| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/01415/И |
| Дугаар | 320/ШШ2025/01294 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 320/ШШ2025/01294
| 2025 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 320/ШШ2025/01294 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Т**** ББСБ ХХК-ийн,
Хариуцагч:А.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 500,000 төгрөг, үндсэн хүү 279,452.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,786.33 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 819,238.38 (найман зуун арван есөн мянга хоёр зуун гучин найм) төгрөг (гучин найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 320/2025/01415/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т**** ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: Үндсэн зээл 500,000 төгрөг, үндсэн хүү 279,452.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,786.33 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.06.16-ны өдөр. Гэрээ дуусгавар болох огноо: 2025.08.20-ны өдөр. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 0 төгрөг. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2024.07.18-ны өдрөөс.
Хариуцагч А Д нь Т**** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 06 сарын 16-ны өдөр 2142848 тоот Т**** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т**** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдөж эхэлсэн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:
2142848 тоот Т**** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 500,000 төгрөг, үндсэн хүүнд 279,452.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 38,786.33 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нийт 819,238.38 төгрөгийг хариуцагч А Д оос гаргуулах гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т**** ББСБ ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр нийт 819,238.38 төгрөгийг хариуцагч А.Д /РП********/ төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 38 дахь тал)
2. Хариуцагч А.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би Т**** ББСБ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Манай эхнэр миний нэр дээр хүнээр Т**** ББСБ ХХК-иас зээлийн эрх нээлгэсэн байсан. Гэхдээ тэр 500,000 төгрөгийн зээлийн эрхийг би ашиглаагүй. Энэ талаар Т**** ББСБ-аас зээлээ нэхэж ярихад нь би энэ зээлийн талаар мэдсэн. Цахимаар миний оролцоогүйгээр зээл авч ашигласан байсан. Би зээл аваагүй гэдгээ хэлсэн. Т**** ББСБ ч энэ байдлыг дахин шалгах, зээл олгохдоо хариуцлагатай хандаж баймаар байна. Нэгэнт манай эхнэр хүнээр зээл авахуулахаар миний мэдээллийг өгсөн нь үнэн гэх тул би нэхэмжилж байгаа 819,238.38 төгрөгийг төлж барагдуулсан болно гэжээ. (хавтаст хэргийн 29 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т**** ББСБ ХХК нь хариуцагч А.Д т холбогдуулан үндсэн зээл 500,000 төгрөг, үндсэн хүү 279,452.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,786.33 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 819,238.38 (найман зуун арван есөн мянга хоёр зуун гучин найм) төгрөг (гучин найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 500,000 төгрөг, үндсэн хүү 279,452.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,786.33 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 819,238.38 (найман зуун арван есөн мянга хоёр зуун гучин найм) төгрөг (гучин найм) мөнгийг хариуцагч А.Д төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгч Т**** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,212 төгрөгийн тал хувь болох 12,106 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Д оос улсын тэмдэгтийн хураамж 12,106 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Т**** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 500,000 төгрөг, үндсэн хүү 279,452.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,786.33 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 819,238.38 (найман зуун арван есөн мянга хоёр зуун гучин найм) төгрөг (гучин найм) мөнгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Д биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,212 төгрөгөөс 12,106 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Д оос улсын тэмдэгтийн хураамж 12,106 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Т**** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА