Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2025/00742

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-т холбогдох

639,394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 639,394 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь ***-тай 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2024-84765 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1. 2025 оны 02 сарын 07-ны өдөр 436,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000912689 тоот зээлийг *** банк дахь *** тоот дансанд зээлдэгч *** нь шилжүүлэн авсан. Хариуцагч *** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар:

1. 2000912689 тоот зээл 2025 оны 03 сарын 09-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 436,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 249 хоногийн хүү 199,034 төгрөг + шимтгэл 4,360 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 199,034, нийт дүн 639,394 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 436,000 төгрөг, нийт хүү 199,034 төгрөг, шимтгэл нийлбэр 4,360 төгрөг бүгд нийлээд 639,394 (зургаан зуун гучин есөн мянга гурван зуун ерэн дөрвөн) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** ББСБ-ын байгууллагын нэхэмжлэлийг хүлээн авсан. Нэхэмжилсэн 639,394 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь ***-т холбогдох 639,394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...*** ББСБ-ын байгууллагын нэхэмжлэлийг хүлээн авсан. Нэхэмжилсэн 639,394 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 639,394 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,831.82 төгрөгнөөс 9,915.91 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 9,915.91 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-т холбогдох 639,394 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь 639,394 (зургаан зуун гучин есөн мянга гурван зуун ерөн дөрөв) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,831.82 төгрөгнөөс 9,915.91 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 9,915.91 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР