| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0179/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/186 |
| Огноо | 2018-07-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ханбүргэд
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгч Д.Ц- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ц-т холбогдох эрүүгийн 1838000000233 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Ц-,
Шүүгдэгч Д.Ц- нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Гүен гэх газар иргэн Э.Н-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.Ц- нь хувийн маргааны улмаас 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Гүен гэх газар иргэн Э.Н- эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд артерийн судас дайрсан шарх, баруун бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Э.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 14-ний өглөө би 2 хүүхдээ айлд хүргэж өгөхөөр мотоцикльтой уруудаад явж байхад Ц-, П- нар машинтай өгсөөд явж байхтай таарсан юм. Тэгээд уулзаад ажил төрлөө ярилцаад байж байсан. Би тэр хүнд 500 орчим мянган төгрөгний өгцөөтэй юм. Тэр мөнгөө өгөхгүй удаалаа гээд би одоогоор боломжгүй байна. Малын ханш өсөхөөр өгье гэж хэлж байсан юм. Тэгээд тэр асуудлаас болоод маргалдаад би хүүхдийн хажууд маргалдаад яахав хүүхдээ айл рүү хүргээд өгье гээд мотоциклио өнхрүүлээд хөдлөхөд бууж ирээд мотоцикль дээр байхад нэг удаа шанаа орчим цохиод авсан. Тэгээд зөрүүлээд хальт цохиод тэгээд толгойноос цус аймаар их гоожоод ухаан балартаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р тал/,
Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 14-нд хонио тэмдэглээд гэртээ байж байхад доороос нэг цагаан машин өгсөөд ирж байсан. Тэр үед манай баз буюу эхнэрийн төрсөн дүү О-ын нөхөр Н нь мотоцикльтой уруудаад явж байсан. Тэгээд манай тушаа урд тэр машинтай уулзаад зогсож байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хүмүүс барилцаж аваад орилолдоод хүүхэд уйлаад байхаар нь би мотоцикльтой явж очиход Нэргүйгийн толгойны зүүн шанааны дээд хэсгээс нь цус гоожиж байсан. Тэгээд усаар угааж цусыг нь хальт тогтоогоод сум орж оёдол тавиулна гээд машинаараа аваад явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Гэрч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц- Нэргүй гэх хүнээс мөнгө авах ёстой намайг заагаад өг очиж уулзъя гээд бид 2 гэрээс гарсан. Тэгээд Гүен өгсөөд явж байтал Нэргүй мотоцикльтой уруудаад явж байсан. Ц- ах Н-г ядаж утсаа аваад ярьчихад яадаг юм. Утас, шөрмөсөө авахгүй юм гээд машинаас буусан, муудалцаад эхэлсэн. Н нь Ц ахыг чи пизда минь шүүхдээд аваарай чаддаг юм бол гээд мотоциклоо өнхрүүлээд уруудах гэхэд нь нэг цохих шиг болсон. Би машины арын цонхоор тэр хоёрыг хараад сууж байсан. Тэгээд буугаад очиход Н нь мотоциклоосоо буугаад газраас чулуу аваад ах руу шидсэн. Тэр чулуу нь Ц ахын толгойд оносон. Тэгээд Ц- ахын урдаас ухас гээд очиход урдаас нь нэг цохиод авсан. Тэгэхэд л толгойноос нь цус гоожоод эхэлсэн. Ц- ахыг гартаа юу бариад цохисон болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай:
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Д.Ц- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Ц- нь хохирогч Э.Н- эмчилгээний зардалд 170.000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч Э.Н- нь эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэсэн боловч хэрэгт нотлох баримтаа ирүүлээгүй болно.
Эрүүгийн 1838000000233 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ц- 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь хохирол төлбөрөө иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ