| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2202002820098 |
| Дугаар | 2025/ДШМ/194 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/194
Э.***ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Улсболд
шүүгдэгч Э.***, түүний өмгөөлөгч А.***,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий*******Отгоны даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 18*******ны өдрийн 2024/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.***, түүний өмгөөлөгч А.*** нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Э.***ад холбогдох 2202 00282 0098 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14*******ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
***овогт *** ***, *** оны 4 дүгээр сарын 26*******ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны ашиглалтын инженер мэргэжилтэй, одоо "***" ТӨХК*******нд машинистаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн 5 дугаар хороо, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ***/,
Шүүгдэгч Э.нь нийтийн албан тушаалтнаар буюу "***" ТӨХК*******ийн Дулааны шугам сүлжээний албаны даргаар ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1*******д Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 6.3*******д Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. 6.4*******д Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.", 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг "Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...”,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3*******д албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглоно", 7.1.6*******д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно", 7.17*******д “...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх...",
Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 4*******ний өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан Дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журам. "*******ын 2 дугаар зүйлийн 21*******д Техникийн нөхцөлийг Улаанбаатар хотод 1,0 Гкал/ц дулааны цахилгаан станцтай аймгийн төвүүдэд 0,5 Гкал/цаг дээш дулааны хэрэглээтэй шинээр баригдах Барилга байгууламжид дулаан авах, ачааллыг нэмэгдүүлэх болон дулааны шугам сүлжээний горим ажиллагаанд нөлөөлөхүйц технологийн шинэчлэлт хийх тухай бүр Эрчим хүчний яам /техникийн нөхцөл олгогч/*******ны техникийн нөхцөл олгох комисс /ажлыг хэсэг/*******ийн хурлаар, дээрх ачааллаас бага тохиолдолд тухайн орон нутгийн дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн холбогдох мэргэжлийн бүрэлдэхүүнтэй техникийн нөхцөл олгох комисс /ажлын хэсэг/*******ийн хурлаар тус тус шийдвэрлэж олгоно..." гэж заасныг тус тус зөрчиж
"***" төрийн өмчит хувьцаат компанид дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл гаргуулах хүсэлтийн дагуу хяналт шалгалт явуулаад О.***гийн эзэмшлийн 1000м2 талбай бүхий газрын 4992 м3 эзлэхүүнтэй барилгад ***оны 8 дугаар сарын 29*******ний өдөр №05 дугаартай 0.5 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөл,
***оны 8 дугаар сарын 26*******ны өдөр №08 дугаартай Ж.***, А.*** нарын эзэмшлийн 100м2 талбай бүхий газрын 540м3 эзлэхүүнтэй барилгад 0,159 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөл, Н.*** эзэмшлийн 700м2 талбай бүхий газрын 1600м3 эзлэхүүнтэй барилгад 0.0492 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөлийг компанийн холбогдох мэргэжлийн бүрэлдэхүүнтэй техникийн нөхцөл олгохдоо албан тушаалын байдлыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор комиссын хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр, тус төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар батлуулах зэргээр урвуулан ашиглаж,
улмаар ***онд өөрийн эхнэр болох Д.***гийн үүсгэн байгуулсан "***" ХХК*******ийг ашиглан О.***, Н.***, А.*** нарын эзэмшлийн дээрх газарт "***" төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнуудыг ахалж ажиллан дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг гүйцэтгэн, ажлын төлбөрт дээрх нэр бүхий 3 иргэнээс ***онд болон ***оны 12 дугаар сарын 19*******ний өдрийг хүртэлх хугацаанд 65,000,000 төгрөгийг авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон,
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5*******д "...Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...." гэж заасныг зөрчиж өөрийн эхнэрийн "***" ХХК*******ийг ашиглан О.***гийн барилга байгууламжийн дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг гүйцэтгэсэн тухай урьдчилан О.***гийн татгалзалгүйгээр мэдэгдэж, захиалгатай *** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бага зэргийн төвөгшилтэй ангиллын зоорьтой 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд "***" ТӨХКомпанийг төлөөлөн ***оны 12 дугаар сарын 17*******ны өдрөөс ажиллан албан тушаалын байдлыг албаны эсрэг урвуулан ашиглаж, ***оны 12 дугаар сарын 30*******ны өдрийн 2019/966 дугаартай комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж дулааны шугам, сүлжээний ажлыг хүлээн авч О.***д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Э.***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “.... Шүүгдэгч ***овгийн *** ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч ***овгийн *** ***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/*******н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.***ад шүүхээс оногдуулсан 10,000 /арван мянга/*******н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/*******н сарын хугацаанд хэсэгчилж төлөх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.***ад тайлбарлаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***ад шүүхээс оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 65,000,000 /жаран таван сая/ төгрөгийг шүүгдэгч Э.***аас гаргуулж улсын орлогод оруулахаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.*** нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: ...Шүүгдэгч Э.***ын эрхэлж байсан “***” дулааны станцын Дулааны шугам сүлжээний даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан " биш болох нь: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна” гэсэн заалт, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар “Компанийн эрх бүхий албан тушаалтан гэж компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, ТУЗ*******ын нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг хэлнэ" гэсэн заалтуудаар үгүйсгэгдэж байна. Э.нь эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд түүний ажлын байрны зорилго, ажлын байрны тодорхойлолтод дурдсанаар “хэрэглэгчдийг горимын хэмжээнд шаардлага хангасан дулааны эрчим хүчээр найдвартай хангах, үндсэн ба туслах тоноглол шугам хоолойн найдвартай ажиллагааг хангах" гэсэн байна. Шийтгэх тогтоолд дурдагдсан зөрчсөн гэх дүрэм журам нь Э.***ын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт хамааралгүй, *** ТӨХК******* ийн захирлын 2013 оны 04 дүгээр сарын 11*******ний өдрийн 44 тоот тушаалаар батлагдсан "Дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг комиссын даргаар дэд захирал А.***г, гишүүдэд Э.***, Д.*** нарыг томилсон байх бөгөөд техникийн нөхцөлийг мэргэжлийн бүрэлдэхүүний хурлаар хэлэлцүүлэх, олгох эрх мэдэлгүй уг эрх мэдэл нь зөвхөн дэд захирал А.***д байсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Э.нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үед буюу ***онд нийтийн албан тушаалтан буюу удирдах албан тушаалтан байгаагүй 2014 оны 1 дүгээр сарын 01*******ээс 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл “***” ДЦСтанцын түгээх хангах хэсэгт инженерийн ажилтай байсан нь хэрэгт авагдсан *** ДЦС ХК*******ийн захирлын 2009 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн 153 тоот тушаалаар батлагдаж байх бөгөөд бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох боломжгүй байсан нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр буюу мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.***, П.*** нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Мөн "Дулааны техникийн нөхцөлийг компанийн холбогдох мэргэжлийн бүрэлдэхүүнтэй техникийн нөхцөл олгохдоо албан тушаалын байдлыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор комиссын хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр тус төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар батлуулах зэргээр урвуулан ашигласан” гэж шийтгэх тогтоолд дурдсан боловч тухайн үед хэдэн аж ахуйн нэгж, хувь хүнд техникийн нөхцөл олгохдоо комисс огт хуралдаж байгаагүй, хурлын тэмдэглэл үйлдэж байгаагүй, хурлыг зохион байгуулж хуралдуулах нь А.***гийн үүрэг байсан, 2021 оноос л хуралдаж эхэлсэн талаарх дээрх гэрч А.***, П.*** нарын өгсөн мэдүүлгээр Э.***ын гэм буруу үгүйсгэгдэж байна. ***онд өөрийн эхнэр болох Д.***гийн үүсгэн байгуулсан “***" ХХК*******ийг ашиглан О.***, Н.***, А.*** нарын эзэмшлийн газарт “***” төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнуудыг ахалж ажиллан дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг гүйцэтгэн, ажлын төлбөрт дээрх нэр бүхий 3 иргэнээс 65,000,000 төгрөгийг авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэсэн байх боловч “***” ХХК*******ний хийж гүйцэтгэсэн ажлын өртөг зардал хэд болсон, хэдэн төгрөгийн эдийн давуу байдал бий болсон эсэхэд шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг прокурорт, холбогдох гэрчүүдийг буюу О.***, Н.***, А.*** нарыг шүүх хуралдаанд оролцуулж ажлын гүйцэтгэлийн талаар тодруулах хүсэлтийг шүүхэд 4 удаа гаргасан боловч татгалзсан юм. Учир нь уг ажлыг гүйцэтгэхийн тулд их хэмжээний материал, ажилчдын хөлс цалин гэх мэт зардал гарсан бөгөөд 65,0 сая төгрөгөөс хэдэн төгрөг нь “***" ХХК*******д ашиг болсон нь тодорхойгүй байна. Тэгээд ч "***” төрийн өмчит хувьцаат компани нь дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлаж Э.нь уг тендерийг эхнэрийн компанид авч өгсөн бол албан тушаалын хэрэг болж болох юм. Гэтэл “***" ХХК*******иар ажлаа гүйцэтгүүлсэн тухайн иргэд нь өөрсдөө ямар компаниар ажил гүйцэтгүүлэхээр сонгох нь уг хүмүүсийн эрхийн асуудал юм. *** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бага зэргийн төвөгшилтэй ангиллын зоорьтой 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд “***” төрийн өмчит хувьцаат компанийг төлөөлөн ***оны 12 дугаар сарын 17*******ны өдрөөс ажиллан албан тушаалын байдлыг албаны эсрэг урвуулан ашиглаж, ***оны 12 дугаар сарын 30*******ны өдрийн 2019/966 дугаартай комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж дулааны шугам, сүлжээний ажлыг хүлээн авч О.***д давуу байдал бий болгосон” гэсэн байх боловч Э.гарын үсэг зурснаар эсвэл зураагүй нь уг барилгыг ашиглалтад оруулахад ямар нэгэн шийдвэрлэх үүрэггүй бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 24 шинжээч, улсын байцаагч нар дүгнэлт гаргасан байх бөгөөд Э.зөвхөн орон нутгийн байгууллагаас зөвлөх эрхтэйгээр оролцсон болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ***оны 12 дугаар сарын 17*******ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. Нийслэлийн прокурорын газраас Э.***ад холбогдуулан ЭХТАнгийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах боломжгүй, хэрэгт байх нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Эрхэлж байгаа ажил албан тушаалтай холбогдуулж бусдад давуу байдал олгох эрх мэдэл бий болох бөгөөд шийдвэр гаргах боломжгүй байхад албан тушаалын байдлаа урвуулсан гэж үзэх боломжгүй юм. Хэрэв үнэхээр Э.нь өөрийн эхнэрийн "*** ХХК*******ийн гүйцэтгэж байгаа ажилд зөвлөхөөр оролцож хийж гүйцэтгэхэд нь тусалж "***" ТӨХК*******ийн ажилчдаар гүйцэтгүүлсэн гэж үзвэл энэ нь 2017 оны 5 дугаар сарын 11*******нд хүчингүйд тооцогдсон ЭХТАнгийн 22.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг буюу "Албаны эрх нөлөөг урвуулан ашигласан" гэмт хэрэг болох юм.
ЭХХШТХуулийг ноцтой зөрчсөн талаар:
Шүүхийн шийтгэх тогтоол нь ЭХХШТХуулийн 39.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд тусгаагүй байна. ЭХХШТХуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэсэн байдаг бөгөөд ЭХХШТХуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлэх” ёстой билээ. Гэтэл өмгөөлөгчийн хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай гэрчүүд болох Э.***ын эхнэрийн" ***" ХХК*******иар ажлаа гүйцэтгүүлсэн гэх О.***, Н.***, А.*** нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг 4 удаа гаргахад хуульд байхгүй үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан нь өмгөөлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн, улсын яллагчийн яллах талыг дэмжсэн зөрчил болсон гэж үзэж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж ЭХХШТХуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Э.***ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүгдэгч Э.давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “... *** овогтой миний бие *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 18 өдрийн 2024/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие ***онд "***ын дулааны станц” ТӨХК*******ий Түгээх хангах хэсгийн инженер ажилтай байсан бөгөөд *** дүүргийн иргэн О.***гийн үйлчилгээний зориулалттай барилгад техникийн нөхцөл олгох хүсэлтийг удирдлагын үүрэг даалгавраар судлан зохих журмын дагуу ***оны 8 сарын 29ний өдөр 05 дугаараар боловсруулан танилцуулсан, мөн ***онд бүтцийн өөрчлөлтөөр Дулааны шугам сүлжээний албаны даргаар ажиллаж байхад иргэн Ж.***, Н.*** нарын үйлчилгээний зориулалттай барилгад техникийн нөхцөл олгох хүсэлтийг удирдлагын үүрэг даалгавраар судлан үзэж зохих журмын дагуу судлан боловсруулан танилцуулсан. Уг техникийн нөхцөлүүдийг судлан боловсруулах үед миний бие хуульд заагдсан нийтийн албан тушаалтан хамрагдахгүй байсан бөгөөд бусдад давуу байдал олгох ямар ч нөхцөл байгаагүй болно. Цаашлаад 2020 оноос авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг болсон ч "***ын дулааны станц" ТӨХК*******ий удирдах зөвлөл бүрэлдэхүүнд миний хашдаг албан тушаал хамрагддаггүй бөгөөд хуульд заагдсанаар нийтийн албан тушаалтанд орохгүй байгаа. Мөн миний эхнэр болох иргэн Д.***гийн эзэмшлийн "***" ХХК*******ий гүйцэтгэсэн иргэн О.***, Н.***, Ж.*** нарын гадна дулааны шугам сүлжээ, гадна бохирын системийг угсарч гүйцэтгэсний хөлс болох 65,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийн талаар мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын байгууллагын хяналтад удаа дараа хяналт, хөндлөнгийн шинжээчээр зардлын дүгнэлт гаргуулах хүсэлт өгсөн боловч хэрэгсэж үзээгүй болно. Дээрх 65,000,000 төгрөг нь бараа материалын үнэ, ажилчдын цалин хөлс, техник машин механизмын зардал болох юм. Цаашлаад шүүхийн шийдвэрээр 65,000,000 төгрөгийн хохирол тогтоогдсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дээрх гурван хэрэглэгч нь өнөөдрийг хүртэл уг дулаан хангамжийн шугамаар дулааны эрчим хүчээр тасралтгүй хангагдаж үйл ажиллагааны хувьд хэвийн ажиллаж байна. Миний бие нийтийн албан тушаалтан болсноос хойш иргэн Д.***гийн эзэмшлийн "***" ХХК*******ий үйл ажиллагааны зөвшөөрлүүдийг бүрэн цуцлуулж, дээрх албан тушаалд харшлах зөрчлийг гаргаагүй болно. Мөн 2009 оны 11 сараас 2024 оны 06 сарын 08*******г хүртэлх хугацаанд "***ын дулааны станц" ТӨХК*******ийн Дулааны шугам сүлжээний инженер, Түгээх хангах хэсгийн инженер, Дулааны шугам сүлжээний албаны дарга гэх албан тушаалуудад ажиллах хугацаанд *** дүүргийн Дулаан хангамжийн нэгдсэн системийн горим тохируулга, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, хэрэглэгчийг шугам сүлжээнд шинээр холбох техникийн нөхцөлийг судлан боловсруулах чиг үүргийг хүлээж байсан нь миний ажлын байрны тодорхойлолтуудаар нотлогдож байгаа, техникийн нөхцөлийг эцэслэн олгох шийдвэрийг зөвхөн "***ын дулааны станц" ТӨХК*******ий ерөнхий инженерт байдаг. Мөн анхан шатны шүүхэд дээрх ажлыг гүйцэтгүүлсэн гэх гурван иргэнийг гэрчээр оруулах хүсэлтийг миний бие, өмгөөлөгчийн зүгээс удаа дараа гаргасан боловч дээрх хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно. Иймд *** овогтой миний бие *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 18 өдрийн 2024/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна...” гэв.
Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд тухайлан зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл, мөн хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд ямар тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй болох хууль зүйн үндэслэлүүдийг тодорхойлон хуульчилсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргаж байгаа давж заалдах гомдлын агуулга дээр дурдаж, тухайлан заасан хуулийн зүйл, заалтад хамаарахгүй байна. Тэдгээрийн маргаж байгаа мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй зүйл нь Э.нийтийн албан тушаалтан мөн эсэх, энэ хэрэгт техникийн нөхцөл олгож, гарын үсэг зурсан А.*** буюу комиссын гишүүнд орж ажилласан хүн зөвшөөрөл олгосноор энэ хэргийн субъект болох эсэх, мөн энэ хэргийн улмаас учирсан 65,000,000 төгрөгийн хохирлыг гаргуулсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэх гэсэн гомдлын үндэслэлүүд нь хэт ерөнхий байдлаар тусгагдаж гэж үзэж байна. Нийтийн албан тушаалтны хувьд, прокуророос дараах тодорхойлолтыг хийх нь зүйтэй байх. Нийтийн албан тушаалтан гэдгийг хууль зүйн шинжлэх ухаан болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн агуулгын хүрээнд тодорхой хуулиудын үйлчлэлд хамааруулан ойлгож ирсэн. Тодруулбал, нийтийн албан тушаалтан гэх зохицуулалтын хүрээнд Авлигын эсрэг хууль, Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц, гэрээ, Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримталж, салбар эрх зүйн тухайлсан хуулиудаар зохицуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч тухайн тохиолдолд Э.***ыг компанийн гүйцэтгэх, удирдах, шийдвэр гаргах албан тушаалтан биш учраас шийтгэх тогтоолд баримталж тусгасан хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн гэж байна. Сайтар ажиглавал Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зөвхөн гүйцэтгэх болон удирдах албан тушаалтан гэж тухайлан заагаагүй. Хэлцэл хийхэд тухайн компанийг төлөөлдөг, гэрээ байгуулдаг, хэлцэл хийх эрх бүхий албан тушаалтныг төрийн эрх бүхий албан тушаалтанд хамааруулж үздэг. “***” ТӨХК*******ийн гүйцэтгэх захирлын 44 дугаартай тушаалаар 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн комисс байгуулж, *** дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа ард иргэдийн дулаан хангамжийг нийлүүлэх, нийлүүлэхгүйтэй холбоотой техникийн зөвшөөрлийг судалж танилцуулах, гэрээ байгуулах эрхийг олгосон. Энэ үүднээс Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар тухай төрийн байгууллагын хэлцэл хийх эрх бүхий албан тушаалтан гэсэн ангилалд Э.хамаарна. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3*******т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэсэн, Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар олон улсын гэрээ, конвенцыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлахад хэрэглэнэ гэсэн хуулийн анхдагч зохицуулалт байдаг. Монгол Улсын нэгдэн орсон 2005 оны 10 дугаар сарын 27*******ны өдрийн Авлигын эсрэг конвенцод төрийн албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтныг “Оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газар, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран төрийн албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан гэж байна” гэж тусгасан. Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э.нь 2009 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн 153 дугаартай “Ажлын байр солих тухай” тушаалын хүрээнд “***” ТӨХК*******д ажил хийснээрээ тухайн конвенцын үйлчлэлд хамаарах буюу төрийн албан тушаалтан, нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэл дээрх хуулийн зохицуулалтаар тогтоогдож байна. Нийтийн албан тушаалтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль болон Авлигын эсрэг хуульд тухайлан зааснаар өөрийн ажиллаж буй ажлын чиг үүрэгтэй хамааралтайгаар, мөн өөрийн ажиллаж буй ажлын чиг үүргийг зохицуулаагүй салбар эрх зүйн журам, зааврыг дагаж мөрдөх үүрэгтэй. Эрчим хүчний сайдын 2013 онд баталсан журмаар хэрэглэгчдэд дулаан хангамжтай холбоотой асуудалд техникийн зөвшөөрөл олгоход гагцхүү комиссоор хуралдуулж байж шийдвэрлэнэ гэдгийг ерөнхий зарчим, журмаар тогтоосон. Энэ ч үүднээс “***” ТӨХК*******иас 44 дугаартай тушаал гаргаж комисс байгуулсан. Уг комисст А.***, Э.***, Д.*** гэсэн бүрэлдэхүүн орж ажилласан. Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн О.***, А.***, Н.*** нар нь өөрсдийн эрхлэх үйл ажиллагаандаа дулаан хангамжийг авах зайлшгүй шаардлагатай байсан тул “***” ТӨХК*******д тодорхой хугацааны туршид хүсэлтүүдээ гаргаж байсан нь тодорхой тусгагддаг. Гагцхүү О.*** гэх хүн шүүгдэгч Э.***тай танилцсанаар өөрийнхөө нэр дээр тухайн техникийн зөвшөөрлийг гаргуулан авсан, мөн Э.***ын санал болгосноор түүний хамаарал бүхий эхнэрийнх нь “***” ХХК*******иар гадна ажлыг хийж гүйцэтгэсэн үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон. Хууль бус тодорхой тооны журам, зааврыг зөрчиж техникийн зөвшөөрлийг нь А.***гээр батлуулж, баталсан хүрээнд зөвшөөрөгдсөн ажлыг өөрийн хамаарал бүхий буюу эхнэр Д.***гийн компаниар гүйцэтгүүлсэн. Гагцхүү О.*** Э.***аар уг ажлыг гүйцэтгүүлэхээр гуйсан зүйл байхгүй, энэ ажлыг хийгээд өгөх компани байна уу гэхэд Э.эхнэрийнхээ компанийг байдаг талаар хэлсэн гэж О.*** гэрчийн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн. О.***гийн гадна дулаан хангамжийн асуудлыг хийж байх үед А.***, Н.*** нар О.***тай ярилцаж “Асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ, бид хүсэлт тавиад шийдвэрлэхгүй байсан” гэхэд О.*** Э.***тай уулзаж, асуудлыг шийдвэрлэсэн талаараа буюу анхдагч эх сурвалжийг хэлснээр А.***, Н.*** нарын техникийн зөвшөөрөл авах үндэслэл нь Э.болсон байдаг. Энэ үйлдэлд А.***г яагаад холбогдуулан шалгаагүй, тэрээр комиссыг хуралдуулах байсан гэх тухайд, комисс байгуулсан тушаалыг харвал комиссын гишүүдийн чиг үүргийг тухайлан заагаагүй, Э.эсхүл А.*** тухайн хурлыг хуралдуулах ёстой гэсэн зүйл байхгүй. Гагцхүү комисс бүрэлдэхүүнээрээ асуудлыг шийдвэрлэх үйл баримт байсан. П.***ийн хувьд “***” ТӨХК*******д тухайн үйл явдал болсноос хойш буюу 2021 оноос хойш ажлын хэсэг хуралддаг болсны дараа ажилд орсон тул хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд А.*** ямар нэгэн байдлаар О.***, А.***, Н.*** нартай хүсэл зоригоо илэрхийлж гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа зорилго тогтоогдоогүй. Тэрээр комисс байгуулсан тушаал, Эрчим хүчний сайдын баталсан журамд заасан үүргээ биелүүлээгүй буюу албан тушаалдаа хайнга хандсан шинжтэй байсан. Энэ үүднээс прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ тодорхой дүгнэлтүүдийг хийсэн. Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас учирсан 65,000,000 төгрөгийн тухайд, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд А.***, Н.***, О.*** нараас шүүгдэгч нь 65,000,000 төгрөгийг ямар байдлаар авсан талаар асуухад “Ажил хийж гүйцэтгэх төлбөрийг ***ын данс руу хийдэг байсан” гэдэг. Тиймээс хэрэгт О.***, Э.нарын дансны хуулгад үзлэг хийж бэхжүүлэхэд Э.***ын данс руу тодорхой хэмжээний мөнгө орсон үйл баримт тогтоогдсон. Нөгөөтээгүүр, О.*** бэлнээр 15,000,000*******20,000,000 төгрөгийг өгсөн гэх үйл баримтын талаар ярьдаг тул энэ нөхцөл байдлуудын улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэсэн саналыг анхан шатны шүүх хуралдаанд тавьж шийдвэрлүүлсэн. Э.***ын “***” ХХК*******иар О.***гийн эзэмшлийн барилгын гадна дулааны ажлыг хийж гүйцэтгүүлээд уг барилгыг хүлээж авах улсын комисст орж, хүлээж авсан гэх асуудлын тухайд, мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан баримтуудаар “***” ХХК*******ийн гадна дулааны шугамын ажлыг шүүгдэгч Э.өөрийн хамаарал бүхий компаниар хийлгүүлсэн үйл баримт тогтоогдсон. Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулиар тодорхой тооны өөрийн эрх ашиг, сонирхолд харшлах зүйл байвал татгалзах эрх, үүргийг нийтийн албан тушаалтанд хүлээлгэсэн. Тиймээс шүүгдэгчийн хувьд өөрөө гардан гүйцэтгэж, үйл ажиллагаанд нь оролцсон, үйл ажиллагааныхаа төлбөрийг өөрөө авсан учир О.***гийн гадна дулааны хангамжийг хүлээн авах ажлын хэсэгт орохоос сайн дураараа татгалзах үүргийг хуулиар олгосон байхад уг үүргээ хийж хэрэгжүүлээгүй, О.***д давуу байдлыг бий болгосон нь тогтоогдсон. Иймээс прокуророос шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс О.***, А.***, Н.***, П.***, А.*** нарын хэд хэдэн гэрчүүдийг оролцуулах хүсэлтийг гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг шийдвэрлэж, гэрч А.***, П.*** нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар болж, А.***, Н.***, О.*** нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай мэдүүлэг өгсөн, мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтуудаас зөрүүгүй байх тул оролцуулах шаардлагагүй гэж дүгнэсэн. Түүнээс биш тухайн 3 гэрчийг үндэслэлгүйгээр шүүх хуралдаанд оролцуулаагүй, оролцуулах шаардлагагүй гэж шийдвэрлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд тухайлан дурдагдаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Э.***ад холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Э.***, түүний өмгөөлөгч А.*** нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Э.нь нийтийн албан тушаалтнаар буюу "***" ТӨХК*******ийн Дулааны шугам сүлжээний албаны даргаар ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1*******д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.”, 6.3*******д “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, 6.4*******д “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.", 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг "Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...”,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3*******д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглоно", 7.1.6*******д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно", 7.17*******д “...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх...",
Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан “Дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журам"*******ын 2 дугаар зүйлийн 21*******д Техникийн нөхцөлийг Улаанбаатар хотод 1,0 Гкал/ц дулааны цахилгаан станцтай аймгийн төвүүдэд 0,5 Гкал/цаг дээш дулааны хэрэглээтэй шинээр баригдах Барилга байгууламжид дулаан авах, ачааллыг нэмэгдүүлэх болон дулааны шугам сүлжээний горим ажиллагаанд нөлөөлөхүйц технологийн шинэчлэлт хийх тухай бүр Эрчим хүчний яам /техникийн нөхцөл олгогч/*******ны техникийн нөхцөл олгох комисс /ажлыг хэсэг/*******ийн хурлаар, дээрх ачааллаас бага тохиолдолд тухайн орон нутгийн дулааны эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн холбогдох мэргэжлийн бүрэлдэхүүнтэй техникийн нөхцөл олгох комисс /ажлын хэсэг/*******ийн хурлаар тус тус шийдвэрлэж олгоно..." гэж заасныг тус тус зөрчиж "***" төрийн өмчит хувьцаат компанид дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл гаргуулах хүсэлтийн дагуу хяналт шалгалт явуулаад О.***гийн эзэмшлийн 1000 м2 талбай бүхий газрын 4992 м3 эзлэхүүнтэй барилгад ***оны 8 дугаар сарын 29*******ний өдөр №05 дугаартай 0.5 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөл,
***оны 8 дугаар сарын 26*******ны өдөр №08 дугаартай Ж.***, А.*** нарын эзэмшлийн 100 м2 талбай бүхий газрын 540 м3 эзлэхүүнтэй барилгад 0,159 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөл, Н.*** эзэмшлийн 700 м2 талбай бүхий газрын 1600 м3 эзлэхүүнтэй барилгад 0.0492 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөлийг компанийн холбогдох мэргэжлийн бүрэлдэхүүнтэй техникийн нөхцөл олгохдоо албан тушаалын байдлыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор комиссын хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр, тус төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар батлуулах зэргээр урвуулан ашиглаж,
улмаар ***онд өөрийн эхнэр болох Д.***гийн үүсгэн байгуулсан "***" ХХК*******ийг ашиглан О.***, Н.***, А.*** нарын эзэмшлийн дээрх газарт "***" ТӨХКомпанийн ажилтнуудаар дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг гүйцэтгүүлэн, ажлын төлбөрт дээрх нэр бүхий 3 иргэнээс ***онд болон ***оны 12 дугаар сарын 19*******ний өдрийг хүртэлх хугацаанд 65,000,000 төгрөгийг авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон,
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5*******д "...Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...." гэж заасныг зөрчиж өөрийн эхнэрийн "***" ХХК*******ийг ашиглан О.***гийн барилга байгууламжийн дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг гүйцэтгэсэн тухай урьдчилан О.***гийн татгалзалгүйгээр мэдэгдэж, захиалгатай *** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бага зэргийн төвөгшилтэй ангиллын зоорьтой 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд "***" ТӨХКомпанийг төлөөлөн ***оны 12 дугаар сарын 17*******ны өдрөөс ажиллан албан тушаалын байдлыг албаны эсрэг урвуулан ашиглаж, ***оны 12 дугаар сарын 30*******ны өдрийн 2019/966 дугаартай комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж дулааны шугам, сүлжээний ажлыг хүлээн авч О.***д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
*******Үзлэг хийсэн тэмдэглэл “…***оны 8 дугаар сарын 29*******нд О.***д техникийн нөхцөл олгосон...” /1хх 25*******27/,
*******Техникийн нөхцөл №5 “батлав. Дэд захирал А.***...боловсруулсан. түгээх хангах хэсгийн инженер Э.***” /1хх 29*******38/,
**********онд олгосон техникийн нөхцөл олголтын бүртгэл “... ***оны 8 дугаар сарын 26*******нд...” /1хх 42/,
*******Техникийн нөхцөл №8 “батлав. Дэд захирал А.***...боловсруулсан.ДШС*******ний албаны дарга Э.***” /1хх 43*******61/,
*******Техникийн нөхцөл №08 Ж.*** “батлав. Дэд захирал А.***...боловсруулсан. боловсруулсан.ДШС*******ний албаны дарга Э.***” /1хх 62*******71/,
********** ТӨХК*******ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 15*******ны өдрийн 44 дүгээр тушаал “...*** дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох хүсэлтэй хэрэглэгчдэд дулаан техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг эрхлэн явуулах комиссыг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай. Комиссын дарга: дэд захирал А.***, гишүүд ТХХ*******ийн инженер Э.***, ТХХ*******ийн техникч Д.***...” /1хх 76/,
*******гэрч О.***: “...би ***онд техникийн нөхцөлөө хуулийн дагуу гаргуулж авсан. Техникийн нөхцөл гарсны дараа барилгын дулааны ажлыг хийж гүйцэтгүүлэхээр аж ахуй нэгж, хүмүүс хайж Э.***ын эхнэр *** гэх хүнтэй холбогдож, барилгын дулааны ажлыг Э.болон түүний эхнэрээр хийлгэж гүйцэтгүүлсэн. *** ***т барилга барьдаг. Техникийн нөхцөл гаргахад Э.ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй. Манай барилгын баруун хойд талд А.***, *** нар барилга барьж байсан бөгөөд холбогдох байгууллагад нь техникийн нөхцөлөө авахаар материалаа өгсөн байсан. Тэгтэл тухай газраас нь манай барилгыг дулаанд холбосон тохиолдолд манайхаас дулаан авах боломжтой талаар хэлж ярьсан. Ингээд бид хэд ярилцаад 3 барилга нийлээд дундаасаа холбогдох барилгын материалаа аваад хамтдаа нэг хүнээр буюу Э.***ын эхнэрээр хийлгэе гэж шийдсэн. Тухайн үед А.***, *** нар техникийн нөхцөлөө гаргуулсан байсныг мэдэхгүй, тоног төхөөрөмж, ажлын хөлсөө хувааж төлөхөөр болсон. ***, *** нар дээрх зардалтай холбоотой мөнгийг миний данс руу шилжүүлдэг байсан. Би тус мөнгийг Э.***ын данс руу шилжүүлдэг байсан. Э.нь тэд нарыг дулааны ажлын техникийн нөхцөлийг өгөхдөө манай компаниар дулааны ажлаа хийлгэвэл зөвшөөрөл өгнө гэж хэлж байгаагүй...” /1хх 78*******79/…“...Э.***ын эхнэр *** миний төрсөн эгчтэй нэг ангид сурдаг байсан болохоор танина. Э.***аас яаж шийдвэрлэдэг, юу, юу хэрэгтэй байна вэ? гэдгийг асуудаг байсан. Тухайн ажил хийлгэх гэж тохиролцох үед техникийн нөхцөл гарсан байсан уу гаргаагүй байсан уу санахгүй байна. Дулаан холболтын ажил хийлгүүлэхээр ***онд урьдчилгаа болгож бэлэн мөнгө өгч байсан. Н.***, А.*** нар өөрсдийн дулаан холболттой зардлыг над руу шилжүүлж би Э.***ын данс руу шилжүүлдэг байсан. Э.өөрөө дулааны холболтын ажлыг хийж дуусгасан. Э.***тай хамт *** ТӨХК*******ийн нэг ажилтан хамт ажилладаг байсан...” /1хх 83*******84/,
*******гэрч Н.***: “...би дулааны техникийн нөхцөл авахын тулд Э.***ад шан харамж өгч байгаагүй. Харин тус хүнээр дулааны ажил хийлгэхийн тулд төлбөр төлсөн асуудал байгаа. Э.нь барилга байгууламж хүлээн авах ажлын хэсэгт орж ажилладаг учраас Э.***аар хийлгэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Би 25 сая, *** 25 сая, А.*** 15 сая төгрөгийг тус тус өгсөн. Би удаа дараагийн үйлдлээр 25 сая төгрөгийг Э.***ын данс руу шилжүүлсэн...” /1хх 86*******87/…би барьж байсан барилгатай холбоотой техникийн нөхцөлийг гаргуулж авахаар хүсэлтүүдээ өгсөн байсан. О.*** техникийн нөхцөлөө Э.***аар гаргуулж байгаа гэж хэлж байсан. Э.“Техникийн нөхцөлийн хүсэлтээ өгсөн юм уу? өгсөн бол техникийн нөхцөлийг гаргуулж болно” гэж ярьж байсан. Мөн Э.***аар цэвэр бохир усны холболтын ажлыг хийлгэхээр болсон…/1хх 89*******90/,
*******гэрч А.***ын: “...Миний бие ***, *** нартай ярилцаж байгаад бид гурвын барьсан байр /үл хөдлөх/ ойролцоо юм чинь дулааны асуудлаа нэг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд дулааны шугамд холбуулах зөвшөөрөл авахаар *** дүүргийн "Дулааны станц” ТӨХК*******д тус тусдаа хүсэлтээ өгсөн юм. "***" ТӨХК нь дээр хүсэлтүүдийг хүлээн авсны дараагаар *** бид хоёрын хүсэлтийг шийдвэрлэлгүй "дулаанд холбох боломжгүй байна" гэсэн утгатай зүйлийг хэлээд буцаагаад байдаг байсан. Тэгтэл манай байрны баруун талд орших ***гийн эзэмшлийн "Гэрэл" төвийг дулаанд холбох зөвшөөрөл олгогдсон байсан. Энэ асуудлаар ***тай уулзтал "дулааны зөвшөөрөл олгох асуудлыг тус байгууллагын инженер гэх хүн мэддэг юм байна. Би тэр хүнтэй уулзаад дээрх зөвшөөрлөө авсан" гэж хэлээд *** бид хоёрыг түүнтэй уулзуулахаар болсон юм. *** нь бид хоёрыг "***” ТӨХК*******ийн ерөнхий инженер ***тай уулзуулсан. нь "танай хоёр байгууллага дулаанаа хэнээр ямар байдлаар хийлгэх гэж байгаа юм бэ, гэрээ байна уу" гэсэн зүйлийг асуусан. Тухайн үед *** бид хоёр хоорондоо урьдчилаад ярьсан байсан болохоор "бид хоёр ямар нэг байгууллагаар хийлгэхээр тохиролцсон зүйл байхгүй байна. Зөвшөөрөл гарсны дараагаар аж ахуйн нэгж байгууллага олж хийлгэнэ. Аль эсвэл ***гийн зөвшөөрөл гарсан юм чинь нэг шугам ашиглаад нэг дор хийлгэмээр байна, яах вэ" гэдэг зүйлийг хэлсэн. Түүнээс хэд хоногийн дараа ***тай утсаар холбогдож байгаад түүнтэй очиж уулзахад "Надад та нарын дулааны ажлыг хийж гүйцэтгэх зөвшөөрөлтэй компани байна. Хэрэв та гурав нийлж хийлгэнэ гэдгээ, мөн төлбөр мөнгөний асуудлаа тохирч, зөвшөөрвөл би та гурвын дулааны ажлыг нийлүүлээд хийгээд өгье. Үүнтэй холбоотой төрийн байгууллагуудаас авах зөвшөөрөл холбогдох баримтыг нь бүрдүүлж өгнө, бичиг баримтын асуудал дээр санаа зоволтгүй" гэсэн зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь бид гурав хоорондоо ярилцаад дээрх асуудлыг хүлээн зөвшөөрч ***тай холбоотой компаниар /хүмүүсээр/ өөрсдийн шинээр барьсан байруудыг дулаанд холбуулах ажлыг хийлгэхээр ***тай харилцан тохиролцсон. Энэ ажилтай холбоотой гарах зардлын тооцоог буюу ***ад өгөх мөнгөний тооцоог *** хариуцаж байсан. *** тухай бүр нь *** бид хоёртой холбогдож холбогдох зардал мөнгийг нэхдэг байсан. ***тай холбогдож түүний данс руу холбогдох зардал мөнгийг удаа дараагийн үйлдлээр шилжүүлсэн байгаа. Миний тооцоолсноор би ***оны намраас 2020 оны хавар хүртэл ойролцоогоор 30 гаруй сая төгрөгийг ***гийн данс руу шилжүүлсэн байсан. бид гурвын дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ өөрийнхөө байгууллагын ажилтныг ажиллуулж байсан. Өөрийнхөө байгууллагын ажилтныг ажиллуулснаас болж манай ажил удааширсан юм. "***" ТӨХК гэсэн ажлын хувцастай хүмүүс хүрч ирээд дээрх шугамын ажлыг хийж гүйцэтгэдэг байсан...” /1хх 92*******93, 1хх 95*******96/,
*******гэрч Д.***н: “...Улаанбаатар хотын *** дүүрэг "***" ХХК*******иар дулааны шугам угсралт, суваг цутгалт, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. ...О.*** нь манай нөхөртэй уулзаад дулаанаа татуулахаар болсон байсан. О. *** нь холбогдох зардал мөнгөө манай нөхөрт хийсэн байгаа. Би тухайн үед хүүхэд гаргаад гэрт байсан болохоор тус ажилд нэг бүрчлэн оролцож чадаагүй. Уг ажлыг Э.хариуцаад ажилласан гэж хэлж болно. Манай компани О. ***гийн барилгаас гадна Н.***, А.*** нарын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг асуудлыг Э.сайн мэдэж байгаа... Гэрээ байгуулалгүйгээр тус ажлыг хийж гүйцэтгэсэн. Компанийн нэрээр дээрх ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн...” /1хх 101*******102/,
*******гэрч Д.***гийн: “..."***" ТӨХК*******ийн дулааны шугам сүлжээний албаны дарга Э.***тай ажил хэргийн холбоо хамааралтай. Тэрээр миний шууд удирдах дарга байгаа юм. Миний бие ***онд *** дүүргийн 1 дүгээр хороонд баригдсан иргэн О.***, Н.***, А.*** нарын барилгын дулааны шугамын угсралтын ажилд оролцсон. Э.нь "*** дүүргийн 1 дүгээр хороонд байрлах үйлчилгээний зориулалттай барилгуудыг дулаанд холбох ажил байна. Чи заваараа буюу ажлынхаа чөлөөт цагаар очоод туслаад өгөөч" гэсэн зүйлийг хэлсэн. Түүний дагуу миний бие хүлээн зөвшөөрч дээрх дулааны шугамын ажлыг угсрах ажилд оролцсон. Туслахаар ажилласан гэж хэлж болно. Би ойролцоогоор 3*******4 хоног л ажилласан санагдаж байна. Ажилласантай холбоотойгоор Э.нь надад мөнгө өгч байсан. Яг хэдэн төгрөг өгснөө санахгүй байна...” /1хх 104*******105/,
*******гэрч Х.***гийн: “... ***" ТӨХК*******ийн ерөнхий инженер бөгөөд дэд захирал нь дулааны станцын техник, технологи, үйлдвэрлэл, үйл ажиллагааг хариуцан ажилладаг албан тушаалтан бөгөөд байгууллагын Дулааны шугам сүлжээний алба, Үйлдвэрлэлийн албаны үндсэн үйл ажиллагааг хариуцан ажилладаг албан тушаалтан байгаа юм. Дулаан авахаар хүсэлт гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь станцын захиргаанд хүсэлт гаргана. Тус хүсэлт дээр захирал цохолт хийж Дулааны шугам сүлжээний албанд асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлдэг байгаа. Дулааны шугам сүлжээний алба нь хүсэлт, холбогдох баримт материалыг үндэслэж газар дээр нь биечлэн хяналт тавьдаг. Газар дээр нь биечлэн хяналт тавьсны дараа тус хүсэлт гаргасан иргэн. аж ахуйн нэгж байгууллагад хэрхэн ямар байдлаар дулаан өгөх боломжтой талаар. аль эсвэл дулаан өгөх боломжгүй бол ямар шалтгааны улмаас дулаан өгөх боломжгүй талаар техникийн нөхцөл гаргадаг. Тус техникийн нөхцөлийг гаргасны дараагаар төслийг ерөнхий инженерт буюу надад танилцуулдаг байсан. Ерөнхий инженер дээрх төсөлтэй танилцаад боломжтой гэж үзвэл техникийн нөхцөлийг баталгаажуулж өгдөг юм. Миний баталгаажуулж өгсөн техникийн нөхцөлийн дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллага дулаанаа татуулдаг..... Миний бие иргэн О.***, Н.***, Ж.*** нарт 2018, ***онуудад олгосон техникийн нөхцөлийг баталгаажуулж гарын үсэг зурсан байна. О.***, Н.***, Ж.*** нар нь Дулааны техникийн нөхцөл гаргуулахаар "*** ТӨХК*******д 2018, ***онд хандсаныг манайх хүлээн авч шийдвэрлэсэн байна. Дарга тухайн үед нь цохолт хийж техникийн нөхцөл олгох боломжтой эсэхийг шалгуулахаар Э.даргатай Дулааны шугам сүлжээний алба руу цохолт хийсэн байна. Дулааны шугам сүлжээний албанаас дээрх хүсэлтүүдийг хүлээн авч техникийн нөхцөл олгуулахаар надад оруулж ирснийг би хүлээн авч, хянаж үзээд техникийн нөхцөл олгох боломжтой гэж үзсэн юм. О. *** нь ***оны 8 дугаар сард *** дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Магнай трейд" ШТС*******ын хажууд барилга барихаар манайхаас дулааны техникийн нөхцөлөө авсан байсан. Гэтэл ***онд иргэн ***гийн хажууд иргэн Н.***, Ж.*** нар нь барилга барихдаа дулааны техникийн нөхцөл авахаар манай байгууллагад ***оны 8 дугаар сард хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг манай Дулааны шугам сүлжээний албанаас хүлээн авч холбогдох баримт материалыг хянаж, газар дээр нь ажиллаж үзээд Н.***, Ж.*** нарын барих гэж буй барилын дулааныг урьд өмнө техникийн нөхцөл гаргуулсан иргэн ***гийн дулааны шугамтай хамт хийх буюу олгох "Магнай трейд" ШТС*******ын ойр байрлах худгаас салбарлан татах боломжтой гэж үзэж надад танилцуулсан. Дулааны шугам сүлжээний албаны дарга Э.нь тухайн үед дээрх 3 иргэний техникийн нөхцөлтэй холбоотой асуудлыг биечлэн танилцуулсан юм. Би Э.***ын танилцуулсан техникийн нөхцөлтэй танилцаж үзээд техникийн нөхцөл олгох боломжтой гэж үзээд иргэн Н.***, Ж.*** нарын техникийн нөхцөл дээр гарын үсэг зурсан.... ...Хувийн байгууллагын дулааны шугамын ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага хийсэн байхыг шаардахгүй ээ. Хамгийн гол нь манайхаас тавьсан техникийн нөхцөлийг бүрэн хангасан эсэхийг шалгаж хангасан тохиолдолд дулаанаар хангадаг. Байгууллагын ажилчдаас иргэн Н.***, Ж.***, А. *** нарын барилгын ажилд оролцсон эсэх асуудлыг сайн мэдэхгүй байна. Манайх техникийн нөхцөлд буюу дулааны ажил техникийн нөхцөлд заагдсаны дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, хүлээж авах ёстой байдаг. Тэгэхээр дээрх ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэх нь холбогдох дүрэм, журмыг зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж болно...” /1хх 107*******108, 110/,
*******гэрч Ё.***гийн: “...*** Дулаан Станц" ТӨХК*******ийн эрх бүхий албан тушаалтан нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилд холбогдохгүй ажиллах үүрэгтэй, энэ талаар дотоод журамд зааж өгсөн байдаг. "***" ТӨХК*******ийн техникийн нөхцөл олгосон гэх эрх бүхий албан тушаалтан нь өөрийн олгосон техникийн нөхцөлийн дагуу өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжээр тухайн ажлыг өөрөө гардаж хийж гүйцэтгэх, мөн тухайн ажилд "***" ТӨХК*******ийн нэр бүхий ажилчдыг ажиллуулах болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжээр хийж гүйцэтгэсэн ажлыг барилга байгууламж ашиглалтад орох үед хүлээн авах улсын комисст мөн томилогдож ажиллах нь холбогдох хууль. дүрэм, журамд зааснаар хориотой. Хэрэв дээрх асуудлуудыг гаргасан эрх бүхий албан тушаалтан байх юм бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасныг зөрчсөн гэж үзнэ. Дээрх асуудлыг бол "*** Дулаан Станц" ТӨХК*******ийн зүгээс хориглодог...” /1хх 112/,
******* шинжээч Л.***ийн: “...***" ТӨХК*******аас гаргасан гэх техникийн нөхцөлүүдэд заавал тухайн байгууллагаас тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаар орж хэлэлцэгдсэн байх ёстой байдаг. Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм". Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан "Холболтын журам"******* уудад техникийн нөхцөлийг давхардуулж нэг дугаар олгож болохгүй гэж заагаагүй байдаг. Техникийн нөхцөл маань өөрөө тухайн иргэн, аж ахуй нэгжийг дулаанд холбох холболтын цэгийг зааж өгч байгаа эрх зүйн баримт бичиг, мөн бүрдүүлэх бичиг баримтууд нь тухайн иргэн, аж ахуй нэгжийг тодотгож зааж өгч байгаа болохоор дулаан холболтын техникийн нөхцөлүүд нь нэг дугаар дээр олгогдож болохгүй бөгөөд өмнө нь дурдсан техникийн баримт бичгийг үндэслэж тухайн иргэн, аж ахуй нэгж дээр олгогдож байгаа баримт бичиг учраас өөр иргэний техникийн нөхцөлийн дугаартай давхцаж болохгүй. Ажлын хэсгийн хурлаар орж хэлэлцэгдэж байгаа болохоор иргэн тус бүрд олгосон техникийн нөхцөлийн дугаар давхцах ёсгүй. Дулаан холболтын техникийн нөхцөл олгосон эрх бүхий албан тушаалтан нь өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд, аж ахуй нэгжээр өөрөө тухайн техникийн нөхцөлийн дагуу ажлыг нь хийж гүйцэтгэж болохгүй. Дулааны техникийн нөхцөл олгоход тавигдах шаардлагад тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий компаниар гүйцэтгүүлэх, мөн зураг төслөө "***" ТӨХК*******тай зөвшилцөх гэсэн шаардлагууд тавигдсан байх ёстой. Мөн Дулааны техникийн нөхцөлийн дагуу ажлыг нь хийж гүйцэтгээд өөрөө тухайн барилга байгууламжийг хүлээн авах улсын комисст орж хүлээн авч болохгүй, энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль, эрх зүйгээр зохицуулагдана. Дулааны техникийн нөхцөл олгосон эрх бүхий албан тушаалтан нь тухайн иргэн, аж ахуй нэгжид олгосон техникийн нөхцөл олгогдсоны дагуу ажил хийж гүйцэтгэж байгаа дээр хяналт тавьж ажилладаг, тийм болохоор өөрөө ямар нэгэн аж ахуй нэгжийн нэр дээр өөрөө ажлыг нь хийж гүйцэтгэж болохгүй. Мөн өөрийн хийж гүйцэтгэсэн гэх ажлыг өөрөө улсын комиссын гишүүнээр орж хүлээж аваад байгаа нь хууль зөрчсөн асуудал юм. Иргэн О.***д ***оны 8 дугаар сарын 29*******ний өдөр олгогдсон гэх 05 дугаартай техникийн нөхцөлийн 12 дугаар заалтад "зураг төсөлд хяналт тавиулж батлуулах" гэж заасан байх бөгөөд "***" ТӨХК*******ийн эрх бүхий албан тушаалтан нь өөрөө хянаж баталсан зураг төслийн дагуу өөрөө тухайн ажлыг хийж гүйцэтгэж болохгүй...” /1хх 114*******115/,
******* гэрч Д.***ын: “...Тухайн үед иргэн аж ахуй нэгжээс дулаан техникийн нөхцөлийг гаргуулахаар хүсэлтийг ирүүлдэг. Хүсэлтийг инженерээр ажиллаж байсан Э.хүлээн аваад техникийн нөхцөл олгох тооцоог хийгээд дэд захирал А.***гээр батлуулж ажилладаг байсан. Тухайн 2016 оны 4 дүгээр сарын 15*******ны өдрийн 44 дугаартай тушаалд дэд захирал А.***, инженер Э.***, тэгээд миний бие гэх хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байсан. Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан комисс нь иргэн, аж ахуйн нэгжид дулааны техникийн нөхцөл олгохтой холбоотойгоор ажилладаг байсан. Тэгэхдээ би тухайн хурлын комисст огт оролцож байгаагүй, иргэн, аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлтийг Э.хүлээн аваад дулааны холболтын тооцооллыг хийгээд дэд захирал А.***гээр батлуулдаг байсан. Миний бие бол огт хуралд сууж, оролцож үзээгүй. Дулааны холболтын техникийн нөхцөл олгоход Эрчим хүчний сайдын баталсан холболтын журмыг баримталж ажиллах ёстой...” /1хх 117/,
******* гэрч П.***ийн: “...Дулааны шугам сүлжээний алба нь дулааны техникийн нөхцөл олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэдэг. Техникийн нөхцөл олгох хэлэлцэх зөвлөлийн хурал нь хамгийн эхэнд бичиг хэргээс манай хэлтэст цохогдсон техникийн нөхцөл гаргуулахаар хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авна. Түүний дараа тухайн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж хяналт шалгалт хийгээд, бичиг баритмын бүрдлийг засуулаад, боломжтой бол тооцооллыг нь хийж гүйцэтгээд материалаа бэлтгэнэ. Түүний дараа ерөнхий инженерт танилцуулж хурлын товыг баталж, гишүүдэд мэдэгдээд зөвлөлийн хурлыг зохион байгуулж, хурлын тэмдэглэлийг хөтөлж, техникийн нөхцөлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг гишүүдэд өгөөд олгох эсэхийг шийдвэрлэнэ. Хурлын тэмдэглэлийг техникийн нөхцөлийн хамт баримт болгож хадгалах бөгөөд хуралд оролцсон гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулдаг...” /1хх 119*******120/,
******* гэрч Ц.***гийн: “...Монгол Улсын Засгийн газрын ***оны 317 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан "Инженерийн хангамжийн байгууллага"*******ын төлөөлөл болох "*** цахилгаан түгээх сүлжээ”*******ний ерөнхий инженер Э.Амартайван, "***" ТӨХК*******ийн Дулааны шугам сүлжээний албаны дарга Э.***, "*** Ус" ААТҮГ*******ийн орон сууцны инженер Т.***, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК*******ийн *** дүүргийн газар дамжуулах байгууламжийн инженер Б.*** нар оролцсон байдаг. Дээрх гишүүдээс бүрдсэн комисс нь ***оны 12 дугаар сарын 17*******ны өдөр ажиллаж ***оны 12 дугаар сарын 30*******ны ердийн 2019/966 дугаар дүгнэлтийг баталгаажуулж гаргасан. "***" ТӨХК*******ийн Дулааны шугам сүлжээний албаны дарга Э.нь өөрийн хүсэлтээр ашиг сонирхлын зөрчилтэй бол улсын комисст гишүүнээр оролцохоос татгалзах боломжтой байсан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст алслагдсан дүүргийн хувьд захиалагч буюу О.*** нь инженерийн хангамжийн байгууллагын төлөөллийг оролцуулах, комиссын ирцийг бүрдүүлэх үүрэгтэй, үүнтэй холбогдуулан "***” ТӨХК*******ийн Дулааны шугам сүлжээний албаны дарга Э.улсын комисст орж ажилласан. Захиалагч О. ***д *** дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг инженерийн хангамжийн байгууллагуудын төлөөллийг барилгын байршил дээр оролцуулахыг мэдэгдэж байсны дагуу "***" ТӨХК, "*** Ус" ААТҮГ, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, "*** цахилгаан түгээх сүлжээ" гэх байгууллагуудын төлөөлөл оролцсон. Тухайн оролцох төлөөллүүдэд тодорхой нэр болон албан тушаалыг нь огт зааж өгч байгаагүй...” /1хх 122*******123/,
******* гэрч Х.***ын: “...Би "***" ТӨХК*******д 1992 онд анх засварчнаар ажилд орж байсан. Түүнээс хойш одоог хүртэл "***" ТӨХК*******д ажиллаж байгаа бөгөөд тасралтгүй 32 жил ажиллаж байна. Одоогийн байдлаар бол "***" ТӨХК*******д Шугам сүлжээний албаны засварчнаар ажиллаж байна. Миний хувьд "***" ХХК*******д огт ажиллаж байгаагүй. *** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан гэх иргэн О.***, Н.***, А.*** нарын барилгын гадна дулааны холболтын ажилд миний бие засварчнаар оролцсон. Тэгэхдээ тухайн ажилд "***” ТӨХК*******ийн өмнөөс оролцоогүй, ажлаас тусдаа хувиараа тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус ажлыг хийж гүйцэтгэхэд "***" ТӨХК*******ийн Шугам сүлжээний албаны дарга Э.***аас санал ирж байсан болохоор хүлээн зөвшөөрөөд тус холболтын ажил дээр гар бие оролцсон. Тухайн ажлыг Э.нь өөрөө ахалж хийж гүйцэтгэж байсан бөгөөд "*** ТӨХК*******ийн засварчин Д.*** надтай хамт ажиллаж байсан. Тухайн ажлыг Э.***ын эхнэр Д.***гийн компани болох "***" ХХК нь хийж гүйцэтгэж байсан бөгөөд Э.***ын хэлснээр тухайн ажилд хөлсөөр барагцаагаар 7 хоног, ажлын цаг тарсны дараа оройн цагаар ажилласан. Э.***ын зүгээс өөрийнх нь эхнэрийн компанийн хийж гүйцэтгэж байгаа ажилд ажилласны хувиар цалин гэж 500,000 төгрөгийг өгнө гэж байсан боловч ажлаа хийж дууссаны дараа цалинг маань өгөөгүй, бөгөөд миний хувьд тухайн ажлыг нь хийж дуусгасан. Тухайн ажилд "***" ТӨХК огт оролцоогүй бөгөөд Э.нь "***" ХХК*******ийн өмнөөс тус гадна холболтын ажлыг ахалж хийж гүйцэтгүүлж байсан.... Ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй, Э.нь надтай хамт ажилладаг хүн байсан болохоор Э.***ын ярьж хэлснээр амаар тохиролцоод хөлсөөр ажиллахаар болж байсан, гэвч хөлсөө аваагүй байгаа.... Э.*** нь өөрөө "***" ХХК*******д ажилладаг байсан. Тэгэхдээ Э.*** нь тус гадна холболтын ажлыг ахалж ажиллаагүй, Э.нь нийт бүх ажлыг ахалж ажиллаж байсан. Э. ***ийн хувьд бол газар шороо болон сувагжилтын ажилд ажилласан, тэгэхдээ ахалж ажиллаж байгаагүй. Д.*** нь хааяа нэг ирдэг байсан бөгөөд байнга хяналт тавьж ахалж ажиллаж байгаагүй. Э. л тухайн ажилд байнга хяналт тавьж ахалж ажиллаж байсан. Тус ажилд "*** ТӨХК*******д засварчин ажилтай Д.*** бид хоёр ажилласан. Бид хоёрыг тухайн ажилд хөлсөөр ажиллах саналыг Э.анх тавьж байсан. Д.*** бид хоёр тухайн үед буюу ***онд гадна холболтын ажил хийж гүйцэтгэж байх үед "*** ТӨХК*******д ээлжийн ажилтай, завтай байсан бөгөөд Э.нь тийм болохоор тухайн "***" ХХК*******ийн хийж гүйцэтгэж байгаа ажилд хөлсөөр ажиллах саналыг анх тавьж байсан...” /1хх 125*******126/,
******* гэрч Э.***ийн: “..."***" ХХК нь *** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.***, Н.***, А.*** нарын барьж байсан барилгын ажилд гадна дулааны холболтыг хийж гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэж байсныг нь би санаж байна. Намайг ажлаас гарах гэж байх үед хийгдэж байсан ажил байгаа юм. Тухайн ажилтай холбоотойгоор миний бие кран жолоодож, дулааны шугамын дулаалгыг хийж, шавар түрхэж, таг тавих гэх ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн ажлыг бол хэн ахалж хийж байсан талаар нь би мэдэхгүй байна. Би эхнээсээ энэ ажил дээр ороогүй байсан бөгөөд намайг "***" ХХК*******ийн барьж байгаа өөр хувийн орон сууцны барилгын ажил дээр байх үед "хүйтрэх гээд ажил нь амжихгүй байна" гээд намайг тухайн гадна дулааны холболтын ажил дээр оруулж байсан. Яаг хэн гэдэг хүн энэ ажлыг ахалж хийж байсан, хэрхэн яаж хийгдсэн талаар мэдэхгүй байна, миний бие бол тухайн ажлыг ахалж байгаагүй. Тус барилгын гадна дулааны холболтын ажилд "***" ХХК*******иас надтай нийлээд 2 хүн ажилласан Д.*** эгч тухайн үед төрчихсөн, нялх хүүхэдтэй байсан болохоор ажил хийж гүйцэтгэж байгаа газар дээр ирж байгаагүй, хааяа утсаар ярьж ажил ямар явж байгаа талаар мэдээлэл авдаг байсан...” /1хх 131*******132/,
******* О.***гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 138*******151/,
******* Э.***ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 152*******173, 181*******224/,
******* эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 174*******179/,
******* Э.***ын Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 225*******228/,
******* *** ХК*******ийн гүйцэтгэх захирлын тушаал “...2007 оны 8 дугаар сарын 23*******ны өдрөөс эхлэн *** овогтой ***ыг 5 дахь ДИС*******ээр авч ажиллуулсугай...” /1хх 230/, “...2007 оны 10 дугаар сарын 24*******ний өдрөөс *** овогтой ***ыг 5 дахь ээлжийн инженерээр томилон ажиллуулсугай...” /1хх 231/, “...2009 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрөөс ээлжийн инженер Э.***ыг ДШС*******ны инженерээр ажиллуулсугай...” /1хх 232/, “...***оны 01 дүгээр сарын 21*******ний өдрийн ажил албан тушаалын жагсаалт, үндсэн цалингийн сүлжээ жишиг батлах тухай...” /1хх 233*******237/,
******* *** ТӨХК*******ийн дулааны шугам сүлжээний албаны даргын ажлын байрны тодорхойлолт /1хх 238*******241, 242*******243/,
******* Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 246*******247/,
******* *** дүүргийн “**********Ус” ААТҮГ*******н 2024 оны 02 дугаар сарын 5*******ны өдрийн 27 дугаар албан тоот “техникийн нөхцөлүүдийн хуулбарыг хүргүүлэх тухай” /2хх 3*******79/,
******* Архитектур төлөвлөлтийн даалгавар /2хх 86*******166/,
******* Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /2хх 169*******171, 173*******176/,
******* Холболтын журмыг шинэчлэн батлах тухай ***оны 10 дугаар сарын 11*******ний өдрийн 290 дугаар Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол /2хх 178*******185/,
******* 2013 оны 1 дүгээр сарын 4*******ний өдрийн 03 тоот тушаалын 2 дугаар хавсралт Дулаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журам /2хх 186*******192/,
******* *** Ус ОНӨААТҮГ*******аас иргэн О.***, Н.***, А.*** нарт олгосон техникийн нөхцөлүүдэд хийсэн хяналтын тайлан /2хх 200/,
******* *** дүүргийн иргэн О.***, Ж.***, Н.*** нарын барилгад олгосон дулааны техникийн нөхцөлийн тухай шинжээчийн дүгнэлт /2хх 206*******214/,
******* *** ТӨХК*******ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 15*******ны өдрийн 44 дүгээр тушаал /2хх 229/, шүүгдэгч Э.***ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх 16*******19, 170/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож” эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцжээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна нийтийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3*******д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн хэсгийн 3.1.4*******д “давуу байдал гэж энэ хуулийн 4.1*******д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3*******д “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” тус тус ойлгохоор заасан болно.
Шүүгдэгч Э.нь нийтийн албан тушаалтнаар буюу "***" ТӨХК*******ийн инженер буюу дулааны шугам сүлжээний албаны даргаар ажиллаж байхдаа "***" төрийн өмчит хувьцаат компанид дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл гаргуулах хүсэлтийн дагуу хяналт шалгалт явуулаад О.***гийн эзэмшлийн 1000 м2 талбай бүхий газрын 4992 м3 эзлэхүүнтэй барилгад ***оны 8 дугаар сарын 29*******ний өдөр №05 дугаартай 0.5 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөл, ***оны 8 дугаар сарын 26*******ны өдөр №08 дугаартай Ж.***, А.*** нарын эзэмшлийн 100 м2 талбай бүхий газрын 540 м3 эзлэхүүнтэй барилгад 0,159 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөл, Н.*** эзэмшлийн 700 м2 талбай бүхий газрын 1600 м3 эзлэхүүнтэй барилгад 0.0492 Гкал/цаг ачаалал бүхий дулааны техникийн нөхцөлийг олгохдоо хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор комиссын хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр, тус төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар батлуулж урвуулан ашигласан, улмаар ***онд өөрийн эхнэр болох Д.***н үүсгэн байгуулсан "***" ХХК*******ийг ашиглан О.***, Н.***, А.*** нарын эзэмшлийн дээрх газарт "***" ТӨХКомпанийн ажилтнуудаар дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг гүйцэтгүүлэн, ажлын төлбөрт дээрх нэр бүхий 3 иргэнээс ***онд болон ***оны 12 дугаар сарын 19*******ний өдрийг хүртэлх хугацаанд 65,000,000 төгрөгийг авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон, мөн "***" ХХК*******ийг ашиглан О.***гийн барилга байгууламжийн дулааны шугам болон бохирын шугам холбох ажлыг гүйцэтгэсэн атлаа уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд "***" ТӨХКомпанийг төлөөлөн ***оны 12 дугаар сарын 17*******ны өдрөөс ажиллан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйл баримт хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан “…***оны 8 дугаар сарын 29*******нд О.***д техникийн нөхцөл олгосон...” /1хх 25*******27/, техникийн нөхцөл №5 “батлав. Дэд захирал А.***...боловсруулсан. түгээх хангах хэсгийн инженер Э.***” /1хх 29*******38/, ***онд олгосон техникийн нөхцөл олголтын бүртгэл “... ***оны 8 дугаар сарын 26*******нд...” /1хх 42/, техникийн нөхцөл №8 “батлав. Дэд захирал А.***...боловсруулсан. ДШС*******ний албаны дарга Э.***” /1хх 43*******61/, техникийн нөхцөл №08 Ж.*** “батлав. Дэд захирал А.***...боловсруулсан. боловсруулсан. ДШС*******ний албаны дарга Э.***” /1хх 62*******71/, *** ТӨХК*******ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 15*******ны өдрийн 44 дүгээр тушаал “...*** дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох хүсэлтэй хэрэглэгчдэд дулаан техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг эрхлэн явуулах комиссыг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай. Комиссын дарга: дэд захирал А.***, гишүүд ТХХ*******ийн инженер Э.***, ТХХ*******ийн техникч Д.***...” /1хх 76/, гэрч О.*** /1хх 78*******79, 83*******84/, гэрч Н.*** /1хх 89*******90/, гэрч А.*** /1хх 92*******93, 1хх 95*******96/, гэрч Д.*** /1хх 101*******102/, гэрч Д.*** /1хх 104*******105/, гэрч Х.*** /1хх 107*******108, 110/, гэрч Ё.*** /1хх 112/, шинжээч Л.*** /1хх 114*******115/, гэрч Д.*** /1хх 117/, гэрч П.*** /1хх 119*******120/, гэрч Ц.*** /1хх 122*******123/, гэрч Х.*** /1хх 125*******126/, О.***гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 138*******151/, Э.***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 152*******173, 181*******224/, Э.***ын Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 225*******228/, *** ХК*******ийн гүйцэтгэх захирлын тушаал “...2007 оны 8 дугаар сарын 23*******ны өдрөөс эхлэн *** овогтой ***ыг 5 дахь ДИС*******ээр авч ажиллуулсугай...” /1хх 230/, “...2007 оны 10 дугаар сарын 24*******ний өдрөөс *** овогтой ***ыг 5 дахь ээлжийн инженерээр томилон ажиллуулсугай...” /1хх 231/, “...2009 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрөөс ээлжийн инженер Э.***ыг ДШС*******ны инженерээр ажиллуулсугай...” /1хх 232/, “...***оны 01 дүгээр сарын 21*******ний өдрийн ажил албан тушаалын жагсаалт, үндсэн цалингийн сүлжээ жишиг батлах тухай...” /1хх 233*******237/, *** ТӨХК*******ийн дулааны шугам сүлжээний албаны даргын ажлын байрны тодорхойлолт /1хх 238*******241, 242*******243/, *** дүүргийн “**********Ус” ААТҮГ*******н 2024 оны 02 дугаар сарын 5*******ны өдрийн 27 дугаар албан тоот “техникийн нөхцөлүүдийн хуулбарыг хүргүүлэх тухай” /2хх 3*******79/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /2хх 169*******171, 173*******176/, холболтын журмыг шинэчлэн батлах тухай ***оны 10 дугаар сарын 11*******ний өдрийн 290 дугаар Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол /2хх 178*******185/, 2013 оны 1 дүгээр сарын 4*******ний өдрийн 03 тоот тушаалын 2 дугаар хавсралт Дулаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журам /2хх 186*******192/, *** Ус ОНӨААТҮГ*******аас иргэн О.***, Н.***, А.*** нарт олгосон техникийн нөхцөлүүдэд хийсэн хяналтын тайлан /2хх 200/, *** дүүргийн иргэн О.***, Ж.***, Н.*** нарын барилгад олгосон дулааны техникийн нөхцөлийн тухай шинжээчийн дүгнэлт /2хх 206*******214/, *** ТӨХК*******ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 15*******ны өдрийн 44 дүгээр тушаал /2хх 229/, гэрч А.***ын мэдүүлэг /1хх 92*******93, 1хх 95*******96/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан шүүгдэгч Э.***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/*******н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.***ад шүүхээс оногдуулсан 10,000 /арван мянга/*******н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/*******н сарын хугацаанд хэсэгчилж төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Э.нь “..."***ын дулааны станц" ТӨХК*******ий удирдах зөвлөл бүрэлдэхүүнд миний хашдаг албан тушаал хамрагддаггүй, шүүхийн шийдвэрээр 65.000.000 төгрөгийн хохирол тогтоогдсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.***: “...Э.***ын эрхэлж байсан ***ын Дулааны шугам сүлжээний даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан" биш тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Э.***ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Учир нь, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална....”,
Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2*******т “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, Авлигын эсрэг Нэгдэн Үндэстний Байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн а*******д “Төрийн албан тушаалтан гэж оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид төрийн албан тушаалтан гэж тодорхойлсон хүнийг хэлнэ” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3*******д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”,
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн ... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар “***” ТӨХКомпани нь *** дүүргийн иргэдийн дулааныг эрчим хүчээр хангах асуудлыг тасралтгүй зохион байгуулах, үүнтэй холбоотой дулааны тусгай зөвшөөрөл олгох, дулаанаар хангах, шинээр баригдсан барилгыг улсын комисс хүлээн авахад хяналт шалгалт хийж, нийтийн эрх ашгийн өмнөөс үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий төрийн өмчит хуулийн этгээд юм.
Тус төрийн өмчит хувьцаат компанид шүүгдэгч Э.нь *** ХК*******ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2009 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрөөс ээлжийн инженер, ***оны 01 дүгээр сарын 21*******ний өдрөөс дулааны шугам сүлжээний албаны даргаар, мөн *** ТӨХК*******ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 15*******ны өдрийн 44 дүгээр тушаалаар дулааны техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг эрхлэн явуулах комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан нь ажилд томилсон тушаалууд, ажлын байрны албан тодорхойлолт зэргээр тогтоогдсон байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа болох ***оны 8 дугаар сарын 29*******өөс ***оны 12 дугаар сарын 30*******ны өдрүүдийн хооронд шүүгдэгчийг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад шууд болон шууд бусаар оролцдог компанийн эрх бүхий албан тушаалтан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.нь нийтийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд захиалагчаас ирүүлсэн барилга, объектын дулааны ачаалал, байршил, шугам сүлжээнд холбох хүсэлтийг газар дээр нь судалж, дулаан сүлжээний ойрын болон хэтийн төлөвлөлтийн нөхцөл байдалтай уялдуулж төвлөрсөн дулаан хангамж бүхий хот, аймгийн төвийн хэтийн төлөв, инженерийн тооцоо судалгааг үндэслэсэн иж бүрдэл техник*******технологийн дүгнэлтийг олгох төрийн үйлчилгээ, нийтийн чиг үүргийг хэрэгжүүлэн, холбогдох журмын дагуу “***” ТӨХК*******д дулааны шугам сүлжээний инженер, дулааны шугам сүлжээний албаны даргаар ажиллаж байхдаа Эрчим хүчний зохицуулах хорооны ***оны 10 дугаар сарын 11*******ний өдрийн 290 дугаар тогтоолын хавсралт “Дулаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”, 2013 оны 01 дүгээр сарын 4*******ний өдрийн 3 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журам”*******уудыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж, зохих цалин хөлс авч байсан хүний хувьд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3*******д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан мөн гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Э.***ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 65.000.000 төгрөгийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш, шинжээч томилох шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан дүгнэлт хийсэн байна.
Иймд шүүгдэгч Э.болон түүний өмгөөлөгч А.*** нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18*******ны өдрийн 2024/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.***, түүний өмгөөлөгч А.*** нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц. ОЧ