| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2427001640201 |
| Дугаар | 2025/ДШМ/08 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/08
2025 оны 02 сарын 05 2025/ДШМ/08
С.Д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/18 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Д холбогдох эрүүгийн 242700164020....тай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, С.Д.
С.Д нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03-н цагийн орчим Өвөрхангай аймгийн Б сумын .... багийн нутагт .... улсын дугаартай .... загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэх, 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.Г-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: С.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Боржигон овгийн С.Д д холбогдох эрүүгийн ….....тай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорт буцааж, яллагдагч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, захирамжид гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: С.Д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн 2024/ШЗ/18 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3-т бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна" гэж заасан. Гэтэл хавтаст хэргийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай" мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 327 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 163-16.... хуудас/ зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дугаар зүйлийн 6-т Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ /зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй гэж хуульчилсан байдаг. Иймд хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг ийлгэх шаардлагатай байх тул прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн айна.
Болсон үйл баримтын тухайд яллагдагч С.Д нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03-н цагийн орчим Өвөрхангай аймгийн Б сумын .... багийн нутагт ... улсын дугаартай ... загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэх, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.Г-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүгчийн захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж заасныг баримтлан хэргийг прокурорт буцаажээ. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой баримт, мэдээллийг нэг бүрчлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн дүүрэн хангалттай цуглуулан бэхжүүлэх, түүнчлэн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг бүх талаас нь шалгаж эргэлзээгүй тогтоох зарчим зэрэг хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандартыг баримтлахыг шаардахгүй онцлогтой.
Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалт нь яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй нөхцөлөөс бусад тохиолдолд хэргийг зайлшгүй шийдвэрлэхээр хуульчилсан нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын агуулга, зорилгод нийцнэ гэж дүгнэх үндэслэлтэй юм.
Нөгөө талаар гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах нь шүүгдэгчийн гэм бурууг шүүхээр дахин хэлэлцүүлэхээс өөр аргагүй байдалд хүргэж, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн “double jeopardy” буюу шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг зөрчих бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, зардлыг нэмэгдүүлж, оролцогчдыг чирэгдүүлдэг зэрэг сөрөг үр дагавар үүсгэдэг. Иймд яллагдагч С.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанаар хянах нөхцөл байдлууд бүрэн хангагдсан тул хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.
Мөн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн шүүгчийн захирамжийн үндэслэл нь хууль ёсны болж чадаагүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох ажиллагааг шүүх хуралдааны явцад тогтоож болохоор хуульчилсан нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзвэл шүүх хуульд заасан бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц гэж үзэх асуудал биш байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэж бичмэл нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх хуулийн шаардлагыг тодорхойлсон бөгөөд мөрдөгчөөс эрүүгийн 242700050 дугаартай хэрэгт үзлэг хийж холбогдох материалуудыг мөрдөгчийн тэмдэглэл үйлдэн хуулбарлан авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх шаардлагыг хангасан байна.
Нөгөөтэйгөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж заасан бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс хүргүүлсэн 43а/2540 дугаартай албан тоотын дагуу Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04а/9438 дугаартай албан тоотоор 327 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн хуулбарыг “хуулбар үнэн” дарж баталгаажуулан ирүүлснийг хэрэгт хавсаргасан байгаа болно. Тодруулбал, шинжээчийн 327 дугаартай дүгнэлтийг 2 удаа нотлох баримтын шаардлагыг хангуулан хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон бөгөөд гагцхүү шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны нотломжийн цар хүрээ, хэрэгцээ, шаардлагыг тогтоосны үндсэн дээр хэргийг прокурорт буцаах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхойлсон байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллагдагчийн “хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх” эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад чиглэгдсэн бөгөөд яллагдагч С.Д-ын тухайд түүний энэ эрх хөндөгдөж байгааг дурдах нь зүйтэй юм.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/18 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Яллагдагч С.Д-с гаргасан хүсэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.... бүлэгт заасан тусгай журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоол үйлдэж яллагдагчтай ял тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 4-н нөхцөлийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан хэлэлцэх тусгай журмын хүрээнд хэрэглэнэ. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх нөхцөл байдлыг хянаж шүүх шийдвэрээ гаргадаг. Гэтэл шүүхээс хэргийг буцаасан нөхцөл нь хуулийн энэ зохицуулалтад хамаарахгүй нөхцөл байдалд хамаарахгүй үндэслэлээр буцаасан.
Дараагийн нэг асуудал нь нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бичмэл нотлох баримтыг хуулбарлан авах хуулийн шаардлагад бүрэн нийцсэн. Өөрөөр хэлбэл шинжээчийн 327 дугаартай дүгнэлтийг үнэлэхэд эргэлзээгүй. Яллагдагч Л.Амгаланд холбогдох эрүүгийн 2427136 дугаартай хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ хэргээс хэрхэн, ямар замаар яллагдагч С.Д холбогдох хэрэгт хуулбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан хоёр үндэслэл тогтоогдож байгаа. Мөрдөгч тэмдэглэл үйлдэж хуулбарлан хийх нь эрүүгийн хэргээс авч байгаа учраас тэмдэглэл үйлдэж хуулбар үнэн дарахгүйгээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу мөрдөгч тэмдэглэл үйлдэж хийнэ гэсэн. Шинжилгээний дүгнэлтийг Улаанбаатар хотын Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын тусгай мэдлэг бүхий шинжээч нар гаргасан учраас шинжээчийн дүгнэлт гаргасан байгууллагаар нь нотлох баримтын шаардлага хангуулсан буюу хуулбар даруулан хэрэгт хавсаргасан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон давтагдашгүй дугаар бүхий цахим баримтыг бичгийн цаасан баримтын адил хүчинтэйд тооцно. 2022 оноос эхлээд мөрдөгдөж эхэлсэн цахим хэрэгслээр нотолгооны шаардлага хангуулан Төрийн байгууллагуудаас ирсэн бичиг баримтыг хэвлэн хэрэгт хавсаргасан. Тэгэхээр энэ ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримтаар үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг авч болох хоёр арга замаар аль алинаар нь авч хэрэгт хавсаргасан. Энэ нотлох баримтыг ямар байдлаар хэрэгт авч хавсаргах вэ гэдэг нь ойлгомжгүй, боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Хоёр тохиолдлоор аль алинаар нь авч хэрэгт хавсаргасан үнэлэх боломжтой нотлох баримт, мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/18 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхэд прокуророос ... Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04а/9438 дугаар албан тоотоор 327 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн хуулбарыг “хуулбар үнэн” дарж баталгаажуулан ирүүлснийг хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно. Иймд уг шинжээчийн 327 дугаар дүгнэлт нотлох баримтын шаардлага хангасан. ...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллагдагч хэргээ богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад чиглэгдсэн бөгөөд яллагдагч С.Д ын эрх хөндөгдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар яллагдагч С.Д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн цахим гарын үсэгтэй 04а/9438 дугаар албан бичиг нь цахим баримт болно. Харин анхнаасаа цаасан суурьтай нотлох баримт болох 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай Мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 327 дугаар дүгнэлт /хх-ийн 161-164/-ийг цахим баримтад тооцохгүй. Тиймээс хуулбар үнэн тэмдэгтэй дээрх баримтуудыг дахин хуулбарлан хэрэгт хавсаргасан нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Мөн хаанаас авч хэрэгт хавсаргасан нь тодорхойгүй хавтаст хэргийн 66-68 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 327 дугаар дүгнэлтийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд мөрдөгч Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлэх үүрэгтэй.
2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 161, 162/-ыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/18 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ