| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04809/И |
| Дугаар | 191/ШШ2025/08751 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/08751
| 202******* 10 1******* | 191/ШШ202*******/087*******1 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дүгээр хороо, ... тоот хаягт оршин суугч ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..дүгээр хороо, .. давхарт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 189,107,273 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 хотхоны Д блок, 1 орц 9 давхар, тоот, 64,27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг ******* ******* ХХК-аар захиалан бариулахаар ПЗ-Д-01/4*******-149 тоот гэрээ байгуулсан. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 69,2*******9,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн Голомт банкны 320*******10**************08 тоот дансанд бүрэн төлсөн. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ПЗ-Д-01-Г/4*******-0******* дугаар бүхий автомашины зогсоол захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 хотхоны Д блок, 0******* тоот 12 м.кв талбайтай 1 ширхэг автомашины зогсоолыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. -З хотхоны авто машины зогсоолоос Д блок, 0******* тоот, 12 ч S3 талбайтай, 1 ширхэг автозогсоолыг худалдан авахаар тохирсон. Автозогсоолын төлбөр 20,000,000 төгрөг байхаар тохирсон бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* ******* ХХК-ийн Голомт банкны 320*******10**************08 тоот дансанд шилжүүлсэн. Миний бие дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, мөнгийг цаг тухайд нь төлсөн боловч хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний 3.2-т Гүйцэтгэгч тал ... орон сууцны барилгыг 2023 оны 2 улиралд багтаан ашиглалтад оруулна гэж заасан үүргээ зөрчиж, орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй. Барилгын явц ямар явж байгаа талаар байнга асууж, тодруулж, очиж үздэг байсан. Гэтэл барилгын ажил огт яваагүй, 2023 онд айлаа нүүлгэж, газар чөлөөлж, суурь л ухсан. Өнөөдөр ч яг энэ хэвээрээ, огт ажил явагдаагүй байгаа бөгөөд хариуцагчийг барилгыг барих болов уу гэж итгэж, найдаж хүлээсээр 2 жил өнгөрлөө. Цаашид барилгыг баригдаж дуусахыг дахин хэдэн жил хүлээхийг тааварлашгүй, баригдана гэх найдваргүй байна. Тус орон сууцнаас байр захиалсан захиалагч нар нэгдэж байнга шаардлага тавьдаг байсан бөгөөд компани дээр очиж уулзахад захирал нь байдаггүй, хуульч Оргил гэж хүн барилгыг барьж өгнө, үнээ нэмэхгүй, энэ жил Д блокыг 6 давхар хүртэл барина, 2026 оноос дуусгаж өгнө, мөнгөө буцааж авна гэвэл торгууль хасна, 6 сарын хугацаанд цувуулж ав гэдэг л тайлбар өгдөг. Улсын бүртгэл дээр урьдчилсан тэмдэглэл хийлгэх гэхэд суурь ч баригдаагүй барилгад бүртгэл хийх боломжгүй гэдэг хариу өгдөг. ******* ******* ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, цаашид ч гүйцэтгэж чадах эсэх нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй зэрэг нөхцөл байдлаас үүдэн гэрээгээ цуцалж байгаа бөгөөд өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би охин, хүргэн, зээ нарын хамт амьдардаг бөгөөд байр ашиглалтад орохыг хүлээж түрээсийн байранд амьдарч байгаа. Хэрэв хариуцагч үүргээ гүйцэтгэсэн байсан бол надад түрээсийн мөнгө төлөх шаардлага байхгүй, дээрх хохирол учирахгүй байсан. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой надад учирсан хохирол буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 202******* оны 4 cap дуустал орон сууцны хөлсөнд 33,800,000 төгрөг төлсөн байна. Одоо ч түрээсийн байрандаа амьдарч байгаа. Орон сууцны үнэд төлсөн мөнгийг банкны хадгаламжид хадгалуулсан бол арилжааны банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүү 11 хувиар тооцож үзэхэд 2023 оны 7 сараас 202******* оны 4 cap дуустал 22 сарын хугацаанд 26,048,273 төгрөгний орлого орох боломжтой байсан бөгөөд хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүйгээс дээрх боломжийг алдсан. Иймд ******* ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ, автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг цуцалж 129,2*******9,000 төгрөг буцаан гаргуулж, хохирол *******9,848,273 төгрөг нийт 189,107,273 төгрөгийг гаргуулна гэв.
2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суугаа хаягийн лавлагаа, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ, Төрийн банк, Хаан банкны дансны хуулгууд, Мэдэгдэх хуудас, Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт, тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Мөнгөн хадгаламжийн гэрээ, Монгол банкны лавлагаа, Орон сууц хөлслөх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Мөнгө хүлээлцсэн баримт, Орон сууцны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Шилжүүлгийн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, Харилцах дансны харилцагчийн хуулга, Гэрэл зураг
Хариуцагчаас нотлох баримтаар шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзнэ.
3.Нэхэмжлэгч Л.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 189,107,273 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Автомашины зогсоол захиалан бариулах гэрээг цуцлах Мэдэгдэлийг 202******* оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн тул төлсөн мөнгийг хохирлын хамт буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг 202******* оны 07 дугаар сарын 08-ны өдөр гардан авч, 202******* оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Тус өдрийн шүүх хуралдааны товыг өөрт нь болон Шүүхийн мэдэгдэх хуудас-аар 202******* оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн байх боловч ч хүндэстгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Түүнчлэн хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж хуралдааныг хойшлуулж байжээ.
Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ, Төрийн банк, Хаан банкны дансны хуулгууд, Мэдэгдэх хуудас, Монгол шуудан ХК тодорхойлолт, Мөнгөн хадгаламжийн гэрээ, Монгол банкны лавлагаа, Орон сууц хөлслөх гэрээ, Мөнгө хүлээлцсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.******* ******* ХХК болон Л.******* нар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 хотхоны Д-блок, 1 орц 9 давхар, тоот, 64,27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 109,2*******9,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 хотхоны Д-блок, 0******* тоот 12 м.кв талбайтай 1 ширхэг автомашины зогсоолыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ******* ******* ХХК нь 2023 оны 2 дугаар улиралд багтаан барьж дуусган худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нэг м.кв 1,700,000 төгрөгөөр тооцон нийт үнэд 109,2*******9,000 төгрөг, автомашины зогсоолыг 20,000,000 төгрөг нийт 129,2*******9,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулж, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 69,2*******9,000 төгрөг, автомашины зогсоолын үнэ 20,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр тохирч, орон сууцыг ******* ******* ХХК-аар захиалан бариулахаар ПЗ-Д-01-4*******-149 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, ПЗ-Д-Г/4*******-0******* тоот Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг тус тус байгуулжээ. /хавтаст хэргийн 6-12 тал/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ байна.
7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
8.Гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 129,2*******9,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 77-82 тал/
9.Иргэний хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх заалтад ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байхаар тус тус зохицуулсан.
10.Талуудын хоорондох гэрээний 3.2-т орон сууцны барилгыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, өнөөдрийн байдлаар барилгын ажил огт эхлээгүй, суурийн цутгалт хийгдээгүйгээс хэзээ ашиглалтад орох тодорхойгүй хэмээн нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй, Д блок баригдаж эхлээгүй болох нь тогтоогдсон. Улмаар нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлж гэрээг дуусгавар болгосон байна.
11.Иймд Иргэний хуулийн 20******* дугаар зүйлийн 20*******.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй тул хариуцагч орон сууц, автозогсоолын үнэд хүлээн авсан 129,2*******9,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
12.Нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохиролд *******9,848,273 төгрөг шаардсан тухайд:
Нэхэмжлэгчээс орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй тул байр түрээслэсэн 33,800,000 төгрөг, мөн Орон сууцны үнэд төлсөн мөнгийг банкны хадгаламжид хадгалуулсан бол арилжааны банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүү 11 хувиар тооцож үзэхэд 2023 оны 7 сараас 202******* оны 4 cap дуустал 22 сарын хугацаанд орлого орох боломжтой байсан тул хүү 26,048,273 төгрөгийг хохирлоор гаргуулна гэж тайлбарласан.
13.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
14.Гэрээний 3.1, 3.2-д зааснаар барилгыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх хугацааг 2023 оны 2 дугаар улирал буюу 2023 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэж тохиролцсон. Хэрэгт нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 09-ны өдрөөс нэг жилийн хугацаагаар иргэн Б.Болд-Эрдэнээс түүний өмчлөлийн орон сууцыг нэг сард 1,300,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон орон сууц хөлслөх гэрээ, Орон сууц хөлслөх гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ , гэрээний дагуу хөлс төлсөн банкны дансны хуулгыг ирүүлсэн тул шүүх үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд 33,800,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
1*******.Мөн Банкны зээлийн хүүг гэрээнээс учирсан хохиролд шууд тооцож гаргуулах боломжгүй гэж үзлээ.
16.Иймд хариуцагч ******* ******* ХХК-иас орон сууц, автозогсоолын үнэд хүлээн авсан 129,2*******9,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******9,848,273 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
17.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,176,377 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 804,24******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХХК-иас 129,2*******9,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******9,848,273 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,176,377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 804,24******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ