2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/09991

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 17

191/ШШ2025/09991

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *********** байрлах ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******************* тоот хаягт оршин суух ******* ******* (*******)-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 58,477,087 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь ******* ******* ******* ХХК хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 58,451,587 төгрөг болон нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 25,500 төгрөг, нийт 58,477,087 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Зээлдэгч М.******* нь ******* ******* ******* ХХК-тай 2025.04.09-ний өдрийн ЗГ/-- дугаар зээлийн гэрээ, БГҮ/--- дугаар Ипотекийн гэрээг байгуулж 52,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 37,20 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Y-******* дугаартай, Нийслэлийн ************************ тоотод байрлах, М.*******ын өмчлөлийн 43 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаар мэдэгдсэн боловч зээлийн зөрчлийг арилгаагүй, үр дүн гараагүй. 2025.09.18-ны өдрийн байдлаар 101 хоног хугацаа хэтэрсэн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж 2025.09.18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 51,490,918 төгрөг, зээлийн хүү 6,937,009 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,661 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 25,500 төгрөг, нийт 58,477,087 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

 

2.Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд:

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.******* зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардалд нийт 58,477,087 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд М.*******ын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.2025.11.25-ны өдөр 2,000,000 төгрөг

2.2025.12.25-ны өдөр 2,800,000 төгрөг

3.2026.01.25-ны өдөр 2,800,000 төгрөг

4.2026.02.25-ны өдөр 2,800,000 төгрөг

5.2026.03.25-ны өдөр 2,800,000 төгрөг

6.2026.04.25-ны өдөр 2,800,000 төгрөг

7.2026.05.25-ны өдөр 2,800,000 төгрөг

8.2026.06.25-ны өдөр 7,677,087 төгрөг

9.2026.07.25-ны өдөр 8,000,000 төгрөг

10.2026.08.25-ны өдөр 8,000,00 төгрөг

11.2026.09.25-ны өдөр 8,000,000 төгрөг

12.2026.10.25-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 58,477,087 төгрөг.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний хуваарьт тохирсны дагуу эргэн төлөлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2025.04.09-ний өдрийн ЗГ/--- дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2025.04.09-ний өдрийн БГҮ/--- дугаар ипотекийн гэрээний дагуу барьцаалуулсан М.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Нийслэлийн *************************** тоотод байрлах, 43 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч тохиролцсон. гэжээ.

 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 58,451,587 төгрөг болон нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 25,500 төгрөг, нийт 58,477,087 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Нийслэлийн ******************тоотод байрлах, М.*******ын өмчлөлийн 43 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 58,477,087 төгрөгийг 2025.11.25-ны өдрөөс 2026.10.25-ны өдрийг хүртэл хугацаанд;

1.2025.11.25-ны өдөр 2,000,000 төгрөг

2.2025.12.25-ны өдөр 2,800,000 төгрөг

3.2026.01.25-ны өдөр 2,800,000 төгрөг

4.2026.02.25-ны өдөр 2,800,000 төгрөг

5.2026.03.25-ны өдөр 2,800,000 төгрөг

6.2026.04.25-ны өдөр 2,800,000 төгрөг

7.2026.05.25-ны өдөр 2,800,000 төгрөг

8.2026.06.25-ны өдөр 7,677,087 төгрөг

9.2026.07.25-ны өдөр 8,000,000 төгрөг

10.2026.08.25-ны өдөр 8,000,000 төгрөг

11.2026.09.25-ны өдөр 8,000,000 төгрөг

12.2026.10.25-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 58,477,087 төгрөг төлөх, уг хуваарьт тохирсны дагуу эргэн төлөлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2025.04.09-ний өдрийн ЗГ/----- дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2025.04.09-ний өдрийн БГҮ/--- дугаар ипотекийн гэрээний дагуу барьцаалуулсан М.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Нийслэлийн ************** тоотод байрлах, 43 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно. гэж, мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж зохицуулсан ба зохигчийн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хуульд зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч П. 2024.10.30-ны өдөр тусгай активын албаны дарга Б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг олгосноос гадна энэхүү эрхийг тухай бүр албан бичгээр шилжүүлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохыг зөвшөөрсөн байна.

Тусгай активын албаны дарга Б. 2025.09.22-ны өдрийн 10/98-03 дугаар албан бичгээр Б., Ч. нарт итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасныг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 58,477,087 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 58,477,087 төгрөгийг 2025.11.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.12.25-ны өдрөөс 2026.05.25-ны өдөр хүртэл сарын бүрийн 25-ны өдөр 2,800,000 төгрөг, 2026.06.25-ны өдөр 7,677,087 төгрөг, 2026.07.25-ны өдрөөс 2026.10.25-ны өдөр хүртэл сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг төлөх, уг хуваарьт тохирсны дагуу эргэн төлөлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2025.04.09-ний өдрийн ЗГ/--- дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2025.04.09-ний өдрийн БГҮ/---- дугаар ипотекийн гэрээний дагуу барьцаалуулсан улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Нийслэлийн *********** тоотод байрлах, М.*******ын өмчлөлийн 43 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 520,536 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА