Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 309/ШШ2025/01391

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ийн *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,954,715.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.******* нь “Токи ББСБ” ХХК-тай 2024 оны 11 сарын 29-ний өдөр ЗГ2024112944258 тоот гэрээ байгуулж, IPhone16 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 4,108,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний үүргийг зөрчсөн үеэс эхлэн хариуцагчид зээлээ төлөхийг сануулж, байнга шаардсан боловч үр дүн гарахгүй байх тул Ж.*******ээс ...нийт 3,954,715.21 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ж.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би зээл авсан нь үнэн. 3,954,715.21 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,954,715.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 3,954,715.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний үүрэгт 3,954,715.21 төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,225.44 төгрөгийн 50 хувь болох 39,112.72 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 39,112.72 төгрөгийг, хариуцагч Ж.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 39,112.72 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК /РД: *******/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ