| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412000950104 |
| Дугаар | 2025/ДШМ/02 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/02
2024/ДШМ/02
Г.Тт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ж.Ундармаа
Яллагдагчийн өмгөөлөгч: Г.Э
Яллагдагч: Г.Т
Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/903 дугаартай шүүгчийн захирамжийг яллагдагч Г.Т эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн яллагдагч Г.Тт холбогдох 2412000950104 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д аймгийн Д суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Э ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Д аймгийн Д сумын 0 дүгээр баг, П 0 гудамж 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Гийн Т РД:000000000000/
Яллагдагч Г.Т нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр А аймгийн Э сумын Ө багийн төвд Өхорооллын 0-0 тоотод байрлах Н.Гийн гэрээс хохирогч Д.Гийг “надад өвс хэрэгтэй байна, наана чинь өвс байна уу” гэж асуухад “та хэзээ авах вэ, дуртай үедээ ав” хэмээн итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Н.Гийн хаан банкинд бүртгэлтэй 00000000 дугаар данснаас 6.400.000 төгрөгийн өөрийн худалдаа хөгжлийн банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Г.Тт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/903 дугаартай шүүгчийн захирамжинд: А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Дуулиар овогт Галягийн Тт холбогдох эрүүгийн 2412000950104 дугаартай хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.
Яллагдагч Г.Т давж заалдах гомдолдоо ... Галя овогтой Т надад холбогдох эрүүгийн 2412000950104 дугаартай хэргийн урьдчилан хэлэлцүүлэг улсын яллагч Ж.Уийн саналаар болж 2024.12.20-ны өдрийн 2024/ШЗ/803 тоот захирамж гарсан. Тус хурлын тов 7 хоногийн өмнөөс хэргийн оролцогч нарт мэдэгдэх журамтай. 2024.12.19 өдөр гаргасан санал 2024.12.20-ны өдрийн 14.цаг 30 минутад болсон. Манай өмгөөлөгч Ж.Э Монголд байхгүй байсан учир миний зүгээс хурал даргалагчид шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч захирамж гарсан. Захирамжийг эс зөвшөөрч эрх зүйн тусалцаа авч өмгөөлөгчтэй хуралд орох эрхээр хангаж өгнө үү ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... А аймаг дахь Прокурорын газраас яллагдагч Г.Тт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа С дүүргийн прокурорын газраас Г.Тт холбогдох хэргийн нэгтгэх тухай саналыг ирүүлсэнтэй холбоотойгоор 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 01 тоот урьдчилан хэлэлцүүлгийн хийх саналыг явуулсныг үндэслэн 2024 оны 12 сарын 20-ны өдөр гэж товлосон Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасны дагуу хэргүүдийг нэгтгэж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд ач холбогдолтой гэж үзсэн учраас тухайн хоёр хэргийг нэгтгэх санал оруулсан. Яллагдагчийн гомдолд дурдсанаар шүүх хуралдааны товыг 7 хоногийг өмнө мэдэгдэх ёстой байсан гэнэ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар урьдчилан хэлэлцүүлгийн товыг зарласан хууль зөрчөөгүй хуулийн дагуу шийдсэн. Хэргүүдийг нэгтгэснээрээ тухайн яллагдагчийн эрх зүйн байдал ашигтай байдлаар шийдэх болохоор санал хүргүүлсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуулийн дагуу нэгтгэх нь үндэслэлтэй байна гэж үзсэний үндсэн дээр дээрх саналыг өгсөн. Өмгөөлөгч оролцуулаагүй гэдэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч оролцуулах асуудлыг шийдсэн байгаа. Тэрний дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шийдсэн нь яллагдагчийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна ... гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Өмгөөлөгчийн зүгээс хууль эрх зүйн байдлыг харвал нэгтгэсэн нь ашигтай байдал үүснэ гэж бодож байгаа. Үйлчлүүлэгч маань юу гэж үзэж байна гэхээр би У хотод хэрэг үйлдсэн байхад намайг А аймагт шийдэх гээд байгаа нь буруу байна гэж үзэж байгаа. Хоёр хэрэг У хотод болсон. Д.Гт холбогдох хэрэг нь сэдэл санаа зорилго нь У хотоос гаралтай байна. Г.Тын гомдол үндэслэлтэй байна. Хэрэг гарсан газар нь У хотод байхад харьяалал хохирогч Ад байгаа гэдгээр шилжүүлсэн буруу байна. Миний үйлчлүүлэгч хорих ангидаа ял эдэлж байвал шагналын хоног 10 хонгоор нэмэгдээд эрт гарах боломж байна. Энэ нь манай үйлчлүүлэгчийг эрх ашгийг хөндөөд байна. Хэргийг нэгтгэх гэдэг дээр би өөрт ашигтай гэж үзээд тайлбарлаад байгаа. Үйлчлүүлэгч маань У хотдоо шийдүүлнэ гэсэн байр суурьтай байна ... гэв.
Яллагдагч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Энд ирснээс хойш өмгөөлөгчтэй хуралд орох боломж өнөөдрийг хүртэл гараагүй. Надад энэ хэргийг нэгтгэх хүсэл байхгүй байна. Хийсэн хэрэг нь хоёулаа У хотод болсон. Иймд харьяаллын дагуу У хот руу шилжүүлж хоёр хэргийг нэгтгэхгүйгээр шийдэж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас яллагдагч Г.Тыг 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр А аймгийн Э сумын Ө багийн төвд Өхорооллын 0-0 тоотод байрлах Н.Гийн гэрээс хохирогч Д.Гийг “надад өвс хэрэгтэй байна, наана чинь өвс байна уу” гэж асуухад “та хэзээ авах вэ, дуртай үедээ ав” хэмээн итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Н.Гийн хаан банкинд бүртгэлтэй 00000000 дугаар данснаас 6.400.000 төгрөгийн өөрийн худалдаа хөгжлийн банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Г.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Яллагдагч Г.Т нь нэг зүйлчлэлд хамаарах хоёр гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, тухайн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдэнэ гэж гаргасан прокурорын санал үндэслэлтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Яллагдагч Г.Т ... Тус хурлын тов 7 хоногийн өмнөөс хэргийн оролцогч нарт мэдэгдэх журамтай. 2024.12.19 өдөр гаргасан санал 2024.12.20-ны өдрийн 14.цаг 30 минутад болсон. Манай өмгөөлөгч Ж.Э Монголд байхгүй байсан учир миний зүгээс хурал даргалагчид шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч захирамж гарсан. Захирамжийг эс зөвшөөрч эрх зүйн тусалцаа авч өмгөөлөгчтэй хуралд орох эрхээр хангаж өгнө үү ... гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно ... гэж хуульчилжээ.
Дээрх хуулийн заалтад зааснаар яллагдагч Г.Тт холбогдуулан яллагдагчаар татсан хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх талаар прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт санал гаргасан, уг санлыг хүлээн авч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хэрхэн явуулах талаар заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүх прокурорын гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шүүх хуралдааныг товлож, оролцогчдод мэдэгдсэн байх ба яллагдагчийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох талаар хүсэлт гаргаагүй, улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйл, мөн хуулийн 2.2 дугаар зүйл, мөн хуулийн 2.3 дугаар зүйлүүдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын асуудлыг зохицуулсан тул энэ шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх харьяаллыг шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/903 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Г.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/903 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Г.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол,
тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Т.ГАНЧИМЭГ