| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0180/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/187 |
| Огноо | 2018-07-10 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ханбүргэд
Улсын яллагч М.Ариунцэцэг
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-өд холбогдох эрүүгийн 1838003140218 тоот хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Б-, Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Ар агтын хөндлөн булаг гэх газраас хэрэглээний 1.9 метр куб шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэн байгаль экологид 542.640 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Ар агтын хөндлөн булаг гэх газраас хэрэглээний 1.9 метр куб шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэн байгаль экологид 542.640 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Ч.О- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтэд заагдсан хэмжээгээр хохиролоо нөхөн төлүүлж, сумын хүү, торгуулийн 100171100952 дансанд хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,
Гэрч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны 17 цагийн орчимд байгаль орчны улсын байцаагч А.Ц- нь 89508181 утасны дугаараас залгаж Ар агтын эхэнд мод хийж байна гэнэ чи Мөрөн талаасаа урдаас нь явж газар дээр нь очиж шалга гэж үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу газрын даамал Д.У-ын хамт түүний машинаар 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гарч 20 гаран километр яваад Ачмаг нуурын урд талаас зүүн гар тийшээ эргэж засмалаас гарахад 60-14 ХӨҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Хюндай Пронтер маркийн автомашин дүнз тээвэрлэж явахад нь саатуулж зогсоосон. Зогсоож очоод би өөрийгөө Тосонцэнгэл сумын байгаль хамгаалагч Цогбаяр гэдэг хүн байна гээд бичиг баримтаа үзүүлэн хяналт шалгалтын ажлаар явж байгааг танилцуулсан. Өөрийн эрхийн дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ачиж яваа ачааны модны эрхийн бичигээ шалгуулахыг шаардахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэхээр нь би гар утсаар уг тээврийн хэрэгсэл болон ачиж яваа дүнзний зургийг авч баталгаажуулсан. Буцаад очтол уг 60-14 ХӨҮ улсын дугаартай автомашин явчихсан байсан. Д.У- тэр баруун талын шилрүү гэрэл давлаа гэхээр нь би араас нь явъя гэсэн. Машины мөр даган замаас гарч хойд зүгт 3 километр явж байтал жалганд машинаа орхисон байсан. Шалгаж үзтэл 60-14 ХӨҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Хюндай пронтер маркийн автомашин нь дүнзээ буулгасан жолоочгүй байсан. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүх нийтээр мод тарих өдөр байсан. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр саад барих мод дутсан учраас зүсүүлж прүсс банз болгосон. 3 дугаар багийн иргэн Баттогтохын хөрөө рам дээр 2 метр урттай 112 ширхэг прусс болгон зүсүүлсэн. Би өөр хэн нэгнээс зөвшөөрөл авалгүй энэ модыг зүсүүлсэн. Би энэ модыг зүсүүлж, өөрчилсөн нь миний буруу болсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-40-р тал/,
Гэрч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед манай хуурай ах Б- Пронтер маркийн машинтайгаа ирж уулзаад Түнэл сум руу түлээнд явж өгөөч гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд явсан. Ууланд очоод 11 ширхэг дүнз хийж ачаад буцах замдаа Б- ах бид хоёрыг та 2 түрүүлээд явж явж бай. Би Түнэл орчихоод араас чинь гүйцээд оччихъё гээд зам тосож машинд суугаад явсан. Шинэхүү бид 2-ыг Ачмаг нуурын цаана явж байтал Тосонцэнгэл сумын байгаль хамгаалагч Ц- ах өөр нэг хүний хамт харьер гэдэг машинтай ирээд та бичиг баримтаа шалгуул гэсэн. Бид машинд нь ямар нэгэн бичиг баримт байгаагүй. Тэгтэл Ц- ах машин шалгах гээд засмал замаар яваад өгсөн. Тэгээд бид 2 энэ талаар Б- ахад хэлэх гээд ачсан модоо буулгаж орхиод сүлжээтэй газраас утсаар ярихаар явж байтал машины түлш дуусахаар нь машинаа орхиод явган явсан. Эн талаар Б- ахад хэлэхэд аргалаад хүрээд ир гэсэн. Бид 2 зам тосож машинд суугаад Мөрөн орсон. Тэгээд би Мөрөнгөөс түлш аваад буцаад очиход машин байсан газраа байхгүй байсан. Надад энэ хэргийн талаар өөр ярих зүйл байхгүй байна. Надад Б- ах энэ талаар хэлээгүй. Би ахыг ийм хариуцлагагүй зүйл хийнэ гэж бодоогүй. Би 30.000 төгрөгөөр халтуур хийж явсан юм. Хэрвээ мэдсэн бол юунд явах билээ. Уг нь Б- ах Түнэл сум руу бичиг баримтандаа явсан юм байна лээ. Б- ахын эзэмшлийн 60-14 ХӨҮ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэлд 11 ширхэг дүнз ачсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байтал өдөр Б-, С нар манай гадаа хөх өнгийн Пронтер машинтай ирсэн. Тэгээд Б- ах намайг модонд явалцаад өгөөч 20.000 төгрөг өгье гэж гуйсан. Тэгэхээр нь завтай байсан болохоор зөвшөөрөөд явсан. Тэгээд би яг аль сумын нутаг болохыг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд модонд очоод 11 ширхэг дүнз хийж ачаад буцах замдаа Б- ах та 2 явж бай. Би Түнэл орчихоод араас чинь гүйцээд очъё гээд замын машинд суугаад явсан. С бид хоёрыг Ачмаг нуурын орчимд явж байтал Тосонцэнгэл сумын байгаль хамгаалагч Ц- гэдэг хүн өөр нэг хүний хамт ирээд бичиг баримтаа шалгуул гэхэд бид 2-т ямар нэгэн бичиг баримт байгаагүй. Тэгтэл Ц гэдэг хүн машин шалгах гээд яваад өгсөн. С энэ талаар Б- ахад хэлэх гээд ачсан модоо буулгаж орхиод уул руу өгсөж утсаар ярихаар явж байтал түлш дуусахаар нь машинаа орхиод явган явсан. Тэгээд зам тосож машинд суугаад Мөрөн орсон. Тухайн үед би грушиг хийж явсан. Би хэдэн хүүхдээ иймэрхүү ажил хийж тэжээдэг юм. Манайх өөр орлого гэх зүйл байхгүй айл байгаа юм. Би энэ талаар мэдээгүй. Надад Б- ах хэлээгүй. Би энэ талаар асуугаагүй. 20.000 төгрөг олж ар, гэртээ хэрэглэх зорилготой явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,
Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээгээр Б.Б- нь 542.640 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий шинэс мод бэлтгэсэн гэх дүгнэлт /хх-ийн 63-64-р тал/,
Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11-р тал/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17-18, 22-23-р тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 27-28-р/,
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-р тал /-аар тогтоогдож байна.Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.Харин энэ хэрэгт битүүмжилсэн 112 ширхэг 2 метрийн урттай прүсс модыг улсын орлогод оруулж, 60-14 ХӨҮ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай, улаан өнгийн цейфний хамгаалалттай хар өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838003140218 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжилсэн 2 метрийн урттай 112 ширхэг прусс, шар өнгийн бариултай, улаан өнгийн цейфний хамгаалалттай хар өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн хөрөө 1 ширхэгийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг 60-14 ХӨҮ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ