| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/03023/И |
| Дугаар | 191/ШШ2025/05738 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/05738
2025 06 27 191/ШШ2025/05738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, эмэгтэй, дугаар регистртэй, Б овогт Пын Лгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, эрэгтэй, дугаар регистртэй, Б овогт Аийн Мд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хашаа байшингаас оногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч П.Л,
Хариуцагч А.М,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Л нь хариуцагч А.Мад холбогдуулан хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хашаа байшингаас оногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
П.Л миний бие 2008 онд А.Мтай танилцаж хамтран амьдарч эхэлсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдрах хугацаанд 2019 оны 12 дугаар сарын 21 охин М.Н төрсөн болно. Тухайн үед тоотод амьдарч байсан. Одоо тоот болж өөрчлөгдсөн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 652.8 м2 хашаа, 59 м2 өвлийн зориулалттай байшин зэрэг эд хөрөнгөтэй хамтран амьдарч байгаад 2021 оны 11 дүгээр сараас нөхөр А.М нь тусдаа амьдарч өөр гэр бүлтэй болсон үүнээс хойш охин бид хоёрыг дээрх хашаа, байшиндаа орхиод өдийг хүртэл харж хандаагүй 2021 оноос хойш тусдаа амьдрахдаа бид хоёрыг харж хандахгүй, ямар нэгэн байдлаар холбоо барихгүй, эцгийн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас А.Маас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. дундын эд хөрөнгөөс охиндоо ноогдох хэсгийг авах,мөн охин М.Нийг өөрийнхөө асрамжид үлдээх хүсэлттэй байгаа тул дээрх асуудлыг шийдэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Харин хариуцагч нь Хашаа байшинг өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэчхээд охиноо 18 нас хүрэхээр нь охиндоо өгнө гэж тайлбарлаж байх тул эд хөрөнгийн маргаангүй гэв.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
П.Лгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин С.Намуунгэрэл бид хоёрын харилцаа бол хэвийн байдаг. Хашаа байшин бол өр буюу барьцаанд байгаа охиноо 18 нас хүрээр нь өрийн асуудлаа шийдвэрлэж охиндоо хашаа байшинг шилжүүлэн өгөх болно гэв.
3.Нэхэмжлэгчээс өрхийн эмчийн эрүүл бойжиж буй тодорхойлолт, сумын ерөнхий боловсролын 1 сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 тоот албан бичиг, сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай албан бичиг, охин М.Нийн төрсний гэрчилгээний хуулбар, “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хариу тайлбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч П.Л нь хариуцагч А.Мад холбогдуулан хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хашаа байшингаас оногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
3.Хариуцагч А.М нь хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Зохигчид нь 2008 оноос 3 жил хамтран гэрлэлтийн бүртгэлгүйгээр хамт амьдарч, гэр бүлийн харьцаатай байсан байх ба 2009 оны 12 дугаар сарын 21-нд охин М.Нийг төрүүлсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
2009 оны 12 дугаар сарын 21-нд охин М.Нийн төрсний бүртгэлийн гэрчилгээнд хүүхдийн эцгийг Б овогт Аийн М гэж хууль ёсоор бүртгэгдсэн байгааг захиргааны журмаар эцэг тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч үүнд маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т ”гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байх тул насанд хүрээгүй хүүхдийн эх П.Л нь эцэг А.Маар тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.
Охин М.Нийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцэж байх тул 16 настай охин М.Нийг эхийнх нь асрамжид үлдээж, гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож, хариуцагчаар хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
тоотод байршилтай 652.8 м.кв хашаа, 59 м.кв өвлийн зориулалттай байшингийн тухайд хариуцагч А.М нь охин М.Нийг 18 нас хүрэхээр нь түүнд шилжүүлж өгнө гэж тайлбарлаж байх тул эд хөрөнгийн тухайд маргаангүй гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн 16 настай охин М.Нийг эх П.Лгийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн 16 настай охин М.Нийг 11-16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, эцэг А.Маас тэтгэлэг гаргуулж, эх П.Лд олгосугай.
3.Нэхэмжлэгч П.Л нь тоотод байршилтай 652.8 м.кв хашаа, 59 м.кв өвлийн зориулалттай байшинг хариуцагч А.М нь охин М.Нийг 18 нас хүрэхээр нь түүнд шилжүүлж өгнө гэж тайлбарласан тул эд хөрөнгийн тухайд маргаангүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Лгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 445.778 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Маас 445.778 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН