| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/00497/И |
| Дугаар | 316/ШШ2025/00953 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 316/ШШ2025/00953
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Т******* б******* Ф******* Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Э******* холб*******ох Зээлийн гэрээний үүрэгт 4,038,800.60 төгрөг гаргуулах тухай, 316/2025/497/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь Г.Э******* холб*******уулан Зээлийн гэрээний үүрэгт 4,038,800.60 төгрөг гаргуулах -аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Энхцэцэг /Ш******* сум Д******* 1 баг төмөр зам гудамж 1-16 тоот, РД:ТЛ91112608, утас- 8/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Нэхэмжлэгч Т******* б******* Ф******* Б*******-ын гаргасан 4,038,800.60 төгрөгийг 6 сарын хугацаанд сард 673,133.433 төгрөгөөр төлж барагдуулна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо...гэжээ.
Т******* б******* Ф******* Б******* ХХК нь хариуцагч Г.Э******* холб*******уулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотл*******ож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,571 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,795.5 төгрөгийг хариуцагчаас үлдэх тал хувь болох 39,795.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т******* б******* Ф******* Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Э******* холб*******ох Зээлийн гэрээний үүрэгт 4,038,800.60 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,571 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,795.5 төгрөгийг хариуцагчаас үлдэх тал хувь болох 39,795.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН