Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

 

*******, *******, *******, *******, *******

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Б.Гэршихбөртэ, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны оны дүгээр сарын -ний өдрийн дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, өмгөөлөгч , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг оны дугаар сарын -ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

. Улсын иргэн,  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул дахь сум дундын шүүхийн оны сарын -ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .-т зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дүгээр зүйлийн .-д зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих тэнсэж, жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 7 оны сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оны Эрүүгийн хуулийн дугаар зүйлийн .-д зааснаар оногдуулсан жил сарын хорих ял дээр оны сарын -ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан жилийн хорих ялын зарим болох сарыг нэмж нэгтгэн эдлэх ялыг жил сараар тогтоосон,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 7 сарын -ны өдрийн /ХМШЗ/ дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дахь хэсэгт заасныг баримлан оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн жил сар хоногийн хугацаагаар хорих ялыг оршин суух газар буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын -р багийн дугаар гудамжны тоот гэрийн хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,         

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн . дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шатны шүүхийн оны 7 сарын -ны өдрийн /ХМШЗ/ дугаартай шүүгчийн захирамжаар сольж оногдуулсан жил сар хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн жил сар 7 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын хоногийг хорих ялын хоногоор тооцож биечлэн эдлэх ялыг жил сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын -ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

. Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд: Сум дундын 7 дугаар шүүхийн оны сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлийн 7.-т зааснаар жил хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, жил сарын хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын -ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 7 нэгжтэй тэнцэх хэмжээний хэмжээний буюу 7, төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

. Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын дүгээр шүүхийн оны сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн дугаар зүйлийн .-т зааснаар жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сум дундын дугаар шүүхийн оны сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.-д зааснаар жил хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг жилийн хугацаагаар хойшлуулсан,           

Сум дундын дугаар шүүхийн оны сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .-т зааснаар хувьд ногдох хөрөнгөөс , төгрөгийг хурааж улсын орлого болгож, жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх оны сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан жил сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг жил сар хугацаагаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн оны сарын -ны өдрийн 7 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77., Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дүгээр зүйлийн . дэх хэсэгт заасныг баримтлан жилийн хорих ялыг нэмж нэгтгэснийг өршөөн хэлтрүүлж, эдлээгүй үлдсэн ялыг жил сар хоногийн хорих ялаар тогтоож, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 7 оны 7 дугаар сарын -ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн жил сар хоногийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын -ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн оны сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар . дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр . дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын 7-ны өдрийн /ХМШЗ/бЗ дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн сар хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

. Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул дахь сум дундын шүүхийн оны сарын -ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн .-т зааснаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын -ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .-т зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дүгээр зүйлийн ..д зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оны Эрүүгийн хуулийн дугаар зүйлийн .-д зааснаар оногдуулсан жил сарын хорих ял дээр оны сарын -ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан жилийн хорих ялын зарим болох сарыг нэмж нэгтгэн эдлэх ялыг жил сараар тогтоосон,

. Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий . дүгээр зүйлийн дэх хэсэг, . дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэг, . дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, Эрүүгийн хуулийн ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий . дүгээр зүйлийн дэх хэсэг, . дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэг, . дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, Эрүүгийн хуулийн ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргээс шүүгдэгч ******* нь оны сарын сүүлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар гудамжны тоотод байх байшингаас *******ы хулгайлан авсан үхэр болон адууны махыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор ашигласан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай тийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн , дахь хэсэг, 7. дугаар зүйлийн . дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн , дахь хэсэгт зааснаар *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 7 сарын хорих нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг жил сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэгт зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын -ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн жил 7 сар хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг жил 7 сар хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан жил 7 сар хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч *******т оногдуулсан жил 7 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т оногдуулсан жил сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн , дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 7 хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон хоног, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч цагдан хоригдсон хоногийн хоногийг зорчих эрх хязгаарлах ялын хоногоор тооцон эдлэх ялаас хасаж шүүгдэгч эдлэх ялыг сар хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан сар хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг түүний оршин суугаа газар болох Дархан-Уул аймгийн Дархан дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7, 7 дугаар зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7., дугаар зүйлийн .-д зааснаар шүүгдэгч *******аас ,7,7 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, д 7. төгрөгийг,

хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, )-д , төгрөгийг,

хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, т 7, төгрөгийг,

хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, -д , төгрөгийг,

хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, -д , төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, -т , төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, -д , төгрөгийг!,

шүүгдэгч *******аас нийт ..7 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум,  77, төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, т , төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум  . төгрөгийг,

*******ээс нийт .7 төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, ., төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, д , төгрөгийг,

шүүгдэгч *******ас нийт ,7. төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, т 7, төгрөгийг,

хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум,  нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... *******, *******, ******* нар харилцан эсрэг зөрүүтэй мэдүүлэг өгсөн боловч ******* нь хулгай хийхээс өмнө урьдчилан үгсэж тохироогүй ******* ганцаараа айлын орон байранд нэвтэрч хулгай хийсэн, улмаар хулгайн эд зүйлийг айлын хашаанаас зөөж гаргаж гудамжны буланд хурааж тавьсны дараа ******* усны тэргэн дээр усны сав тавьчихсан очсон үйл баримтын талаар мэдүүлгийн зөрүү гардаггүй. Иймд *******ы бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах үйлдэл хэзээ эхэлж, хэзээ төгссөн талаарх хууль зүйн дүгнэлт зөв өгөх нь *******ийг хулгайн гэмт хэргийг хамтран үйлдсэн эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байна.

Хэргийн үйл баримтыг Улсын дээд шүүхийн онолын болон албан ёсны тайлбартай харьцуулан үзэхэд нь хулгайн эд зүйлийг орон байрнаас зөөж гудамжинд гаргаж тавьж, өөрийн эзэмшилд оруулснаар хулгайн гэмт хэрэг төгссөн байна.

Гэтэл анхан шатны шүүх хулгайн эд зүйлийг гэрт авчирснаар хулгайн гэмт хэрэг төгссөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл хулгайн гэмт хэрэг төгссөний дараа уг хулгайн эд зүйлийг “зөөж, хэргийг газраас зайлуулсан” *******ийн үйлдлийг хулгайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж анхан шатны шүүх дүгнэж, гэм буруутайд тооцсон нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Улсын дээд шүүхийн ..-ний өдрийн дугаар “Эрүүгийн хуулийн дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын . дэх хэсэгт “..."орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно” гэсэн маш тодорхой тайлбарыг хийсэн байна.

Гэтэл *******ийн үйлдэлд “ хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байгааг шүүх анхаараагүй орхигдуулсан.

Шүүгдэгч ******* нь бусдын орон байранд огт нэвтрээгүй, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдоогүй ба харин түүний хулгайн эд зүйлс болохыг нь мэдсээр байж эд зүйлсийн байршлыг зөөж өөрчилсөн, худалдан борлуулахад тусалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байгаа юм.

Иймд шүүгдэгч *******ийн “Хулгайлах” гэмт хэргийн зүйлчлэлийг“ мөнгө угаах” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..-ний өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч ******* болон өмгөөлөгч нар биечлэн оролцох хүсэлтэй ... гэжээ.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч *******д олон жилийн хорих ялаар шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .-д заасан шударга ёсны зарчмыг алдагдуулж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр өмгөөлөгчийн зүгээс *******д холбогдох хэргийн зүйлчлэл хөнгөрүүлэх байр суурьтай маргаж мэтгэлцсэн ч үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруу дээр маргахгүй гэдгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлдэг ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ нь нийт ,7,7 төгрөг ба үүнийг төлөхөө илэрхийлж байгаа билээ.

Эрүүгийн хуулийн . дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон . дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой байдаг. Мөн хуулийн ерөнхий . дугаар зүйлийн -д “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тооцохгүй” гэж заасан. Иймд Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан *******д оногдуулсан жилийн хорих ялаас багасгаж, хорих ангийн дэглэмийг өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Миний ээж нь . сард цус харвалт өгч одоогоор хүний асаргаанд хэвтэрт байгаа, би ээж, ах хоёртоо маш их санаа зовж байна. Төрсөн ганц ах маань ажил хийж яваад нэг нүд хараагүй болсон, надаас болоод ээжийн биеийн байдал эрс муудсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бага багаар барагдуулж байгаа болно. Миний гэр бүлийн байдал, учирсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан оногдуулсан ялыг багасгаж, дэглэмийг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү. Шүүх хуралд биечлэн оролцоно гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Улсын дээд шүүхийн оны нийт шүүгчдийн онолын тайлбарт “Бусдын эд хөрөнгийг хулгайлсан этгээд эд хөрөнгийг эзэмшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит байдал, бололцоо үүссэн, бий болсон үеэс хулгайлах үйлдэл төгсөнө” гэж тайлбарласан. Иймд ЭХТА-7.-. дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг ба “-” ХХК-д үтрэмийн туслахаар ажиллаж ам бүлээ ганцаараа тэжээдэг, надаас өөр ажил хийж орлого олох хүн байхгүй, ЭХТА-н . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд ЭХЕА-н .7 дугаар зүйлд заасныг журамлан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, захиран зарцуулснаар төгсдөг шунахайн сэдэлттэй санаатай үйлдэл байдаг.          Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болон хамтран оролцогчдыг нэрлэн заасан. Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх ба гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцдог.     

Шүүгдэгч *******ы иргэн эзэмшлийн байшингаас ,7, төгрөгийн үнэ бүхий эд зүйл авсан үйлдэл нь тухайн эд зүйлийг хашааны гадна гаргаж тавьснаар бус шүүгдэгч *******, ******* нарыг дуудаж тэдний хамт усны тэргээр зөөж гэрт аваачсанаар төгссөн гэж үзнэ. ... гэх дүгнэлтийг хийж *******ыг ЭХЕА-ийн .7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан ЭХТА-ийн 7. дүгээр зүйлийн . дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

*******ын үйлдэл, оролцоонд “Хулгайлах” гэмт хэргийн субьектив талын шинж болох шууд санаатай, шунахай сэдэлттэй сэтгэлзүйн шинж, ЭХТА-ийн 7. дүгээр зүйлийн .-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэх байдал тус тус тогтоогдоогүй байхад түүнийг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******ын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* саналдаа:

*******ийн үйлдэлд хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байгааг шүүх анхаараагүй орхигдуулсан. Шүүгдэгч ******* нь бусдын орон байранд огт нэвтрээгүй, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдоогүй ба харин түүний хулгайн эд зүйлс болохыг нь мэдсээр байж эд зүйлсийн байршлыг зөөж өөрчилсөн, худалдан борлуулахад тусалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч *******ийн “Хулгайлах” гэмт хэргийн зүйлчлэлийг“ мөнгө угаах” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр маань жирэмсэн, гэр бүлээ ганцаараа авч явдаг. Хэргийн үнэн зөвийг ялган шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ы өмгөөлөгч ******* саналдаа:

Анхан шатны шүүх хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ өмнө нь удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлж байсан учраас, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг өгсөн байна. Үүнийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байна гэж үзэж байна. Хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийн үйлдлийн тооноос гадна, гэмт хэргийг харьцангуй удаан хугацаагаар тогтвортой байдлаар үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлого хэмжээний хувьд хүний амьдралын хэв маяг, амьжиргаанд бүрэн дүүрэн хүрэх боломжтой байсан эсэх, хэрэглэж байсан гэдгийг дүгнэхээсээ гадна нотлох баримттай байж энэ талаар нотлох баримтыг үндэслэж дүгнэлт хийх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт өөрийн болон ойр дотнын хүмүүсийн амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нотлох баримт байхгүй. Мөн Эрүүгийн хуулийн . дүгээр зүйлийн -т эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон хуулиар хязгаар тогтоохоос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэсэн  гэж тусгайлан заасан зохицуулалтыг зөрчиж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү мөн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо хурдан төлж барагдуулна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Ээжийгээ алдсан. “-” ХХК-д үтрэмийн туслахаар ажиллаж ам бүлээ ганцаараа тэжээдэг, надаас өөр ажил хийж орлого олох хүн байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

*******ын үйлдэл, оролцоонд “Хулгайлах” гэмт хэргийн субьектив талын шинж болох шууд санаатай, шунахай сэдэлттэй сэтгэлзүйн шинж, ЭХТА-ийн 7. дүгээр зүйлийн .-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэх байдал тус тус тогтоогдоогүй байхад түүнийг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. *******ын хувьд орон байранд нэвтрээгүй, гаднаас нь юмыг нь зөөвөрлөсөн гэдгээр буруутгаад байгаа нь үндэслэлгүй. Хоёрдугаарт хохирогч гэрээс нийтдээ хорин хоёр төрлийн эд зүйл хулгайд алдагдсан, тухайн эд зүйлээс хорин нэгэн төрлийн эд зүйлийг нь буцаагаад өгсөн. Дундаас нь тодорхой хэмжээний эд зүйлийг зах дээр аваачиж, худалдан борлуулсан боловч худалдан борлуулахад *******, ******* хоёр л явсан гэдэг нь тогтоогдсон. Нэг зүйл алга болсон нь *******, ******* хоёр эд зүйлсийг зах дээр аваачихын тулд таксины жолоочид процессорыг нь өгсөн байдаг. Үүнээс үзэхэд хулгайн гэмт хэрэг шууд санаатай, шунахайн сэдэлтэй буюу тухайн зүйлээс ашиг олъё гэсэн ийм зорилготой байх ёстой. Гэтэл ******* юу ч аваагүй байхад түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилготой байсан гэж үзэх боломжгүй юм. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******ын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч *******, ******* нарын хувьд *******ы хулгайлсан эд зүйлийг зөөж туслахаар урьдчилан тохиролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байгаа учраас *******, ******* нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж анхан шатын шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн , дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан “хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон” гэх хэргийн тухайд:

. оны дугаар сарын -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг цагааннуурын - тоот оршин суух хохирогч эзэмшлийн байшингийн цонхны цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, “Самсунг” маркийн инчийн лед зурагт, чулуун толгойтой, гуулин нуухтай, ясан халбагатай, дунд гарын халтар манан хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч мэдүүлэг /хх7/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-/, “ ” ХХК-ий ажилтан эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх--/, *******аас эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх,/, гэрч мэдүүлэг /хх/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-/,  “Капитал зууч” ХХК-ий үнэлгээний тайлан /хх--/,

. оны дугаар сарын -ны орой цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дүгээр гудамжны тоод оршин суух хохирогч эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч шүдлэн үхрийн гуя, хаа, үхрийн нуруу, сүвээний хавиргатай мах, хонины гулууз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ..төгрөгийн хохирол учруулсан болох нь  хохирогч мэдүүлэг /хх-/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх--/, гэрч мэдүүлэг /хх-/, гэрч мэдүүлэг /хх-/, гэрч мэдүүлэг /хх-/,   “Капитал зууч” ХХК-ий үнэлгээний тайлан /хх--/,

. оны дугаар сарын -ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дүгээр гудамжны тоотод оршин суух хохирогч эзэмшлийн гэрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, “Самсунг” маркийн инчийн хар өнгийн зурагт, Самсунг А, Самсунг А маркийн гар утаснууд, хөнжлийн даавуу, экспорт .7 литрийн архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч мэдүүлэг /хх7-/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-/, шүүгдэгч *******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх--/, *******аас эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-,/, гэрч мэдүүлэг /хх-/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-/,  “Капитал зууч” ХХК-ий үнэлгээний тайлан /хх--/,

. оны дүгээр сарын -ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг - тоотод оршин суух эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж, хууль бусаар нэвтэрч, Хятад улсад үйлдвэрлэгдсэн инчийн өнгөт зурагт, “Самсунг А гар утас, эрэгтэй хүний мөнгөн гинж, барааны саван ширхэг, ОМО угаалгын нунтаг ширхэг, ширхэг тосон бал, ширхэгтэй балны запас, ширхэг ургамлын тос, ширхэг бэлэн гоймон, . литрийн Хараа архи, ченж Эссэ тамхи боодол, Клаб LD тамхи боодол, Алтан навч тамхи боодол, төгрөг ширхэг, ширхэг лаа зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч мэдүүлэг /хх--/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-, /, иргэний нэхэмжлэгч .мэдүүлэг /хх-/, “Капитал зууч” ХХК-ий үнэлгээний тайлан /хх-7-/,

. оны дүгээр сарын -ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар гудамжны тоотод оршин суух хохирогч эзэмшлийн гэрийн цонхыг эвдэж, хууль бусаар нэвтэрч, килограмм үхрийн гуяны цул мах, килограмм адууны гуяны цул мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч мэдүүлэг /хх-/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-77-/, гэрч мэдүүлэг /хх-/, таньж олуулах ажиллагаа /хх--/,  “Капитал зууч” ХХК-ий үнэлгээний тайлан /хх--7/,

. оны дугаар сарын -ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар гудамжны тоотод оршин суух хохирогч эзэмшлийн гэрийн цонхыг эвдэж, хууль бусаар нэвтэрч, “TLC” маркийн инчийн хар өнгийн зурагт, хуудастай, элементийн дэвтэр боодол, хуудастай, тууш шугамтай боодол дэвтэр, хуудастай зургийн дэвтэр, үзгэн балны запас боодол, ком шугам ширхэг, хөх өнгийн үзэг хайрцаг, цаасны хайч ширхэг, өнгийн усан будаг ширхэг, өнгийн тосон харандаа ширхэг, алимтай үзэг хайрцаг, харандаа үзүүрлэгч ширхэг, баллуур ширхэг, хөх өнгийн тосон бал ширхэг, хар өнгийн тосон бал ширхэг, отвёркны ком ширхэг, гориг ширхэг, эвхдэг баллуур ширхэг, сахлын машин ширхэг, хүний CORE брендийн майхан, ОК ноолийн цаас боодол, LG процессор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч .7. төгрөгний хохирлыг учруулж, бүлэглэж үйлдэж болох нь хохирогч мэдүүлэг /хх-7, /, иргэний нэхэмжлэгч эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-7/, *******аас эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх7/, *******ээс эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-7/ , гэрч мэдүүлэг /хх-/, шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-7-/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дахь хэсгийн . заалтад зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, шууд санаатай хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох, ахуйн хэрэгцээгээ хангах хүсэл сонирхол нь амьдрал, зан төлөвт нь  хэвшил болсон, ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүн рүү чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулах гэмт санаа зорилготой байдаг ба шүүгдэгч ******* нь урьд нь хулгайлах гэмт хэрэгт удаа ял шийтгүүлсэн, засрал хүмүүжил олж төлөвшөөгүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, амьдралын анхдагч хэрэгцээгээ хангах орлогогүйгээс амар хялбар аргыг сонгож хулгайлах гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзнэ.

Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь шүүгдэгч *******ы оны дугаар сарын -ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар гудамжны тоотод оршин суух хохирогч эзэмшлийн гэрийн цонхыг эвдэж, хууль бусаар нэвтэрч, .7. төгрөгийн нэр бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон болох нь  хохирогч мэдүүлэг /хх-7, /, иргэний нэхэмжлэгч эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-7/, *******аас эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх7/, *******ээс эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-7/ , гэрч мэдүүлэг...” оны дугаар сарын -ний өдөр би гэртээ хүүхдийн хамт байж байхад цагийн орчимд манай найз ******* манай гэрт ирээд найз нь хонох газар байхгүй байна, танайд хонож болох уу гэхээр нь би зөвшөөрөөд хонуулсан. Тэгээд маргааш өдөр нь цагийн үед ******* найз *******ийг дуудаж манай гэрт ирснийхэн дараа ******* гарч дэлгүүрээс архи авч ирээд ******* тэр хоёр хувааж уугаад сууж байхад миний төрсөн ах ******* манайхаас гурил авах гэж ирээд тэр нийлээд архи уусан. Тэгээд тэд нар хэсэг сууж байгаад *******, *******ийг гэрээс дагуулж гараад юм ярьж байгаад буцаж гэрт орж ирээд сууж байгаад ******* гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай ах ******* луу утсаар залгаад дуудахад гэрээсээ гарахгүй гээд утсаа салгахад ******* над руу утсаар залгаад *******тэй яриулаач гэж хэлэхэд би утсаа өгөхөд усны тэрэг аваад худгийн хажууд хүрээд ирээрэй гэж байгаа яриа сонсогдоход ******* утасныхаа дууг багасгаад ярьсан учраас надад сонсогдоогүй. ... гаруй минутын дараа ******* манай ах ******* луу залгаад гараад ирээрэй гэж дуудаад манай ах гэрээс гараад явсан. Тэгээд би унтах гэж байхад *******, ******* нар гаднаас манай гэрт цаасан хайрцагтай юм, даавуунд боосон зурагт, компьютерын хар өнгийн процессор зэрэг зүйлийг оруулж ирээд, цаасан хайрцагтай зүйлийг задалж үзэхэд боодолтой дэвтэр, бичгийн хэрэгслүүд байсан” гэх /хх-/, шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг...”бид архи уугаад сууж байхад гаднаас ирсэн гэдэг залууг ******* гэрээс дагуулж гараад юм ярьж байгаад орж ирээд, хэсэг сууж байгаад ******* ганцаараа гэрээс гараад явсан. Тэгээд цаг гаруй хугацаа өнгөрөөд ирэхгүй болохоор нь би гурилаа аваад гэр лүүгээ явах гэхэд ******* надыг байж бай *******ыг ирэхээр нь яваарай гэж хэлээд намайг явуулахгүй байсан. Тэгээд хүлээгээд байж байхад ийн гар утас дуугарахад надад ******* залгаж байна гэж хэлээд нэлээд ярьж байгаад би усанд яваад ирье...ертөнцийн зүгээр зүүн өмнө зүг рүү явж байсан. ...******* ******* руу залгаад яг гудамжаар орох юм гэж асуугаад утсаар ярьж байгаад надыг хамт явъя гэж хэлээд тэргээ түрээд нэг гудамж руу явж ороход ******* тамхи татчихсан бид -ын урдаас ирээд ийшээ явъя гэж хэлээд бид -ыг дагуулаад явсан. Тэгээд улаан өнгийн хашааны хажууд баахан юм овоолоод тавьсан байсан. Тэгээд *******, ******* хоёр тэнд байсан цаасан хайрцагтай эд зүйлс, гадуураа гялгар ууттай хар өнгийн компьютерын процессорыг тэргэн дээр ачаад, нэг хайрцагтай майхан, хар өнгийн зурагт хоёр багтахгүй байсан учраас ******* зурагт тэврээд цаасан хайрцагтай зүйлийг намайг тэврээд яв гэж хэлсэн. Тэгээд манай төрсөн дүү гэрт ирэхэд ******* тэрэгтэй ачаагаа манай дүүгийн гэрийн ар талд тавьсан байхаар нь би тухайн тэвэрч ирсэн хайрцагтай зүйлээ тэрэгний хажууд тавьчихаад *******ийг гэр лүүгээ явах юм уу гэхэд явахгүй гээд би энд *******тай хамт хонолоо гэж хэлэхээр нь би гурилаа аваад гэртээ очиход цаг өнгөрч байсан” гэх мэдүүлэг /хх-7-/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэдийгээр шүүгдэгч *******, ******* нар нь хүн амьдрах зориулалт бүхий орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрээгүй ч шүүгдэгч *******ы дуудсан цаг хугацаанд эд зүйлийг зөөж зөөвөрлөх хэрэгслийг авч ирсэн, хэргийн газраас зөөж зөөвөрлөсөн, эд зүйлийг өөрийн эд зүйлийн нэгэн адил санаа зорилго нэгтэйгээр худалдан борлуулж  үйлдлээрээ нэгдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дах хэсгийн . заалтад заасан “ хулгайлах гэмт хэргийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхэд гүйцэтгэгч”-ээр  хамтран оролцож бүлэглэж үйлдсэн гэж анхан шатны шүүх хуульзүйн дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******ын “Шүүгдэгч ******* нь бусдын орон байранд огт нэвтрээгүй, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдоогүй ба харин түүний хулгайн эд зүйлс болохыг нь мэдсээр байж эд зүйлсийн байршлыг зөөж өөрчилсөн, худалдан борлуулахад тусалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Иймд шүүгдэгч *******ийн “Хулгайлах” гэмт хэргийн зүйлчлэлийг“ мөнгө угаах” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх,

Шүүгдэгч *******ын...”Улсын дээд шүүхийн оны нийт шүүгчдийн онолын тайлбарт “Бусдын эд хөрөнгийг хулгайлсан этгээд эд хөрөнгийг эзэмшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит байдал, бололцоо үүссэн, бий болсон үеэс хулгайлах үйлдэл төгсөнө” гэж тайлбарласан. Иймд ЭХТА-7.-. дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх, түүний өмгөөлөгч *******ийн “*******ын үйлдэл, оролцоонд “Хулгайлах” гэмт хэргийн субьектив талын шинж болох шууд санаатай, шунахай сэдэлттэй сэтгэлзүйн шинж, ЭХТА-ийн 7. дүгээр зүйлийн .-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэх байдал тус тус тогтоогдоогүй байхад түүнийг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******ын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Мөнгө угаах “ гэмт хэрэг гэдэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль, хяналтын байгууллага, олон нийтийн анхаарлыг татахгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь шүүгдэгч *******ы хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр шүүгдэгч ******* нь хохирогч “Sast” инчийн өнгөт зурагтыг төгрөгөөр иргэний нэхэмжлэгч Б.Оюунтуяад худалдсан, хохирогч “Samsung” инчийн зурагтыг өөртөө авсан, шүүгдэгч ******* нь хохирогч үхэр, хонины махыг худалдан борлуулсан, хохирогч “Samsung” инчийн зурагтыг “ хүлэг”барьцаалдуулан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан, чулуун толгойтой, гуулин нуухтай халтар манан хөөргийг *******д борлуулахаар хүргэж өгсөн, шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******ы хамтаар хохирогч үхэр, адууны махыг худалдан борлуулсан, хохирогч эд зүйлийг худалдан борлуулсан, шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******аас гэмт замаар олж авсан гэдгийг мэдсээр байж чулуун толгойтой, гуулийн нуухтай халтар манан хөөргийг худалдан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн зүгээс “Мөнгө угаах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэртэй  маргаагүй болно.

Анхан шатны шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн . заалтад зааснаар жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн жил 7 сар хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг жил 7 сар хоногоор тогтоож, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсгийг журамлан тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн . заалтад зааснаар жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн -д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн журамлан тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар оногдуулсан жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт хорих ялын хугацааг жил сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсгийг журамлан тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн . заалтад зааснаар жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн -д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 7 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн журамлан тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар оногдуулсан жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт хорих ялын хугацааг жил 7сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож,

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.

Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй зөв тооцсон байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, түүнчлэн нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******ы...” Миний гэр бүлийн байдал, учирсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан оногдуулсан ялыг багасгаж, дэглэмийг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэх,  шүүгдэгч *******ын...”Улсын дээд шүүхийн оны нийт шүүгчдийн онолын тайлбарт “Бусдын эд хөрөнгийг хулгайлсан этгээд эд хөрөнгийг эзэмшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит байдал, бололцоо үүссэн, бий болсон үеэс хулгайлах үйлдэл төгсөнө” гэж тайлбарласан. Иймд ЭХТА-7.-. дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ЭХТА-н . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд ЭХЕА-н .7 дугаар зүйлд заасныг журамлан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр  зүйлийн дахь хэсгийн . дэх  заалтад хамаарах, таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн бол түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж болохоор мөн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсгийн . дэх заалтад хуульчилсан.

Хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан тохиолдолд хуулийн уг заалтыг хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эсэх асуудал нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иймээс Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ний өдрийн дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, өмгөөлөгч , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар оны дүгээр сарын -ний өдрөөс оны дүгээр сарын -ны өдөр хүртэл цагдан хоригдсон  шүүгдэгч *******ы 7 хоногийг, шүүгдэгч *******ийн 7 хоногийг, шүүгдэгч *******ын 7 хоногийг хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Баттулгад төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Оюунцэцэгийн төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Оюунтуяад төгрөгийг төлсөн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсгийн ., . дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ний өдрийн дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, өмгөөлөгч , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

          ШҮҮГЧИД                                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                                                         З.ТӨМӨРХҮҮ