| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/00069/И |
| Дугаар | 191/ШШ2025/04810 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/04810
2025 05 28 191/ШШ2025/04810
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух дугаар регистртэй, Б овогт Сийн Мийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Ч овогт Сын Бд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 17.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С,
Хариуцагч С.Б,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.М нь хариуцагч С.Бд холбогдуулан 17.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
С.Б нь 2023 онд нэхэмжлэгчийн охин болон түүний танил Г.Уийн 3 хүүхдийг Оюунлаг сургуульд оруулж өгнө гэж нэхэмжлэгч болон түүний танил Г.Уээс мөнгө авсан боловч аль ч хүүхдийг оруулж өгөөгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг найз М.Тгаар дамжуулж мэддэг болсон бөгөөд тухайн үед түүний найз М.Т нь С.Быг сургуульд олон хүнийг оруулж байсан найдвартай хүн гэсэн бөгөөд С.Б нь өөрөө ч найдвартай битгий санаа зов гэж хэлж байсан байдаг. Мөн нэхэмжлэгч өөрийн танил Г.Ут Оюунлаг сургууль болон С.Бы тухай хэлж, түүний утасны дугаарыг өгсөн бөгөөд Г.У, С.Б нар нь хоорондоо ярилцаж, тохиролцсон байсан боловч хариуцагч нь Уранбилэгийн оруулах 3 хүүхдийн мөнгийг чи өөрийнхөө дансаар дамжуулж авч өгөөрэй, мөн төрсний гэрчилгээний хуулбар, цээж зургийн авч өгөөрэй гэж хэлсний дагуу Г.Уээс 2023 оны 08-р сарын 03-ны өдөр 17.500.000 төгрөгийг авч, С.Бы тоот данс руу 17.500.000 төгрөгийг шилжүүлж, Г.Уийн 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, цээж зургийг С Бахытжаны мэйл рүү явуулсан байдаг. Дээрх мөнгийг нэхэмжлэгч болон Г.У нар нь хариуцагчаас буцаан шаардсаар ирсэн бөгөөд нэхэмжлэгчийн охиныг оруулж өгөхөөр авсан мөнгийг буцаан өгсөн боловч Г.Уийн 3 хүүхдийг оруулж өгөхөөр авсан 17.500.000 өгөөгүй өнөөдрийг хүрч байна. Улмаар нэхэмжлэгч нь Г.Ут хариуцагчийг танилцуулсан болон түүний мөнгө дансаар нь дамжсан тул түүнд хүндрэл чирэгдэл учруулахгүйн тулд 2024 оны 12-р сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх дээр 17.500.000 төгрөгийг Г.Ут өгөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд түүний дагуу 17.500.000 төгрөгийг түүнд төлж барагдуулсан. Мөн энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч 17.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй. Иймд хариуцагчаас 17.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
С.М надад 17.500.000 төгрөгийг шилжүүлсэн үнэн боловч бодитоороо С.Мээс тохиролцсны дагуу 2.500.000 төгрөгийг авсан. Үлдэх 15.000.000 төгрөгийг Г.Урангуа авсан учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/05757 дугаартай шүүгчийн захирамж, С.Мийн 3 хуудас Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04216 дугаартай шүүгчийн захирамж, мэйл, мессэжинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч С.М нь хариуцагч С.Бд холбогдуулан 3 хүүхдийг Оюунлаг сургуульд оруулж өгнө гэж авсан 17.500.00 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч С.Мээс зуучлалын хөлс гэж 2.500.000 төгрөгийг авсан. 15.000.000 төгрөгийг Г.Урангуа авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/05757 дугаартай шүүгчийн захирамж, С.Мийн 3 хуудас Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04216 дугаартай шүүгчийн захирамж, мэйл, мессэжинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч С.М нь С.Бы хэлсний дагуу Г.Уээс 3 хүүхдийг Оюунлаг сургуульд оруулж өгнө гэж тохиролцсны дагуу 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 17.500.000 төгрөгийг Г.Уээс авч С.Бы данс руу шилжүүлсэн. С.Б 3 хүүхдийг Оюунлаг сургуульд оруулж өгч чадаагүй тул Г.У нь С.М надад холбогдуулан 17.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 17.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж 17.500.000 төгрөгийг Г.Ут төлсөн гэх тайлбар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04216 дугаартай шүүгчийн захирамж, мэйл, мессэжинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч С.М нь Оюунлаг сургуульд 3 хүүхэд оруулахтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулахаар хариуцагчид мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч С.Б нь Оюунлаг сургуульд хүүхэд оруулах боломжгүй атлаа Оюунлаг сургуульд оруулж өгөхөөр нэхэмжлэгчээс 17.500.000 төгрөгийг авсан нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй.
Харин хариуцагч С.Б нь Г.Утай холбож өгсөн, 15.000.000 төгрөгийг аваагүй гэх боловч түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, үүнийгээ нотолсон баримтыг мөн ирүүлээгүй болно.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчаас 17.500.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байх тул дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.Мийн 245.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас улсын тэмдэгтийн хураамжид 245.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мд олгож шийдвэрлэх нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч С.Баас 17.500.000 /арван долоон мянга таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас 245.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН