| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01089/И |
| Дугаар | 316/ШШ2025/00926 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 316/ШШ2025/00926
| 2025 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 316/ШШ2025/00926 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Г******* б******* нэхэмжлэлтэй, А.С*******, А.Г******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 16,847,148.95 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй 316/2025/01089/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь А.С*******, А.Г******* нарт холбогдуулан Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 16,874,148.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Уг мөнгийг нэхэмжлэгч тал зөвшөөрсний дагуу
2025 оны 10 сарын 30-нд 500,000 төгрөг
2025 оны 12 сарын 30-нд 500,000 төгрөг
2026 оны 01 сарын 30-нд 500,000 төгрөг
2026 оны 02 сарын 28-нд 500,000 төгрөг
2026 оны 03 сарын 30-нд 500,000 төгрөг
2026 оны 04 сарын 30-нд 14,347,149 төгрөгийг төлж барагдуулж дуусгана. Төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх үр дагаврыг тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ. Тэмдэгтийн хураамж төлөхийг тайлбарлаж өгснийг ойлголоо.
ҮНДЭСЛЭХ нь:
Г******* банк ХК нь А.С*******, А.Г******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 16,847,148.95 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нарын энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,186 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121,093 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 121,093 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, А.С*******, А.Г******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 16,847,148.95 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,186 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121,093 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 121,093 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН