| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/03061/И |
| Дугаар | 191/ШШ2025/05739 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/05739
2025 06 27 191/ШШ2025/05739
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: дугаар регистртэй, “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Ш овогт Нийн Гд холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.696.427.89 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Харуцагч Н.Г,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба шүүх хуралдааны товыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
3ээлдэгч Н.Г нь Хтай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 9.933.900 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Өмнөх зээлийн үлдэгдэл 9.933.900 төгрөг дээр нэмж, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 5.000.000 төгрөг нийт зээлийн хэмжээ 14.933.900 төгрөгийг жилийн 18.60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 14.933.900 төгрөг дээр нэмж 3.000.000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 17.933.900 төгрөгийг жилийн 18.60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тоот Барьцааны гэрээ байгуулж: Ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Н.Г нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 2.015.974.32 төгрөг, зээлийн хүү 845.128.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.265.44 төгрөг, нийт 2.867.368.42 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Т.Баасандорж гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 543 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Н.Гаас 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15.917.925.68 төгрөг, зээлийн хүү 4.449.481.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 329.020.73 төгрөг, нийт 20.696.427.89 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Харин хариуцагч нь “Х” ХК-ийн нэхэмжилсэн 20.696.427.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20.696.427.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4.696.427.89 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч Н.Гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.696.427.89 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Г нь 20.696.427.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4.696.427.89 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй Н.Гад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.696.427.89 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч Н.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 20.696.427.89 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4.696.427.89 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 261.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 261.450 төгрөгийг хариуцагч Н.Гаас гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН