| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/000703и |
| Дугаар | 318/ШШ2025/00690 |
| Огноо | 2025-10-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 318/ШШ2025/00690
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот дүүрэг, гудамж, төв байр, тоотод байрлах, регистрийн дугаар , Г ХК-ийн,
Хариуцагч: Увс аймаг, сум, дүгээр багт оршин суух, регистрийн дугаар Ц холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,993,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГХК-ийн Тусгай активын газрын захирал Д.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гнь харилцагч Ц гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 2010110953 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,220,000.00 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7,071,300.00 төгрөгийг төлсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 91 хоног хугацаа хэтрүүлэн төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Хугацаа хэтэрсэн хоног 91, үндсэн зээл 10,434,247.33 төгрөг, зээлийн хүү 547,514.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,394.35 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 10,993,156.14 төгрөг, бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөр цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 10,993,156.14 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ГХК-аас нэхэмжилсэн 10,993,156 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: Ц гийн тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГХК нь хариуцагч Ц д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 10,993,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц нь нэхэмжлэгч ГХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 10,993,156 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “Тухайн мөнгийг сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулах болно” гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч Ц нь нэхэмжлэгч ГХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,840 төгрөгийн тал хувь болох 95,420 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 95,420 төгрөг, хариуцагч Ц гээс 95,420 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ГХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ГХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,993,156 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахыг хариуцагч Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 95,420 төгрөг, хариуцагч Ц гээс 95,420 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ГХК-д олгож, 95,420 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ