| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04970/И |
| Дугаар | 191/ШШ2025/08859 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/08859
| 2025 10 20 | 191/ШШ2025/08859 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ..дугаар хороо, .. тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:
1.Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 6 дугаар сард Ө.*******тай танилцаж, 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин О. *******, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүү Ц.*******, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин О.******* нар төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй байсан. Нөхөр Ө.******* 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ослын улмаас нас барсны дараа 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин О.******* төрсөн. Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин О.*******н эцгээр *******- овогт ийнтогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч нотлох баримтаар Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хорооны Засаг даргын оршин суух хаяг, ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, Нас барсны гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч Ц.******* 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин О.*******н эцэг Ө.******* болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэхүү шаардлагынхаа үндэслэлийг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хүүхдийн төрсний гэрчилгээ, Шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ЕГОдугаар дүгнэлт, Нас барсны гэрчилгээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь Ө.*******тай 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарсан. Ө.******* нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ослын улмаас нас барсны дараа 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин О.*******г төрүүлсэн байх ба охин О.*******г эх Ц.******* овоглож төрсний гэрчилгээ авсан байжээ. /хавтаст хэргийн 5 тал/
*******- овогт ийн ******* /регистрийн дугаар / нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нас барж, Нас барсны гэрчилгээ олгогдсон байна. /хавтаст хэргийн 6 тал/
Тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/30978 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ЕГО дугаар Хүний геномын микросателлитын локусын аллелиар Ө.******* нь охин О.*******гийн биологийн эцэг байх боломжтой байна. Ө.******* нь О.*******гийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай байна гэх шинжээч дүгнэлтээ ирүүлжээ. /хавтаст хэргийн 20-23 тал/
Иймд хүсэлт гаргагч Ц.******* нь Ө.*******тай 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан бөгөөд Ө.******* 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ослын улмаас нас барсны дараа 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин О.******* төрсөн байх тул *******- овогт ийн ******* /регистрийн дугаар / нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин О.*******гийн эцэг мөн болохыг тогтоох үндэстэй.
7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь заалтыг баримтлан 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-гийн эцэг *******- овогт ийн ******* /регистрийн дугаар / мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ