| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/00305/И |
| Дугаар | 191/ШШ2025/04912 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/04912
2025 06 02 191/ШШ2025/04912
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах, Е ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Х овогт Бийн Б-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25.789.848.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Б нь манай Е ББСБ ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Б:
Үндсэн зээл 15.000.000 төгрөгөөс 1.860.000 төгрөг төлж, үлдэгдэл 13.140.000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 26-наас 2025 оны 01 дүгээр сарын 13-ныг хүртэл 718 хоногийн үндсэн хүү 11.693.925.68 төгрөгөөс 930.773.32 төгрөгийг төлж, үлдэгдэл 10.763.152.63 төгрөгийг, Нэмэгдүүлсэн хүү 885.722.40 төгрөгөөс 4.688.44 төгрөгийг төлж, үлдэгдэл 881.033.96 төгрөгийг, Нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 25.789.848.08 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид 286.899.25 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Е ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 25.789.848.08 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 10 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 06 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 3.289.848.08 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е ББСБ ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25.789.848.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 25.789.848.08 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 3.289.848.08 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.
Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Е ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25.789.848.08 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 25.789.848.08 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 2.500.000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-нд 3.289.848.08 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 286.899 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 143.449 төгрөгийг хариуцагчаас, 143.449 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВАААСҮРЭН