Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 316/ШШ2025/00884

 

 

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 316/ШШ2025/00884

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч : С* аймаг С******* сум * дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Т******* банк ХК /5*******/-ийн хүсэлттэй

О.Төгөлд******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний 316/2025/01090/И индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартайван, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Тунгалаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Хариуцагч О.Төгөлдөр /М*******/ нь 2024 оны 11-р сарын 13-ний өдөр 15,990,000 төгрөг, 2024 оны 11 сарын 13-ны өдөр Гэрээт цалингийн цахим зээлийг MN300034151701876734 тоот зээлийн гэрээг байгуулан Т******* банкны С* С******* вокзал тооцооны төвөөс 15,990,000 /арван таван сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийн Гэрээт цалингийн цахим зээлийг 30 сарын хугацаатай сарын 1,5 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлб******* хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2, 3.2 дах заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбоо барьж хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна. 2025 оны 09 сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 14,993,492.85 төгрөг, зээлийн хүү 1,700,967.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,820.13 төгрөг, хуримтлагдсан хүү 155,275.07 төгрөг нийт 16,886,555.83 төгрөг / арван зургаан сая найман зуун наян зургаан мянга таван зуун тавин таван төгрөг наян гурван мөнгө/ байна. Хариуцагч О.Төгөлдөр нь иргэний бүртгэлтэй хаягтаа оршин суухгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодорхойлж өгнө үү гэв.

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч О.Төгөлдөр нь иргэний бүртгэлтэй хаягтаа оршин суухгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодорхойлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй болох нь нэхэмжлэл, тайлбар, хэргийн 1 -10 дахь талд авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, зээлийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул О******* Т******* эрэн сурвалжилж, хаяг байршлыг нь олж тогтоохыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б******* овогт О******* Төгөлдөр /М*******/-ийг эрэн сурвалжилж, хаяг байршлыг олж тогтоохыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН