Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 316/ШШ2025/00942

 

 

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 316/ШШ2025/00942

Сэлэнгэ аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С* аймаг Х******* сум * баг Д******* 2* тоотод оршин суух, Т******* овогт А******* Н*******, /РД:М*******/ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г******* б******* ХК /РД:2*******/-ийн Сэлэнгэ салбарт холбогдох

Зээлийн мэдээллийн сангаас хасалт хийлгэх, мэдээлэл нийлүүлэхийг Г******* б******* ХК-д даалгах тухай, 316/2025/00413/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчйн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Н******* нь Г******* б******* ХК-д холбогдуулан Зээлийн мэдээллийн сангаас хасалт хийлгэх, мэдээлэл нийлүүлэхийг Г******* б******* ХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: А.Н******* нь Г******* б******* ХК-ийн Сэлэнгэ салбарт холбогдуулан Зээлийн мэдээллийн сангаас хасалт хийлгэх, мэдээлэл нийлүүлэхийг Г******* б******* ХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс А.Н*******ыг муу зээлдэгчээс хасуулах хүсэлтийг Монгол б******* руу 2025.09.05-ны өдөр явуулсан. 2025.10.30-ны өдрийн байдлаар А.Н*******ыг Ариунбатын зээлээс хасалт хийж, Монгол б*******наас мөн хасалт хийсэн болно. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

 

А.Н******* нь шүүхэд Г******* б******* ХК-д холбогдуулан Зээлийн мэдээллийн сангаас хасалт хийлгэх, мэдээлэл нийлүүлэхийг Г******* б******* ХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь дээрх тайлбар болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн Сайнскор зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрч биелүүлсэн байдал нь хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.А.Н*******ын нэхэмжлэлтэй Г******* б******* ХК-д холбогдох Зээлийн мэдээллийн сангаас хасалт хийлгэх, мэдээлэл нийлүүлэхийг Г******* б******* ХК-д даалгах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.100 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,762.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 35.100 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л. ЭНХТАЙВАН