Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 318/ШШ2025/00833

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Увс аймаг, сум,  дугаар багт байрлах, хувийн хэргийн , регистрийн  дугаартай, М ,

Хариуцагч: Увс аймаг, сум,  дугаар багт оршин суух, регистрийн дугаар, овогт Б.Б

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М  итгэмжлэгдсэн төлөөлөгч, хяналтын прокурор Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн сумын -р багийн иргэн нь тус аймгийн ажлын байр дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг хүүгүй, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлөөр гэрээ байгуулан зээл авч, үндсэн зээлээс 2,000,000 төгрөг төлөөгүй байна. Иргэн Б  нь гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үлдэгдэл 2,000,000 төгрөгийн зээлээ төлөхгүйгээр гэрээний үүргээ зөрчиж, тус аймгийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр буюу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2,000,000 төгрөгийн хохирол учруулжээ. Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын прокурорт гаргасан хүсэлтэнд "... Б  нь гэрээний дагуу төлөлтөө хийхгүй, гэрээний хугацаа дууссан байхад, зээлийн гэрээний үнийн дүнгийн 2,000,000 төгрөгийн зээл төлөөгүй байна. Зээл эргэн төлөх хугацаа 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Иймд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл 2,000,000 төгрөгийг төлөөгүйн улмаас төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд зээл авсан иргэн нь гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд иргэн Б  нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул түүнээс үндсэн зээл 2,000,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Төрийн сан дахь 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Увс аймгийн прокурорын газраас хариуцагч Б д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М  нь хариуцагч Б д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч М  нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М  нь  хариуцагч Б д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч М  нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ