| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2026/0043/З/Т |
| Дугаар | 126/ШШ2026/0040 |
| Огноо | 2026-09-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 126/ШШ2026/0040
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би, О.О*************нарын нэр бүхий 23 иргэний нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн ерөнхий архитекторт тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн Д.О*************шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: О.О*************нарын 23 иргэний нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн ерөнхий архитектор нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.О*************миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж, тус хэрэгт цаашид оролцохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заажээ.
Нэхэмжлэгч нь 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж гарын үсэг зуран хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О*************нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О*************-с Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн аймгийн ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 06701-А/590/2025 шийдвэрээр М************* ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг, Хөвсгөл аймгийн Засаг даргын М************* ХХК-тай байгуулсан 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээ, Хөвсгөл аймгийн Засаг даргын М************* ХХК-д Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХХК-иас шилжүүлэн авсан талбай дээр олгосон барилга эхлүүлэх зөвшөөрлийг, 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар АТД-67-0033/26 Архитектурын төлөвлөлтийн даалгавар-ыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР