| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0072/З |
| Дугаар | 110/ШШ2026/0078 |
| Огноо | 2026-06-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 110/ШШ2026/0078
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш би, Ш.С нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргад холбогдох “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/172 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/835 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.С шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Ш.С миний нэхэмжлэлтэй хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, хариуцагчийн Ш.Т олгосон газартай холбоотой захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлдээ татгалзаж байна. Энэ асуудлаар өмгөөлөгчтэйгөө зөвшилцсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны үр дагаврыг бүхэлд нь ойлгож байгаа болно” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/172 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/835 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.С нь “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/172 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/835 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ш.С нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.