| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01015/И |
| Дугаар | 316/ШШ2025/00871 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 316/ШШ2025/00871
| 2025 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 316/ШШ2025/00871 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Г******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 3,364,593.27 төгрөг гаргуулах тухай, 316/2025/01015/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
Хариуцагч Б******* овогтой Г******* Ганчимэг /С* аймаг Ц******* сум * дугаар баг, Тийрэг * хэсэг, дэнж * гудамж 0* тоот, РД:М*******, утас-8*******/ нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
Хариуцагч Ганбат Ганчимэг нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2025-02-16-ны өдөр ЗГ2025021653646 тоот гэрээний дагуу IPhone14 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,998,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Та илгээсэн Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 3,364,593.27 төгрөгийг хариуцагч Ганбат Ганчимэг-с гаргуулахгэжээ.
Хариуцагч Г.Ганчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Миний бие Ганбат овогтой Ганчимэг 2025 оны 2 сарын 16-нд Т******* банк бус санхүүгийн байгууллага-аас гар утас худалдан авах зээлийг авсан нь үнэн. Зээлийг авснаас хойш эхний 1 сар төлбөрөө төлсөн боловч дараагийн сарын биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, санхүүгийн хүндрэлд орсны улмаас төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Би зээлийн үлдэгдэл төлбөр болон хүү торгуулийн нийт 3,364,593.27 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч байна. Иймд 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн сар бүрийн 18-ны өдөрт 300,000 төгрөгийг тогтмол төлж, зээлийн үлдэгдлийг бүрэн барагдуулахаа мэдэгдэж байна. Хүсэлт: 1. Миний гаргасан тайлбарыг харгалзан үзэж төлбөр төлөлтийг дээр дурдсан хуваарийн дагуу хийх боломж олгож өгнө үү. 2. Эрүүл мэндийн шалтгаан, санхүүгийн хүндрэл гарсныг харгалзан шийдвэр гаргаж өгөхийг хүсье...гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: хариуцагч Г.Ганчимэгийн хариу тайлбартаа танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Т******* ББСБ ХХК нь хариуцагч Г.Г******* холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,783.00 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,391.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 34,391.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 3,364,593.27 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,783.00 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,391.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 34,391.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН