| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04657/И |
| Дугаар | 191/ШШ2025/08750 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/08750
| 2025 10 15 | 191/ШШ2025/08750 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ..тоот хаягт оршин суугч, ******* ******* ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 21,812,000 төгрөг гарг*******ах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл нарыг оролц*******ан, хариуцагч М.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч М.*******д холбогд*******ан дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 21,812,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:
1.Нэхэмжлэгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.*******тэй 2017 оноос хамт амьдарсан. 2019 оноос .. дүүгийн хашаанд хуучин Соната маркийн машин худалдан авч засаж зардаг, задалж сэлбэг болгон зарж эхлээд одоог хүртэл ажилл*******ж байгаа. 2022 онд зуслангийн газар авсан ч үлдэгдэл өртэй байсан учраас М.******* машин задалж зардаг бизнес чинь гайгүй мөнгө олдог юм чинь санаа зоволтгүй байраа барьцаанд тавиад бүх өрөө төлөөл ганцхан банкинд зээлээ төлж байя гэсэн. Тэгэхээр нь М.*******г хамт төлөх юм чинь гэж итгэж 2023 оны 06 сард 20,000,000 төгрөгийн барьцаанд байраа тавьсан. Хувь хүн болон ломбарданд 10,528,000 төгрөг бизнесийн эргэлт, гэр, гэрийн тавилга 8,612,000 төгрөг зарц*******сан. М.******* банкны мөнгийг бизнес орлогоос төлөлцөнө гэж тооцоолсон боловч 2023 оны 07 дугаар сараас хойш архи уугаад зуслан дээр байсан ч сэлбэгээ зараад архи уудаг байсан. Хүүхдүүдээрээ машин болон сэлбэг зар*******аад хүүхдүүд нь мөнгийг нь авчихдаг болохыг машин худалдаж авсан хүнээс сүүлд нь мэдсэн. Мөн сэлбэг байнга авдаг залуу над руу залгаад та яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бэ гэсэн, эгч нь охин ирээд 3 хүүхдээ зээгээ харж байна юу болов гэхэд Магсар ах сэлбэг авахаар байнга бэлэн мөнгө авч ир, эсвэл 2 өөр данс руу мөнгөө хувааж хийлгэх юм гэхээр нь ямар ямар данс байна гэхэд миний мэдэхгүй өөрийнх нь нэртэй хаан банкны дансыг хэлж өгсөн. Урьд нь юу ч зарагдсангүй гэж ирээд байхаар нь би зээлээ төлөх боллоо гэж хэлээд дандаа мөнгө, мөнгө гэж байдаг гээд зод*******ж байсан тухайн үед айгаад цагдаад мэдэгдэж баривчилгаанд хүртэл яв*******ж байсан. Энэ нууц дансандаа бизнесийн орлогоос 31,177,000 төгрөгийг ах дүү, хуучин авгай хүүхдэдээ өгсөн байсан. Гэхдээ 2021 оны 1 сараас хойш 7 cap хүртэл дансны х*******гаа өгөөгүй. Би хамт байх хугацаандаа хүүхдүүдэд нь сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл, хувцас бэрийн гуйлга, гэр авч өгөх, 4 айлын газар ч авч өгсөн. Ер нь бизнесийн мөнгөөр боломжоороо хүүхдүүдэд нь өгдөг байсан. М.******* нь зар тавьж сэлбэг зардаг группт байдаг болохоор сэлбэгийн үнэ мэдэж зардаг. Би зарахаас бусад бүх ажлыг өдөр шөнөгүй хамт хөдөлмөрлөж байсан. Гэтэл М.******* нь нууц данс нээж олон сая төгрөгийн орлогоо тэр дансаараа авч надаас нуудаг байсныг сүүлд мэдсэн. Тухайн орлогыг хуваах авах бүрэн эрхтэй ч нэхэмжлээгүй. Үүнээс болоод муудалцаж тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанаас хойш М.******* машины засварын газраа өөрөө ажилл*******ж бүхий л юманд эзэн сууж орлогоо олоод ганцаараа байж байгаа мөртлөө чиний нэр дээр байгаа байрыг би яахаараа төлдөг юм гээд 2 жил болох гэж байна. Энэ хугацаанд банкны мөнгө болох 25,542,000 төгрөгийг охиноосоо болон хувь хүнээс зээлээд төлж байна. Хувь хүнээс авсан өр маань хэвээрээ байгаа. Ийм учраас Ариг банкинд байраа тавьхад зарим барааны үлдэгдэл 13,200,000 төгрөг, мөн 20,000,000 төгрөгөөс бизнесийн эргэлтэд 8,612,000 төгрөг зарц*******сан. Яг үндсэн үнэ болох 13,200,000, төгрөг буюу нийт 21,812,000 төгрөгийг М.*******гээс нэхэмжилж байна. Иймд 21,812,000 төгрөгийг хариуцагч М.*******гээс гарг*******на гэв.
2.Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.*******тэй 2017 оноос хамт амьдарсан. Энэ хугацаанд хуучин машин авч задалж сэлбэг болгон зарж бизнес хийдэг байсан бөгөөд олсон орлогоо Д.*******т өгдөг байсан. Д.******* 2024 оны 4 сард хүүхдэдээ мөнгө өгсөн гэдэг шалтгаанаар гэрээс хөөж яв*******сан. 5 сард Д.******* ажил дээр ирээд миний зардаг байсан бүх сэлбэгийг түүхий эдийн ченж дуудаж ач*******сан. Тэгээд би түрээсийн хашаандаа нэг эвдэрхий машин, хэдэн төмрийн хогтой л үлдсэн. Дархаа гэж хүнд ач*******сан. Дархааг би дахин ингэж болохгүй гэж хэлээд яв*******сан. Түүнээс хойш үеэл дүү мөнгө зээлж ганц нэг хуучин машин авч задалж, зарж байна. ******* нь 6, 7 дугаар сард намайг байхгүй үед ирж машин тэрэгний зураг авсан байсан. *******ийн дүү надад хэлсэн. Бид хамт амьдарч байхдаа миний авга эгчээс автомашиныг 60 саяар хувь лизингээр аваад ******* машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Хамт амьдарч байх хугацаандаа асуудал гаргалгүй төлж байсан. Надаас хойш үлдэгдэл 18,000,000 төгрөгийг өгөөгүй, машиныг миний нэр дээр шилжүүл гэхэд шүүхдээд ав гэсэн учраас шүүхэд өгсөн. Шүүхээс биднийг хамт гарын үсэг зурж авсан гэдэг үндэслэлээр 18,000,000 төгрөгийг төлөх шийдвэр гарсан. Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж *******ийн машины төлбөрийг төлж хохирч байгаа. Ариг банкнаас авсан зээлийг надаар төлүүлэх нэхэмжлэл гаргасан байна. Би энийг төлөх үндэслэлгүй, миний банкны карт бүх зүйл *******т байдаг байсан. Д.******* зээл аваад юунд зарц*******сан эсэхийг мэдэхгүй, надад хамааралгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Хаан банкны депозит дансны х*******га, гэрэл зураг, Бараа материалын үлдэгдлийг гараар бичсэн жагсаалт, хариуцагчаас хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Д.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй х*******гыг гарг*******ж нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Д.******* хариуцагч М.*******д холбогд*******ан дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 21,812,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хамтын бизнесийн эргэлтэд 8,612,000 төгрөг зарц*******сан. Зээл авахад байсан сэлбэг 13,200,000 төгрөг нийт 21,812,000 төгрөгийг гарг*******на гэж тайлбарлав.
5.Хариуцагч М.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д.******* ажил дээр ирээд миний зардаг байсан бүх сэлбэг, түүхий эдийг ченж дуудаж ач*******сан. Би түрээсийн хашаандаа эвдэрхий машин, хэдэн төмрийн хогтой л үлдсэн. Д.******* зээл аваад юунд зарц*******сан эсэхийг мэдэхгүй, надад хамааралгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Хаан банкны депозит дансны х*******га, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдааны үед 2017 оноос хамтран амьдарч байх хугацаандаа 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Ариг банк ХХК-иас 20,000,000 төгрөгийн зээл авахдаа автомашины мотор, шил, кроп, хаалга, обуд, дугуй, толь зэрэг 13,200,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хашаанд үлдээсэн. Мөн дээрх зээлийг аваад хуучин 4 машиныг 8,612,000 төгрөгөөр худалдан авсан нийт 21,812,000 төгрөгийг хариуцагч М.*******гээс гарг*******ахаар шаардсан гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодр*******ж тайлбарлав.
8.Иргэний х*******ийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийнхээ үнийг гарг*******ахаар шаардах эрхтэй.
9.Талууд хамтран амьдарч байсан үйл баримт, хөдлөх эд хөрөнгийг бусдаас худалдан авсан талаар маргаагүй боловч маргаан бүхий эд хөрөнгийг худалдан авахад ор*******сан хувь хэмжээ, өөрт ногдох хэсгийн талаар маргажээ.
10.Нэхэмжлэгч Д.******* нь 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Ариг банк ХХК-тай байг*******сан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг шүүхэд ирүүлсэн байх ба уг гэрээнд хамтран зээлдэгч оролцоогүй байна. Уг банкнаас авсан 20,000,000 төгрөгийн зээл авахдаа автомашины мотор, шил, кроп, хаалга, обуд, дугуй, толь зэрэг 13,200,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хашаанд үлдээсэн гэх боловч, хариуцагч М.******* хариу тайлбартаа Д.******* ажил дээр ирээд миний зардаг байсан бүх сэлбэг, түүхий эдийг ченжид ач*******сан гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч 13,200,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал, хуучин 4 машиныг 8,612,000 төгрөгөөр худалдан аваад хариуцагч М.*******д хүлээлгэн өгсөн болон дээрх эд хөрөнгө байсныг хариуцагч зарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.
11.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.******* нь 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Ариг банк ХХК-тай байг*******сан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь тогтоогдож байх ба дээрх зээлийг авахад автомашины мотор, шил, кроп, хаалга, обуд, дугуй, толь зэрэг 13,200,000 төгрөгийн бараа материалын барьцаалсан гэж тайлбарлаж байх боловч дээрх сэлбэг байсан эсэх, эд хөрөнгийг худалдан авахад ор*******сан хувь хэмжээ, өөрт ногдох хэсгийг нотлохгүй байна.
12.Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаас нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч М.*******д холбогдох дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 21,812,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Харин нэхэмжлэгч Д.******* нь гэр, гэрийн доторх тавилга зэргийг нэхэмжлэх эрх нь нээлтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
13.Нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь х*******ьд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1.Иргэний х*******ийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М.*******д холбогдох дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 21,812,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч Д.******* нь гэр, гэрийн доторх тавилга зэргийг нэхэмжлэх эрх нь нээлтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилц*******ан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гард*******сан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ