| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01804/И |
| Дугаар | 309/ШШ2025/01394 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 309/ШШ2025/01394
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******д холбогдох,
1,123,289 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үйлчилгээний төлбөрийн мэдээллийг 141415 тусгай дугаараас сар бүрийн 10, 20-ны өдрүүдэд мессеж хэлбэрээр илгээдэг боловч заагдсан хугацаанд төлөөгүй тул 2024 оны 7-12 сарын 368,178 төгрөг, 2025 оны 1-9 сарын 755,111 төгрөг, нийт 1,123,289 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* ******* ******* *******”-аас нэхэмжилсэн 1,123,289 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* нь хариуцагч С.*******д холбогдуулан 1,123,289 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарг*******ээ.
Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 1,123,289 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гарг******* өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,123,289 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,508.93 төгрөгийн 50 хувь болох 15,754.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 15,754.50 төгрөгийг, хариуцагч С.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 15,754.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* /РД: /-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ