| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00815/и |
| Дугаар | 318/ШШ2025/00835 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 318/ШШ2025/00835
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, талбай ФХК-ийн төв байранд байрлах, хувийн хэргийн, регистрийн дугаартай, ФХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, сум, дугаар багт оршин суух, регистрийн дугаар, Ө-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 340,501.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ФХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч овогтой 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ф банктай ЗГ/R001363986 дугаарт хэлийн гэрээ байгуулж, 300,000.00 төгрөгийн зээлийг эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 2 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 42 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсний 2 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсний хүү 12 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 24 хувийн хүүтэйгээр, 2 жилийн хугацаатай картын зээлийн авсан болно. Хариуцагчийн ЗГ/ R001363986 дугаарт хэлийн гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сард дуусгавар болох бөгөөд эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 299,110 төгрөг, зээлийн хүү 32,246.77 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 9,145.16 төгрөг, нийт 340,501.93 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ФХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ФХК-аас хариуцагч Ө д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 340,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Ө нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан байх тул шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ФХК нь хариуцагч Ө д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 340,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ФХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч ФХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,865 төгрөгийн тал хувь болох 5,432.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 5,432.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ФХК-д олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ФХК нь хариуцагч Ө д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,432.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 5,432.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ФХК-д олгож, 5,432.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ