| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01055/И |
| Дугаар | 316/ШШ2025/00890 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 316/ШШ2025/00890
| 2025 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 316/ШШ2025/00890 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С* аймаг, С******* сум, * дүгээр баг, * дугаар хэсэг 2* тоотод оршин суух хаягтай, Т******* овогт Ж******* Ч******* /РД:У*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У******* хот, Б******* дүүрэг, * дугаар хороо, С* хотхон, Б блок * тоотод оршин суух хаягтай, Б******* овогт Г******* Д /Р/- д холбогдох
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай 316/2025/01055/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Г.Д бид хоёр 2022 оноос эхлээд хамт амьдарч эхэлсэн. 2023 онд Г.Х гэх манай хүү төрсөн. Жирэмсэн байхаас эхлээд гар хүрч эхэлсэн. Хүү нь төрөөд архи уухаа болих байх гэж итгэсэн. Гэтэл эрүүл архи уухгүй байхдаа уучлалт гуйж, архи уухаараа гар хүрдэг болсон. Би тэр үед нялх биетэй байсан. 3 жил тэвчсэний эцэст тусдаа гарахаар шийдсэн. 2025 оны 8 дугаар сараас эхлээд тусдаа гарсан. Г.Д нь архи уухаараа сар гаран архи уудаг. Үр хүүхдэдээ дэмжлэг байдаггүй. Тийм учраас эцгийн хариуцлагыг нь үүрүүлж хүүхдэдээ тэтгэмж тогтоолгох нь зөв гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Г.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ж.Ч******* нэхэмжлэлтэй танилцлаа. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авлаа. Надад татгалзах зүйл алга. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч, зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ... Г.Даас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй болох нь нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэргийн 1-7, 9, 16 дахь талд авагдсан нэхэмжлэл, багийн засаг даргын болон эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож, талууд дээрх шаардлага дээр маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Д.Х 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр эцэг Г.Даар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62,508 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/-д оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН