| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00837/и |
| Дугаар | 318/ШШ2025/00846 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 318/ШШ2025/00846
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймаг, сум, дугаар багт байрлах, улсын бүртгэлийн, регистрийн дугаартай, П-д,
Хариуцагч: Увс аймаг, сум, дүгээр баг, дугаар гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар ургийн овогт И.О-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Улаангом сумын иргэн О нь 2022 онд "Ажлын байрыг дэмжих" хөтөлбөрт хамрагдаж, 7.000.000 (долоон сая) төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаатай 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч иргэн О нь гэрээнд заасны дагуу 7,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэнд "... Гэрээний хугацаанд эргэн төлөлт хийгүй, 7,000,000 төгрөгийг төлөөгүйн байна. Гэрээнд заасны дагуу 7,000,000 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү" гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг, гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж үзнэ. Иймд иргэн О нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алинийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 7,000,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Пнэхэмжилсэн 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П нь хариуцагч О д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О нь нэхэмжлэгч П зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “тухайн мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч О нь нэхэмжлэгч П нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч О д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч П нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О гаас 7,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийн 50 хувь буюу 63,475 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Пзээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч П нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О гаас улсын тэмдэгтийн хураамж 63,475 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ