Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 316/ШШ2025/00914

 

 

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 316/ШШ2025/00914

Сэлэнгэ аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Х* а* а* к******* Т*******-ын нэхэмжлэлтэй, З******* х******* х******* холбогдох 28,740,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай, 316/2025/00465/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Х* д******* с* нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг Хөдөө аж ахуйн к******* Т******* болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. Хөдөө аж ахуйн к******* Т******* нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг д******* чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. З******* х******* х******* нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 19,160,000 төгрөг байна. Үүнд:

1. 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр УХБ-СЭ-2015/94 дугаартай 2015 оны хаврын тариаад олгох ургамал хамгааллын бодисын дамжуулан зээлдүүлэх гэрээг байгауулсан байна.

2. 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр БНБУ-Тех-101-01 дугаартай Барьцааны гэрээ

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 19,160,000.00 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 9,580,000.00 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 19,160,000.00 төгрөг, нийт 28,740,000.00 төгрөг гаргуулахаар байна.

Иймд З******* х******* х*******ноос үндсэн төлбөр 19,160,000.00 төгрөг, анз 9,580,000.00 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 28,740,000.00 /хорин найман сая долоон зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: "Э* ХХК нь Хөдөө аж ахуй к*******" Т*******-ийг төлөөлж "З*******х*******" х*******нд холбогдуулан 28,740,000.00 /хорин найман сая долоон зуун дөчин мянган төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Талууд 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөл алданги болох 9,580,000 төгрөгийг 958,000 төгрөг болгон багасгаж, үлдэх 20,118,000 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т "Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана" гэж заасны зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигч 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №25/11 тоот эвлэрлийн гэрээндээ:

... Энэхүү ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ ГЭРЭЭ /цаашид "гэрээ" гэх/-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222, 466 дугаар зүйлийг үндэслэн, Нэг талаас: Монгол Улс, У хот, Ч дүүрэг, * р хороо, Я п, 1* тоотод байрлах "Э*" ХХК /РД:5*******/ түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Г.С /цаашид "Төлбөр авагч" гэх/, Нөгөө талаас: С* аймаг, Т* сум, *-р баг, Ж*,  * тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг 3 регистрийн дугаартай "З*******х*******" Х*******ны Гүйцэтгэх захирал С С, утас: 9; цаашид "Төлбөр төлөгч" гэх хамтад нь "Талууд" гэх/ нар дараах нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний зорилго

1.1. Энэхүү Гэрээний зорилго нь Төлбөр төлөгч 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Хаврын тариаанд олгох ургамал хамгааллын бодисын дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу толбор төлөгчид төлөх ёстой үндсэн төлбөр 19,160,000 төгрөг, алданги 9,580,000 төгрөгийг багасган 958,000 төгрөг болгож нийт 20,118,000/хорин сая, нэг зуун арван найман мянга/ төгрөгийн төлбөрийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулна. 1.2. Гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байх бөгөөд Толбор төлөгч нь төлбөрийг 2026 оны 03-р сарын 01-ний өдөр бүрэн толж дууссанаар дуусгавар болно.

Хоёр. Төлбөр төлөгчийн эрх, үүрэг

2.1. Төлбөр төлөгч дараах эрх, үүрэг хүлээнэ.

Үүнд: 2.1.1. Төлбөр авагчид төлөх ёстой нийт нийт 20,118,000 / хорин сая, нэг зуун арван найман мянга/ төгрөгийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд: № Төлбөр төлөх хугацаа 1. |Төлөх төлбөрийн дүн /төгрөгөөр/

1. 2025.11.31 5,000,000

2. 2026.01.31 7,559,000

3. 2026.03.31 7,559,000

2.1.2. Гэрээний 1.1-д заасан төлбөрийг гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан хуваарийн дагуу бэлэн болон бэлэн бусаар Төлбөр авагчийн /Хөдөө аж ахуйн к******* Т*******/-ийн Худалдаа хөгжлийн банк дахь и-бан 5 2 тоот дансанд шилжүүлнэ. 2.1.3. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх. Гурав. Төлбөр авагчийн эрх, үүрэг 3.1. Төлбөр авагч дараах эрх, үүрэг хүлээнэ. Үүнд:

3.1.1. Төлбөр төлөгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлеэн тохиолдолд төлбөрийг барагдуулсан тухай бичиг огох;

3.1.2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

3.1.3.Төлбөр төлөгчөөс хохирлоо гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахыг шаардах;

3.1.4. Төлбөр төлөгч гэрээний 2.1.1 дахь заалтад заасан хугацаа, төлбөрийн хуваарь, хэмжээг нэг удаа ямар нэг хэлбэрээр зөрчвөл тухайн өдрөөс эхлэн гэрээг цуцалж, хохирлоо барагдуулахаар шүүхэд хандах, түүнтэй холбогдон гарах бүх зардлыг төлүүлэхээр шаардах;

3.1.5. Төлбөр төлөгч нь энэхүү гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэхгүй байвал толбор төлөгчийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах эрхтэй;

3.1.6. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэхийг шаардах эрхтэй.

Дөрөв. Баталгаа

4.1. Төлбөр төлөгч нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй.

4.2. Төлбөр төлөгч нь гэрээний дагуу төлөх төлбөрийг графикийн дагуу төлөх санхүүгийн боломжтой байна.

4.3. Төлбөр төлөгч нь гэрээний 4.1-4.2 дахь хэсэгт заасан баталгааг зөрчсөний улмаас төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Төлбөр авагч нь шүүхээр шийдвэрлүүлэх бөгөөд үүнтэй холбогдон гарсан бүх зардал /улсын тэмдэгтийн хураамж, хууль зүйн үйлчилгээний зардал, нотариатын зардал болон бусад зардал/-ыг Төлбөр төлөгч дангаар хариуцаж үл маргах журмаар толбор авагчид төлнө.

4.4. Хууль хэрэглэх зарчим. Гэрээг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэл болгосон бөгөөд түүний дагуу зохицуулагдана.


Тав. Маргаан шийдвэрлэх

5.1. Гэрээг биелүүлэхтэй холбогдон гарсан аливаа санал зөрөлдөөн, маргааныг талууд зөвшилцөх аргаар шийдвэрлэнэ.

Зургаа. Бусад зүйл

6.1. Гэрээнд талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж гэрээний нөхцөл бүрэн хангагдсанаар буюу цуцалснаар дуусгавар болно.

6.2. Гэрээг 3 эх хувь үйлдэж, Төлбөр авагч талд 2 хувь, Төлбөр төлөгч талд 1 хувийг тус бүр хадгалсан нь хууль зүйн хувьд адил хүчинтэй байна.

6.3. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож гагцхүү бичгээр үйлдэгдэж, талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр гэж тооцогдоно. /энэ хэсэг 2.1.4 дэх заалтад хамаарахгүй/ Ийнхүү шийдвэрлэсэн нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр ба гэрээний салшгүй хэсэг болно.

Гэрээ байгуулсан төлбөр авагчийг төлөөлж Эн ди жи партнерс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С, Төлбөр төлөгч Зэлтрийн х******* х******* гүйцэтгэх захирамл С.Санжсүрэн гэж талууд гарын үсгээ зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн к******* Т******* нь З******* х******* х******* холбогдуулан 28,740,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хүсэлтээ шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 20,118,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №25/11 тоот Эвлэрлийн гэрээ-гээр нотлогдож байна.

Тус эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 20,118,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 258,540 төгрөгийн тал хувь 129,270 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/ -д оруулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Хөдөө аж ахуйн к******* Т******* /РД:6829147/-ийн нэхэмжлэлтэй З******* х******* х*******  холбогдох иргэний хэргийн зохигч 20,118,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 20,118,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 258,540 төгрөгийн тал хувь 129,270 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-д оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН