2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/09740

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 12

191/ШШ2025/09740

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа би,

 

Нэхэмжлэгч: **************** өөрийн байрлах, ******* ******* ХК (*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (*******)-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28,095,868.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан 28,095,868.44 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд;

Т.******* нь ******* ******* ХК-тай 2023.10.30-ны өдөр дугаар дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024.07.19-ний өдөр тоот зээлийн данс үүсгэн 36,340,000 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авч ашигласан. Мөн 2023.11.20-ны өдөр дугаар кредит картын гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийн эрхтэй, бэлэн бус гүйлгээний жилийн 24 хувийн хүүтэй, бэлэн гүйлгээний жилийн 42 хувийн хүүтэй, сарын 1 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 2 жилийн хугацаатай авч ашигласан.

Зээлдэгч нь дугаар дижитал зээлийн гэрээ, дугаар кредит картын гэрээнд заасан эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж, зээл төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 103 хоног, 2 сар хугацаа хэтрүүлж *******ийг хохироож байгаа бөгөөд 2025.09.26-ны өдрийн байдлаар

- дугаар Дижитал зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 25,584,101.37 төгрөг, зээлийн хүү 1,429,485.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,253.45 төгрөг нийт 27,035,840.20 төгрөг,

- дугаар кредит картын гэрээний үндсэн төлбөр 996,300.26, зээлийн хүү 55,961.82 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 7,766.16 төгрөг, нийт 1,060,028.24 төгрөг байна.

Иймд Т.*******ас ******* ******* ХК-тай байгуулсан дугаар Дижитал зээлийн гэрээ болон дугаар кредит картын гэрээний үүрэгт нийт 28,095,868.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Т.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 28,095,868.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,095,868.44 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 28,095,868.44 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг ирүүлжээ.

 

Хариуцагч Т. зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн урьдчилан төлсөн 298,429 төгрөгөөс 149,214.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 149,214.5 төгрөг болон хариуцагч Т.*******ас 149,214.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.*******д холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 28,095,868.44 (Хорин найман сая ерэн таван мянга найман зуун жаран найман) төгрөг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,429 төгрөгөөс 149,214 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 149,214.5 төгрөг болон хариуцагч Т.*******ас 149,214 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА