| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0022/З |
| Дугаар | 110/ШШ2026/0074 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 110/ШШ2026/0074
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш би, У.А нэхэмжлэлтэй, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох, “У.А миний эзэмшлийн Өлгий сумын 5 дугаар багт орших, ....... нэгж талбарын дугаартай, 1270 м.кв газрын кадастрын эргэлтийн цэгийг дур мэдэн өөрчилсөн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, миний эзэмшил газрын кадастрын эргэлтийн цэгийг өмнөх байсан байдалд нь сэргээн тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.А шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие тус шүүхэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “У.А миний эзэмшлийн Өлгий сумын 5 дугаар багт орших, .......... нэгж талбарын дугаартай, 1270 м.кв газрын кадастрын эргэлтийн цэгийг дур мэдэн өөрчилсөн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, миний эзэмшил газрын кадастрын эргэлтийн цэгийг өмнөх байсан байдалд нь сэргээн тогтоохыг даалгах” нэхэмжлэл гаргасан. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас кадастрын зургийг зөвтгөн гаргаж өгсөн тул шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Өлгий сумын 5 дугаар багт орших, ......... нэгж талбарын дугаартай, 1270 м.кв эзэмшлийн газрын кадастрын эргэлтийн цэгийг дур мэдэн өөрчилсөн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, миний эзэмшил газрын кадастрын эргэлтийн цэгийг өмнөх байсан байдалд нь сэргээн тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.А нь “Өлгий сумын 5 дугаар багт орших, ............. нэгж талбарын дугаартай, 1270 м.кв эзэмшлийн газрын кадастрын эргэлтийн цэгийг дур мэдэн өөрчилсөн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, миний эзэмшил газрын кадастрын эргэлтийн цэгийг өмнөх байсан байдалд нь сэргээн тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, У.А нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ