Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/01247

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/01247

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Т** ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: С.О

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,793,168.46 (хоёр сая долоон зуун ерэн гурван мянга нэг зуун жаран найм) төгрөг (дөчин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 320/2025/01524/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Т** ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,793,168.46 төгрөг. ЗГ2024082934606 тоот гэрээний үүрэгт: үндсэн зээл 766,191.53 төгрөг, үндсэн хүү 171,668.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,470.16 төгрөг. ЗГ2024082934604 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,504,859.42 төгрөг, үндсэн хүү 340,040.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,937.96 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: ЗГ2024082934606 тоот гэрээг 2024.08.29-ний өдөр. ЗГ2024082934604 тоот гэрээг 2024.08.29-ний өдөр. Гэрээ дуусгавар болох огноо: ЗГ2024082934606 тоот гэрээг 2027.02.23-ны өдөр. ЗГ2024082934604 тоот гэрээг 2027.02.23-ны өдөр. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 648,970.59 төгрөг. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: ЗГ2024082934606 тоот гэрээний үүрэг 2024.12.11-ний өдрөөс. ЗГ2024082934604 тоот гэрээний үүрэг 2024.12.09-ний өдрөөс.

Хариуцагч С О нь Т** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.  2024 оны 08 сарын 29-ний өдөр ЗГ2024082934606 тоот гэрээний дагуу Huаwei Nova 12i 128GB, Huаwei Free Buds SE, Iphone13 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 868,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

2.  2024 оны 08 сарын 29-ний өдөр ЗГ2024082934604 тоот гэрээний дагуу Galaxy A55 256GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,708,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдөж эхэлсэн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нийт 2,793,168.46 төгрөгийг хариуцагч С О ээс гаргуулах гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

1.1. Нэхэмжлэгч Т** ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т** ББСБ ХХК-иас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 2,793,168.46 төгрөгийг хариуцагч С.О нь 6 хувааж, 2025 оны 10 сарын 31-ний өдөр 465,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 465,000 төгрөг, 2025 оны 12 сарын 31-ний өдөр 465,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 465,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 465,000 төгрөг, 2026 оны 03 сарын 31-ний өдрийн дотор 468,168.46 төгрөгөөр тус тус төлнө гэсэн тайлбарыг зөвшөөрч байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал) 

2. Хариуцагч С.О  шүүхэд гаргасан тайлбартаа: Би Т** ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Миний бие Өмнөговь аймагт ажиллаж тодорхой тогтмол орлоготой байсан. Ажлаас бууж Улаанбаатар хот явах замд ажилчдын автобус нь осол гаргаж, би их хэмжээний гэмтэл авсан. Ослын улмаас автобусны 2 жолооч нас барж, энэ хэргийг хариуцах хүнгүй, хохирол барагдуулах хүнгүй болж, хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. 2025 оны 04 сараас хойш миний бие Гэмтэл согог үндэсний төвд 10 хоног, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтэл согогийн тасагт 14 хоног хэвтэж эмчлүүлсэн. Хөдөлмөрийн чадвараа алдсан. Группын заалт байхгүй гээд хүлээж аваагүй. Ингээд би ажилгүй болсон, хөдөлмөрийн чадваргүй болсон, эрүүл мэндээрээ хохирсон. Энэ хугацаанд зээлийн төлбөр хугацаа хэтэрсэн. Нэг дор бөөнд нь төлөх боломжгүй.

Одоо нэхэмжилсэн 2,793,168.46 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. 2025 оны 10 сарын 31-ний өдөр 465,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 465,000 төгрөг, 2025 оны 12 сарын 31-ний өдөр 465,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 465,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 465,000 төгрөг, 2026 оны 03 сарын 31-ний өдрийн дотор 468,168.46 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 28-29 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т** ББСБ ХХК нь хариуцагч С.О т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,793,168.46 (хоёр сая долоон зуун ерэн гурван мянга нэг зуун жаран найм) төгрөг (дөчин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ...Одоо нэхэмжилсэн 2,793,168.46 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. 2025 оны 10 сарын 31-ний өдөр 465,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 465,000 төгрөг, 2025 оны 12 сарын 31-ний өдөр 465,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 465,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 465,000 төгрөг, 2026 оны 03 сарын 31-ний өдрийн дотор 468,168.46 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д ..С.О нь 6 хувааж, 2025 оны 10 сарын 31-ний өдөр 465,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 465,000 төгрөг, 2025 оны 12 сарын 31-ний өдөр 465,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 465,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 465,000 төгрөг, 2026 оны 03 сарын 31-ний өдрийн дотор 468,168.46 төгрөгөөр тус тус төлнө гэсэн тайлбарыг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч С.О 2,793,168.46 (хоёр сая долоон зуун ерэн гурван мянга нэг зуун жаран найм) төгрөг (дөчин зургаа) мөнгийг 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 465,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 468,168.46 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,709 төгрөгийн тал хувь болох 29,854.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.О ээс улсын тэмдэгтийн хураамж 29,854.5 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,793,168.46 (хоёр сая долоон зуун ерэн гурван мянга нэг зуун жаран найм) төгрөг (дөчин зургаа) мөнгийг 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 465,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 468,168.46 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хариуцагч С.О хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,709 төгрөгөөс 29,854.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.О ээс улсын тэмдэгтийн хураамж 29,854.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Т** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА