Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 316/ШШ2025/00887

 

 

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 316/ШШ2025/00887

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1965 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, У******* хот, Х******* дүүрэг, * дугаар хороо, С* тоотод оршин суух, Б******* овогт Л******* А******* /РД:М*******/ -ийн нэхэмжлэлтэй

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай, 316/2025/01032/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Л.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие анх 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн А******* сумын тэжээл тээврийн бригадад тракторчноор ажилд орсон. 1992 оны 5 дугаар сар хүртэл ажилласан боловч ажлаас халагдсан тушаал байхгүй. Тэндээс гараад С* аймаг, С******* сумын эмнэлэгт харуулаар ажилласан. 1992 оны 05 дугаар сард эмнэлэгт харуулаар ажиллаж байсан. Ажилд орсон тушаал нь байгаа боловч 1994 оны 7 дугаар сард эмнэлгийн харуулын ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр байсан боловч гэр усанд автсаны улмаас үрэгдүүлсэн тул намайг 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сар хүртэл А******* сумын тэжээл тээврийн бригадад тракторчноор, 1992 оны 5 сараас 1994 оны 7 сар хүртэл харуулаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх Л.А*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

Л.А******* нь 1980 оны 11 сарын 20-ноос 1983 оны 06 сарын 13-ыг хүртэл С* аймгийн А*******ийн Сангийн аж ахуйд тракторчин, 1983 оны 06 сарын 13-наас 1986 оны 06 сарын 15 -ныг хүртэл цэргийн алба хаасан, 1986 оны 07 сарын 16-наас 1990 оны 12 сарын 08-нийг хүртэл тус Сангийн аж ахуйд тогооч, тракторчноор, 1990 оны 12 сарын 08-наас 1992 оны 05 сарын 01-нийг хүртэл мөн САА-н усан санд засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний нэхэмжлэл, тайлбар, хэргийн 1-14, 23-28 дахь талд авагдсан А*******ийн САА-н даргын 1980 оны 11 сарын 20-ны 134 тоот тушаал, 1983 оны 06 дугаар сарын 25-ны 44 тоот тушаал, 1986 оны 07 дугаар сарын 30-ны 80 тоот тушаал, 1989 оны 02 дугаар сарын 17-ны 37 тоот тушаал, 1990 оны 12 дугаар сарын 08-ны 214 тоот тушаалын хуулбарууд, гэрч Д.Мягмар, Д.Жаргалсайхан, О.Мягмар-Очир нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байхын сацуу, түүнийг 1992 оны 05 сараас 1994 оны 07 сарыг хүртэл ажиллаж байсныг нотолсон баримт хэрэгт байхгүй, тэрээр энэ байдлаа шүүхэд баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Л******* А******* /РД:М*******/ -г 1980 оны 11 сарын 20-ноос 1983 оны 06 сарын 13-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн А*******ийн Сангийн аж ахуйд тракторчин, 1983 оны 06 сарын 13-наас 1986 оны 06 сарын 15-ныг хүртэл цэргийн алба хаасан, 1986 оны 07 сарын 16-наас 1990 оны 12 сарын 08-ныг хүртэл тус САА-д тогооч, тракторчноор, 1990 оны 12 сарын 08-наас 1992 оны 5 сарын 01-нийг хүртэл мөн САА-н усан санд засварчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, түүний 1992 оны 05 сарын 01-нээс 1994 оны 07 сарыг хүртэл ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН