2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/09739

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 12

191/ШШ2025/09739

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа би,

 

Нэхэмжлэгч: ******** тоот хаягт байрлах ******* ******* ХХК (*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************ тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (*******)-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,999,637.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан 20,999,637.85 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд;

Зээлдэгч О.******* нь 2025.01.13-ны өдөр дугаар цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасны дагуу зээлдэгч  цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас:

-2025.01.14-ний өдөр 2,327,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй,

-2025.01.14-ний өдөр 13,030,000 төгрөгийг 18 сарын хугацаатай (сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр), 3.6 хувийн хүүтэйгээр тус тус зээлдэгчийн 5453036230 тоот дансанд шилжүүлсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээн авсан зээлийг тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацаанд үл маргах журмаар зээл олгогчид төлөх үүрэгтэй. Гэвч зээлийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлэлгүй 2025.10.13-ны өдрийн байдлаар үндсэн зээл, шимтгэл хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэл, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нийт 20,999,637.85 төгрөг байна. Иймд О.*******ээс 20,999,637.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч О.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 20,999,637.85 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талтай ярилцаж 10 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон болно. Үүнд:

1.2025.11.20-ны өдөр 2,099,963.78 төгрөг,

2.2025.12.20-ны өдөр 2,099,963.78 төгрөг,

3.2026.01.20-ны өдөр 2,099,963.78 төгрөг,

4.2026.02.20-ны өдөр 2,099,963.78 төгрөг,

5.2026.03.20-ны өдөр 2,099,963.78 төгрөг,

6.2026.04.20-ны өдөр 2,099,963.78 төгрөг,

7.2026.05.20-ны өдөр 2,099,963.78 төгрөг,

8.2026.06.20-ны өдөр 2,099,963.78 төгрөг,

9.2026.07.20-ны өдөр 2,099,963.78 төгрөг,

10.2026.08.20-ны өдөр 2,099,963.78 төгрөгөөр тус тус төлнө гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрсөн. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,999,637.85 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 20,999,637.85 төгрөгийг 2025.11.20-ны өдрөөс 2026.08.20-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 2,099,963.78 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

******* ******* ХХК-ийн төлөөлөгч Д. нь 2025.10.16-ны өдөр Б. 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгохдоо эвлэрэх эрхийг тусгайлан зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхээр тусгажээ.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн урьдчилан төлсөн 262,948 төгрөгөөс 131,474 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 131,474 төгрөг болон хариуцагч О.*******ээс 131,474 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,999,637.85 төгрөгийг 2025.11.20-ны өдрөөс 2026.08.20-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 2,099,963.78 төгрөг төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,948 төгрөгөөс 131,474 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 131,474 төгрөг болон хариуцагч О.*******ээс 131,474 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА