хяналт шалгалтаар зөрчил ******* буюу хүний нөөцийн мэргэжилтэн дээр 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч очиж, түүнтэй зүй бус, айлган сүрдүүлсэн, дарамталсан байдлаар харьцсан тухай зөрчил нь тогтоогдсон гэж дүгнэсэн байна. Зөрчил 2 буюу хянан шалгалт хийгдэж байх үед, 2024 оны *******2 дугаар сарын **************-ний өдөр уурхайн талбайд хэл амаар доромжилж, заналхийлсэн зөрчил гаргасан талаар н хянан аюулгүй байдлын хянан шалгагчийн зүгээс Уорли монголд мэдэгдэж, Уорли монголыг өөрсдийн дотоод журмын дагуу хянан шалтгалтыг хийж дуусгах зааврыг өгсөн талаар дурдсан байна.

-       Хариуцагч ******* ГХОХХК-ийн хүний нөөцийн хэлтсийн хянан шалгах ажиллагааны тайлангийн шалгалтаар тогтоогдсон фактад нь бүдүүлэг үг хэлээр доромжилсон эсэх-гэрч мэдүүлгээр нотлогдсон гэж тайландаа тусгасан, мөн бичгээр бичсэн тайлбар хэрэгт авагдсан зэргээс тухайн хяналт шалгалтаар нэхэмжлэгч нь бусдыг бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон болох нь тогтоогдож байна.

-       Талууд хөдөлмөрийн харилцаанд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцож болох талаар харилцан тохиролцож, тогтоох боломжтой бөгөөд харин тухайн зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай. Зохигчдын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.3-т Гэрээг нэн даруй цуцлахад хүргэх Ноцтой зөрчил -ыг зохицуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.******* дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч болон ажилтан нь дараах зөрчлүүдийг Ноцтой зөрчил-д тооцохоор харилцан тохиролцсон бөгөөд ажилтан нь дараах зөрчил болон/эсхүл энэхүү гэрээний хавсралт 3-т Ноцтой зөрчил гэж тодорхойлсон зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч энэхүү хөдөлмөрийн гэрээг урьдчилан мэдэгдэл өгөхгүйгээр нэн даруй цуцалж болно гэж заасан байна. Үүнээс харахад талууд хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцохыг нарийн тохирч, тогтоосон гэж үзэхээр байна.

-       Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3-р хавсралтад ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байна. Хавсралт 3-ын m-д Ажил олгогч ажилтны үйлдлийг дараах байдлаар гэрээнд заажээ. I-мэргэжлийн бус эсвэл ёс зүйгүй, эсхүл, q-маргах, орилох эсхүл ажлын байран дээр зодолдох зэрэг ажилтны жигшмээр зүй бус зан авир, y-ажилтны зүй зохисгүй зан авир үүнд: vii-Доромжлол, ix-Бүдүүлэг, хараалын эсвэл сүрдүүлсэн үг хэллэг, дохио зангаа, xii-аман болон биеийн хүч хэрэглэсэн дарамт, бэлгийн дарамт, эсхүл хамтран ажиллагч, харилцагч эсхүл ахмад настныг үл хүндлэх гэж тус тус заасан байна.

-        ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 202******* оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 7/2******* тугаартай тушаалын хавсралтаар Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ыг баталсан байна. Тус бодлогын үйлчлэх хүрээг компанийн ажилтан, зочид, гэрээт компани болон түүний туслан гүйцэтгэгч компанийн ажилтан, дадлагажигч, дагалдан суралцагч, ажлын туршлага хуримтлуулах зорилгоор дадлага хийж байгаа оюутан, Монгол Улсад ажиллаж байгаа сайн дурын ажилтан зэрэг ажил үүрэг гүйцэтгэж буй бүх хүнд үйлчилнэ, ажлын байр, ажлын орчин дахь нийтийн болон хувийн орон зай, нисэх буудал, автобус, унаа тэрэг, амьдрах байр, хоолны газар, спорт заал гэх мэт газарт үйлчилнэ гэж тусгажээ. Бодлогын 6 дугаар зүйлд дээрэлхэх талаар зааж өгсөн байх ба 6.4-т Ажлын байран дээр давтан, шалтгаан үндэслэлгүйгээр бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахуйц байдлаар санаатай эсвэл санамсаргүйгээр гаргах дээрэлхэх зан хандлага, үйлдэлд дараах жишээнүүдийг оруулж болох ба үүгээр хязгаарлагдахгүй гээд 6.4.а-д Зүй бус, доромжилсон, гутаасан утгатай үг хэллэг хэрэглэх гэж, **************-т гэрээт компаниудын талаар зааж, **************.*******-т Компанийн уурхайн талбарт болон ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж байгаа гэрээт компаниуд, тэдгээрийн ажилтнуудад энэхүү бодлогыг дагаж мөрдөх шаардлага тавигдана. Гэрээт компаниуд нь өөрсдийн ажилтан энэхүү бодлогыг зөрчсөн тохиолдолд тухайн асуудлыг хянан шалгах бүтэцтэй байх шаардлагатай, **************.2-т Компани нь өөрийн ажилтнуудын зүгээс гаргасан гомдлыг хянан шалгана. Тухайн асуудалд гэрээт компанийн ажилтан холбогдсон тохиолдолд компани нь уг гаргасан гомдлын талаар гэрээт компанийн удирдлагад мэдэгдэж, улмаар холбогдох хянан шалгах ажиллагааг явуулж, зохих арга хэмжээ авахыг шаардана, **************.3-т Хэрэв гэрээт компанийн ажилтан нь энэхүү бодлогыг зөрчсөн нь тогтоогдсон бол компани уурхайн талбараас явуулах эрхтэй гэж тус тус заажээ.

-       Шүүхээс 2024 оны *******0 дугаар сарын *******7-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс утсаар ярьж байхад нь та хажууд нь байсан уу гэхэд гэрч Хаалганы хажууд зогсож байсан гэж, шүүгчээс хамгаалалтын ажилтантай харьцахдаа яаж харьцсан бэ гэхэд гэрч ууртай харьцаж байсан гэж, шүүгчээс хараалын үг хэлэх, доромжилсон байдлаар харьцсан уу гэхэд гэрч Тийм. Доромжилсон байдлаар харьцсан гэж тус тус мэдүүлэг өгсөн байна.

-        ХХК-ийн дотоод журмуудтай танилцсан тухай баталгаажуулах хуудсаар 20*******9 оны 08 дугаар сарын *******0-ны өдөр нэхэмжлэгч нь байгууллагад мөрдөгдөж буй холбогдох дүрэм, журмуудтай танилцаж, түүнийг хүлээн зөвшөөрснөө нотолж, гарын үсгээ зуржээ. Иймээс тухайн байгууллагад мөрдөгддөг ёс зүйн дүрэм, хориглох зүйлийг нэхэмжлэгч нь мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.    Дээрх баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нь хүний нөөцийн ажилтан болон хамгаалалтын ажилтан  нартай зүй бус байдлаар харилцсан нь хариуцагч байгууллагын журамласан дүрэм, журам, бодлого, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн ноцтой зөрчил гаргаагүй, миний гаргасан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчилд хамаарахгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

7.    Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зохицуулж, 80.*******.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан тул ******* ГХОХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг *******. Компанийн дотоод хяналт шалгалтын ажиллагаа болон холбогдох тайлангуудад дурдсанаар ажилтан нь дараах зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон гээд /а/ 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажилтан нь компанийн ажилтантай зүй бус харьцаж, дарамт үзүүлж, айлган сүрдүүлсэн байдлаар харилцсан ба энэ нь хөдөлмөрийн гэрээ, МОН-Сүаж 6*******2 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох журам, Уорлигийн ёс зүйн дүрэм, ХХК-ийн Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого болон Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн зөрчил ******* гэж, /b/ 2023 оны *******2 сарын **************-ний өдөр ОТ-ийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтныг хуваарилагдсан өрөөнд нь оруулахаас татгалзаж, энэ талаар шаардлага тавьсан хамгаалалтын компанийн ажилтныг бүдүүлэг үг хэллэгээр доромжилж, зүй бус харьцаж, сүрдүүлсэн бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээ, МОН-Сүаж 6*******2 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох журам, Уорлигийн ёс зүйн дүрэм, ХХК-ийн Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого болон Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн зөрчил 2 гэсэн нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн байна. Нэхэмжлэгчээс давтан зөрчил гаргаагүй гэж маргадаг боловч нэхэмжлэгчийн зөрчил 2-т хамаарах зөрчил нь өөрөө байгууллагад мөрдөгдөж буй дүрэм журмаар сахилгын ноцтой зөрчилд хамаарч, шууд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох нөхцөл бүрдсэн байхаас гадна хариуцагчаас зөрчил *******-т сахилгын шийтгэл ногдуулаагүй байсан буюу зөрчлийг хянан шалгаж байх явцад зөрчил 2-ыг нэхэмжлэгч гаргасан байх тул нэхэмжлэгчийн маргаж буй сахилгын зөрчлийг ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа зөрчил ******* дээр яригдахгүй, харин хариуцагчийн тайлбарласнаар зөрчлийг удаа дараа гаргасан болох нь тогтоогдож байна.

 

8.    Хөдөлмөрийн тухай хуулийн *******23 дугаар зүйлд сахилгын зөрчлийн талаар зааж *******23.*******-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, *******23.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг зөрчил 2-ыг гаргаснаас хойш 6 сарын дотроо буюу 2023 оны *******2 дугаар сарын **************-ний өдөр гаргасан зөрчилд 2024 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдөр ажлаас халах шийтгэлийг оногдуулж, тушаалыг гаргасан нь хуульд заасан хугацаанд нийцэж байна.

 

9.    Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байх бөгөөд түүний бусад ажилтнуудтай харилцах харилцаа хандлага, гаргасан зан авир нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн ажилтан бүхэн түлхүүртэй байж, нэг нэгэндээ саад учруулахгүйгээр, шөнийн амралтын цагаар хаалга тогших ёсгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй, маргааны агуулгад хамааралгүй байна.

 

*******0. Мөн түүнчлэн, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан түүний компанийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байсантай холбоотой дарамт, шахалт ирж байсан, үүнээс үүдэж намайг ажлаас халж байна гэх тайлбар нь баримтаар тогтоогдоогүй, өөрийнх нь зөрчлийг хянан шалгахаар ажлын хэсэг байгуулагдсан болох нь тогтоогдож байхаас гадна үйлдвэрчний эвлэлд бичгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдсэн болох нь тайлбараар тогтоогдож байх бөгөөд үүнтэй холбоотой ажилтнуудаас тайлбар, ажлаас чөлөөлөхөөс татгалзсан талаар тэдгээрийн санал, хүсэлт, баримт хэрэгт авагдаагүй.

 

**************. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******58.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн *******54.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ: гэж заагаад *******58.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасанд нийцүүлж нэхэмжлэлээ гаргасан гэж үзэх ба нэхэмжлэлдээ ямар шалтгаанаар шууд шүүхэд хандан маргаанаа шийдвэрлүүлж байгаа талаараа дурдсан, шүүх дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тул нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн дагуу нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна гэж дүгнэх нь зүйтэй байна.

 

*******2. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

*******.    Хөдөлмөрийн тухай хуулийн *******58 дугаар зүйлийн *******58.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ийн хариуцагч ******* ГХОХХК-д холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Барилга хянагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ