| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/04852/И |
| Дугаар | 191/ШШ2025/05459 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/05459
| 2025 06 16 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: давхарт байрлах, “А” ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Б овогт Эы У /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 114.846.541 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Э.У нь “А” ББСБ ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”, тоот “Ипотекийн гэрээ”-нүүдийг тус тус байгуулан 30.000.000 төгрөгийн зээлийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалттайгаар тус тус зээлж авсан. Зээлдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улсын бүртгэлийн дугаартай Э.Уийн өмчлөлийн Нийслэлийн Улаанбаатар хот, тоотод байрлах, 92.0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Э.У нь “А” ББСБ ХХК-тай 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”, тоот “Ипотекийн гэрээ”-нүүдийг байгуулан 30 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар 100.000.000 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн тоот дугаартай Э.Уийн өмчлөлийн Нийслэлийн Улаанбаатар хот, тоотод байрлах, 92.0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг давхар барьцаалсан. Зээлдэгч нь “Зээлийн гэрээ”-нүүдээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, энэ талаар зээлдэгчид мэдэгдэж үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тогтоосон боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг арилгаагүй, ямар нэгэн үр дүн гарахгүй нь зээл хүүгийн тооцооллоос харахад илт болсон зээл, зээлийн хүүгийн тооцооллоос харахад 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 103 хоног хугацаа хэтэрсэн байгаа учир “Зээлийн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 2, Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар гэрээг цуцлуулж, төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болон шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардлуудыг гаргуулан авах үндэслэлтэй байна. Зээлдэгч нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн, үндсэн зээл 13.153.442 төгрөг, зээлийн хүү 1.707.301 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 118.114 төгрөг, нийт дүн 14.978.857 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн, үндсэн зээл 91.732.441 төгрөг, зээлийн хүү 8.026.118 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 75.124 төгрөг, нийт дүн: 99.833.684 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 34.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802.383 төгрөг болно.
Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”-нүүдийг цуцалж, хариуцагч Э.Уас зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 114.846.541 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Э.У нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “Зээлийн гэрээ”-нүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, тоот “Ипотекийн гэрээ”, тоот “Барьцааны гэрээ”-нүүдийн дагуу давхар барьцаалуулсан Улсын бүртгэлийн тоот дугаартай Э.Уын өмчлөлийн Нийслэлийн Улаанбаатар хот, тоотод байрлах, 92.0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “А” ББСБ ХХК, хариуцагч Э.У нар 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
“А” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.У /РД:/-с зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 114.846.541 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч нар нь харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээг байгуулав. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16.000.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16.846.541 төгрөг.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”-нүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, тоот “Ипотекийн гэрээ”, тоот “Барьцааны гэрээ”-нүүдийн дагуу давхар барьцаалуулсан Улсын бүртгэлийн тоот дугаартай Э.Уын өмчлөлийн Нийслэлийн Улаанбаатар хот, тоотод байрлах, 92.0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” ББСБ ХХК нь хариуцагч Э.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 114.846.541 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүхийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид, эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Э.У нь нэхэмжлэлийн шаардлага 114.846.541 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16.000.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16.846.541 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн тоот дугаартай Э.Уын өмчлөлийн Улаанбаатар хот, тоотод байрлах, 92.0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”А” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Уд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 114.846.541 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Э.У нь нэхэмжлэлийн шаардлага 114.846.541 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16.000.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16.000.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16.846.541 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн тоот дугаартай Э.Уын өмчлөлийн Улаанбаатар хот, тоотод байрлах, 92.0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, Э.Уд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 802.383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 401.191 төгрөгийг хариуцагчаас, 401.191 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН