2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/08815

 

 

 

 

 

 

 

2025 10 17

191/ШШ2025/08815

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дүгээр хороо, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,320,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,320,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.******* би С.*******тай 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр аман гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийг өөрийнх нь гуйснаар 1 сарын хугацаатайгаар 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.******* нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн хүү болох 320,000 төгрөг, үндсэн зээл 16,000,000 төгрөг нийт 16,320,000 төгрөгийг хариуцагч С.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: С.******* нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 16,320,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 16,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ш.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 16,320,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,550 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 119,775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ