2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/08431

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 07 191/ШШ2025/08431

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, .. дугаар хороо, .. хаягт байрлах, ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд З.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын /регистрийн дугаар / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,376,206 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******, С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,376,206 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.*******, С. нар нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* ББСБ ХХК-тай 019091422002 дугаар Бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 11,900,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Приус 20 маркийн УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 600,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил тус тус барьцаалан харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.
Зээлдэгч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд 12 удаагийн гүйлгээгээр нийт 5,824,590 төгрөгийн эргэн төлөлтийг дутуу төлж, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөлт хийснээс хойш дахин төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 9,481,372 төгрөг, хүү 9,787,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,957,406 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 140,400 төгрөг нийт 21,376,206 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч П.*******, С. нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 1,453 хоног хэтрүүлж шүүхээс хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/04511 дугаар хариуцагч нарыг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагч П.*******, С. нараас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 019091422002 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,481,372 төгрөг, хүү 9,787,028 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,957,406 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 140,400 төгрөг нийт 21,376,206 төгрөгийг гаргуулж өгнө үү
гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч П.*******, С. нар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 21,376,206 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөв. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11,376,206 төгрөг нийт 21,376,206 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******, С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,376,206 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 019091422002 дугаар Бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ, Хөдлөх эд хөрөнгө барьцаалах барьцааны гэрээ байгуулагдаж, 11,900,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч нар маргаагүй.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.*******, С. нар нэхэмжлэлийн шаардлага 21,376,206 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11,376,206 төгрөг нийт 21,376,206 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.тэй эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.

 

6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******, С. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,376,206 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 21,376,206 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11,376,206 төгрөг нийт 21,376,206 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,840 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 132,420 төгрөг, хариуцагч П.*******, С. нараас улсын тэмдэгтийн хураамжид 132,420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ